Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Онон, Балж - Амар мөрний орчмын хил дамнасан дархан газар байгуулна
Монголын Онон-Балж, Оросын Амар мөрний эхийг хамарсан хил дамнасан шим мандлын дархан газар байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар шийдвэрлэлээ.
Онон-Балж, Сохонд (Амар мөрний эх)-ын хилийг хоёр улсын тусгай хамгаалалтад авснаар Хойд мөсөн далай, Номхон далайн ай савд багтах цэвэр цэнгэг усны эх үүсвэр, түүнийг зохицуулан барьж буй өмнөд Сибирийн тайгын экосистем, хил дамжин нүүдэллэн амьдардаг ховор амьтан, ургамлуудыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн энэ бүс дэх байгаль, түүхийн дурсгалт газруудыг түшиглэн хоёр тал аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Энэ бүсэд аялал жуулчлал хөгжүүлэхэд Чингис хаантай холбоотой түүхийн дурсгалт газрууд томоохон байр суурь эзэлнэ.
Монгол-Оросын Засгийн газар хоорондын Хүрээлэн буй орчны асуудлаар хамтран ажиллах 1994 оны хэлэлцээрт хил дамнасан тусгай хамгаалалттай газруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааг уялдуулах, хамтарсан дархан газар байгуулахаар тусгасан байдаг. 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн манай улсад хийсэн айлчлалын үеэр ч энэ асуудлыг хөндөж, Увс нуурын ай савын дархан цаазат газар, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг хил дамнасан тусгай хамгаалалттай бүс болгохоор хэлэлцсэн юм.
Цаашид хоёр улс хамтран хамгаалах шаардлагатай хилийн дагуух бүс нутагт Сийлхэмийн нуруу, Хөвсгөл, Хан-Хэнтий, Монгол Дагуурын ДЦГ-ууд, ОХУ-ын талаас Увс нуурын хотгор, Түнхэн, Даурийн тал багтаж байна.
Монголын Онон-Балж, Оросын Амар мөрний эхийг хамарсан хил дамнасан шим мандлын дархан газар байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар шийдвэрлэлээ.Онон-Балж, Сохонд (Амар мөрний эх)-ын хилийг хоёр улсын тусгай хамгаалалтад авснаар Хойд мөсөн далай, Номхон далайн ай савд багтах цэвэр цэнгэг усны эх үүсвэр, түүнийг зохицуулан барьж буй өмнөд Сибирийн тайгын экосистем, хил дамжин нүүдэллэн амьдардаг ховор амьтан, ургамлуудыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн энэ бүс дэх байгаль, түүхийн дурсгалт газруудыг түшиглэн хоёр тал аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Энэ бүсэд аялал жуулчлал хөгжүүлэхэд Чингис хаантай холбоотой түүхийн дурсгалт газрууд томоохон байр суурь эзэлнэ.

0 Сэтгэгдэл