Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Олон улсын хуулийн “Клад энд Ко” байгууллага Улаанбаатар метроны талаар сургалт зохион байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Английн “Клад энд Ко” олон улсын хуулийн байгууллагын төлөөлөгч Дэвид Мурр болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Клад энд Ко” олон улсын хуулийн байгууллагын төлөөлөгчид “Улаанбаатар метро”-ны төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар сургалт семинар зохион байгуулах гэж байгаа талаараа хотын даргад танилцууллаа. “Клад энд Ко” олон улсын хуулийн байгууллагын хувьд “Улаанбаатар метро” төсөлд хууль эрхзүйн тал дээр хамтран ажиллаж байгаа юм. Нийслэлийн тулгамдсан асуудал болох авто замын түгжрэл, агаарын бохирдлыг шийдэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга бол “Метро”-той болох явдал юм. Метро ашиглалтанд орсноор замын түгжрэл 16 хувиар буурах бөгөөд 45 минутад туулдаг замыг 15 минутад туулж, цаг хэмнэх тооцоо байдаг. Тиймээс Английн хуулийн байгууллагаас судалгаа хийж, хийсэн ажлынхаа талаар “Улаанбаатар метро” төслийн багийханд маргааш буюу 2013 оны 9 сарын 6-ны өдөр танилцуулах юм. Хотын дарга Улаанбаатар хотын хөгжлийн чухал асуудалд оролцож байгаад талархалаа илэрхийллээ. Мөн “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, хувийн хэвшил, Японы хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Улаанбаатар хотыг аялал жуулчлалын таатай бүс болгоход түгжрэлгүй, нийтийн тээврийн таатай нөхцлийг бүрдүүлсэн байх шаардлагатай байна. Тиймээс бид бүгд улаанбаатар хотыг 2020 он гэхэд метротой болгохын тулд анхаарал ихээр хандуулан ажиллаж байна. Тиймээс хууль эрхзүйн орчныг сайтар бүрдүүлж өгөх шаардлагатай байна гэж хэллээ. “Клад энд Ко” олон улсын хуулийн байгууллагын төлөөлөгч хэлэхдээ “Бид бүгд Улаанбаатар хотод ирээд замын түгжрэл ямар их байгааг нүдээрээ харж, метро ямар чухал хэрэгцээтэй гэдгийг мэдэрлээ. Мөн метро нь замын хөдөлгөөнийг түгжрэлийг сааруулахаас гадна эдийн засгийн чухал ач холбогдолтой. Тиймээс төслийн багийхантай өөрсдийн туршлага мэдлэгээс хуваалцаж, хамтран ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан