Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Зөвлөгөөнөөр нийслэлийн  өвөлжилтийн бэлтгэл, зам засварын ажлын явц болон өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер Г.Алтангэрэл “Зуны засварын батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн төв магистраль шугамд нийт 9 зогсолт хийж, төв шугамуудыг дүүргэж, залгасан. Мөн 2013 онд ТӨХ-оор батлагдсан зардалд багтаан зуны их засварыг 5.0 тэрбум төгрөгөөр 3350.7 м шугам шинэчлэлийн ажлыг 23 цэгт хийхээр төлөвлөж, 100 хувь гүйцэтгэлээ. Харин 6Д, 2ГД магистралийн өргөтгөл шинэчлэлийн ажил 96 хувьтай байгаа. Энэ сарын 15 гэхэд нийт айл өрхийг дулаанаар бүрэн хангана” гэлээ. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн захирал С.Төмөрхүү “Урсгал засвар, их засвар, компанийн техник, зохион байгуулалтын ажлын явц төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 хувийн явцтай байна.  Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 10-р сард бүрэн дуусгана” гэж мэдээллээ. Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Улс, нийслэлийн төсөв, нийслэлийн Замын сан, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 88 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа. Эдгээрээс хэрэгжиж дууссан 4 зам, зорчих хэсгээ бүрэн нээсэн 15 зам, 1 гүүр, гэрээгээр ажил нь эхэлсэн  2 гүүр, 3 нүхэн гарц, ажил явагдаж байгаа 17 зам (3 ажил он дамжин хэрэгжинэ), тендер 2 удаа зарлаад хүчингүй болсон 1 зам, тендерийн явц  удаашралтай байгаа орон сууцны хороолол доторх 18 байршлын зам байна. Нийт ажлын явц 75 хувьтай байгаа” гэж мэдээллээ. Нийслэлийн Засаг дарга дүүргүүд болон Хот тохижилтын газар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад хүндрэлтэй ямар асуудал байгаа талаар тодруулсан юм. “Налайх дүүрэг өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байгаа ч Даниулсын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн “Цэвэрлэх байгууламж”-ийн асуудал хүндрэлтэй байгаа” гэж Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар хэллээ. Харин СБД-ийн 116, 25-р сургуулийн дулааны шугамын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэхээр харъяа яаманд мэдэгдсэн ч одоогоор шийдэгдээгүй байна. Тиймээс нийслэлээс энэ асуудалд анхаарал тавих шаардлагатай байгааг дүүргийн Засаг дарга Д.Бадарсан уламжиллаа. Нийслэлийн Хот тохижилтын газар энэ өвөл замын цас цэвэрлэх, халтиргаа гулгааг арилгахад зориулж, 120 гаруй хүн, 11 техник хэрэгсэл, 6 портер машин гаргахаар төлөвлөжээ.  Үндсэндээ нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан