Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Европ дахь 10 үхэл тутмын нэг нь уушгитай холбоотой

Дэлхий нийтэд Европ дахь “Амьсгалын замын өвчин судлалын газар”-аас томоохон анхааруулга гаргалаа. Тус байгууллага нь Европын эрүүл мэндийн байгууллагатай хамтран тамхины хор уршгийг үнэн бодитоор нь дэлгэх зорилгоор “Европын уушигны цагаан ном” нэртэй баримтыг жил бүр танилцуулдаг. Эндээс үзэхэд дэлхийн хамгийн том бүс болох Евро бүсэд нийт нас барагсдын 10 хувь нь тамхидалтаас үүссэн уушигны өвчлөлөөр хорвоог орхиж байна. Энэ тоо өнгөрсөн 20 жилийн түвшинтэй харьцуулахад даруй 26 хувиар өссөн гэсэн үг. Харин Бельги, Дани, Унгар, Ирланд гэсэн улсуудад 100,000 хүн тутмын 117, Финлянд болон Швед улсын 100,000 хүн тутамд 53 хүн тус тус нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Ийм өндөр түвшинд хүрсэн аюултай байдлыг намжаахын тулд улс бүр тамхины хуулийг тогтоож хамтдаа тэмцэхгүй бол цаашид тоо хэрхэн өөрчлөгдөхийг хэлэхэд бэрхшээлтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан