Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Амралт, сувилалд амрах ахмадуудад олгодог хөнгөлөлтийн журмыг хялбаршууллаа
Амралт, сувилалд амрах ахмадуудад олгодог хөнгөлөлтийн мөнгө шилжүүлэх журмыг хялбаршуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.
Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан 10 хоног амрахад нийгмийн халамжийн сангаас 150,000 төгрөг олгож, үлдсэн 100,000 төгрөгийг өөрөө гаргахаар Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолоор зохицуулсан юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ журамд заалт нэмж, бүгдэд адил тэгш хүртээмжтэй байх уян хатан зохицуулалт оруулж өөрчиллөө.
Шинэ зохицуулалтаар эрхийн бичгийн үнийг урьдчилан бүрэн төлөх боломжгүй ахмад настан шаардлагатай баримт бичиг, нэхэмжлэлийг сум, хорооны нийгмийн ажилтанд бүрдүүлээд өгчихвөл хөнгөлөлтийг нь тухайн амралт, сувиллын газрын дансанд шилжүүлдэг болж байна. Өмнө нь нийгмийн халамжийн сангаас төлөх хэсгийг заавал тооцоо нийлсний дараа шилжүүлдэг байсан юм. Өмнөх зохицуулалтаар амарсан хүний тоо, зарцуулсан хөрөнгийг нийгмийн халамжийн байгууллага хянах боломж бүрдсэн ч зөвхөн мөнгөө бүрэн төлж чадах ахмадууд хамрагдаж, амьжиргааны түвшин доогуур, орлого багатай нь эрхээ эдлэх боломжийг хязгаарлаад байна гэж холбогдох байгууллагаас санал дэвшүүлсэн тул дээрх шийдвэрийг гаргасан юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
.
Амралт, сувилалд амрах ахмадуудад олгодог хөнгөлөлтийн мөнгө шилжүүлэх журмыг хялбаршуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан 10 хоног амрахад нийгмийн халамжийн сангаас 150,000 төгрөг олгож, үлдсэн 100,000 төгрөгийг өөрөө гаргахаар Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолоор зохицуулсан юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ журамд заалт нэмж, бүгдэд адил тэгш хүртээмжтэй байх уян хатан зохицуулалт оруулж өөрчиллөө.

0 Сэтгэгдэл