Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Дэлхийн хамгийн том галт уул Японд олдлоо

Дэлхий дээрх хамгийн том буюу манай нарны аймаг дахь хоёр дахь том сөнөсөн галт уулыг эрдэмтэд олж тогтоолоо. Тэдний “Nature Geoscience” тэмдэглэлд бичсэнээр “Таму Массиф” гэж нэрлэгдээд байгаа энэ аварга галт уул нь 310,000 км кв талбайг эзлэх гэнэ. Нарны аймагт олдсон хамгийн том галт уул талбайгаараа “Olympus Mons”-тай бараг тэнцэхүйц гэнэ. Газар зүйн байршлын хувьд Японоос зүүн зүгт 1600 км зайд орших Шацүкигийн өндөрлөгийн доод талд. Одоогоос 145 гаруй жилийн өмнө үүссэн байх магадлалтай гэж үзэж байгаа энэ галт уулыг бага багаар идэгдсэн чулуулгууд лаав үүсгэсээр ийм байдалд хүрсэн гэнэ. Мөн уулын ёроол хэсэг нь төрөл бүрийн хэлбэртэй байгаа нь Цэрдийн үед үүссэн гэдгийг нотолж байгаа юм. Эрдэмтийн багийн тэргүүн Профессор Уиллиам Сагер энэхүү судалгааг 20 жилийн өмнө эхэлсэн ч тухайн үед хэмжилт хийх, судалгаа явуулах нөхцөл бүрдээгүйн улмаас хугацаа их алдсан. Гэхдээ нэлээн том гэдгийг нь гадарлаж байсан ч дэлхийн хамгийн идэвхитэй галт уул Мауна Лоагаас 60 дахин том чинээ зүүдэлж ч байсангүй талаараа “The Independent” цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа дурджээ.

0 Сэтгэгдэл
























