Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Түрээслэгчдийн нэгдсэн холбоо үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ

УИХ-ын гишүүн Г.Уянга Түрээслэгчдийн нэгдсэн холбооны тэргүүнээр сонгогдсоноосоо хойш үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа бөгөөд тус холбооныхон ирэх даваа гарагаас эхлэн өөрийн байрандаа төвхнөн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх юм. Түрээслэгчдийн Нэгдсэн Холбооны өмгөөлөгчөөр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч Отгончимэг ажиллаж, түрээслэгчдэд байнгын эрх зүйн зөвлөгөө өгч байхаар боллоо. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилж буй Түрээсийн тухай хуулийн төсөлд Түрээслэгчдийн Нэгдсэн Холбооны идэвхтэн гишүүд идэвхтэй оролцоно гэдгээ мэдэгдээд буй. Өнөөдөр Түрээслэгчдийн нэгдсэн холбооны зарим гишүүдийг УИХ-ын гишүүн Г.Уянга хүлээн авч уулзан хамтдаа “Өглөөний цай” барилаа. Уг уулзалтанд Орхон худалдааны төв, Хүчит шонхор зах, Улаанбаатар их дэлгүүр, UB mart худалдааны төв, Теди төв, Мишээл төв, “Билэг” их дэлгүүр, Нарантуул зэрэг газрын түрээслэгчид оролцож санал бодлоо солилцлоо. Түрээслэгчдийн нэгдсэн холбооныхон ирэх долоо хоногт багтан Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгох бөгөөд тэдгээр нь бүх зах худалдааны төвийн төлөөллүүд байх гэнэ. Дашрамд дурдахад бүх түрээслэгчид автоматаар Түрээслэгчдийн нэгдсэн холбооны гишүүн байх юм. Тэд холбоогоороо дамжуулан өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах зэрэг эрхийг эдлэх юм байна.

0 Сэтгэгдэл