Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Агаарын бохирдлыг бууруулахад хэсгийн хороодын ахлагч нартай хамтарч ажиллана

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын иргэдэд бүрэн шаталттай зуухыг хөнгөлттэй үнээр борлуулах ажил удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МУЗГ-ын Тусгай сан Цэвэр агаарын сан, Нийслэлийн агаарын чанарын алба болон Улаанбаатар-Цэвэр агаар төсөл хамтран “Хэсгийн ахлагч нарын нэгдсэн зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан  орлогчТ.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан, Цэвэр агаарын сангийн захирал Г.Баярсайхан, Улаанбаатар-Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд болон гэр хорооллын айл өрхтэй хамгийн ойр ажилладаг 7 дүүргийн 880 хэсгийн ахлагч нар оролцсон бөгөөд 2013-2014 оны халаалтын улиралд бүрэн шаталттай зуухыг хөнгөлттэй үнээр хэрхэн борлуулах талаар танилцуулж, мэдээлэл өгсөн юм. Өмнө нь бүрэн шаталттай зуух аваагүй, хороондоо бүртгэлтэй иргэдийг зөв мэдээллээр хангаж, хөнгөлөлтөд хамруулахын тулд хороодын хэсгийн ахлагч нарын үүрэг чухал.  Тиймээс энэ удаагийн зөвлөгөөнөөр бүрэн шаталттай зуухыг иргэд хэрхэн, хаанаас, хэзээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ жил 45 000 өрхөд БГД, БЗД, СБД, ХУД, ЧД-т байрлах 2-3 байнгын цэг, дүүрэг бүрт ажиллах 11 гэр цэгээр дамжуулан бүрэн шаталттай зуухыг борлуулахаар төлөвлөж байгаа юм. Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга хороодын хэсгийн ахлагч нарт хандаж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэж буй бүрэн шаталттай зуухыг иргэдэд хөнгөлттэй үнээр борлуулах ажил удахгүй эхэлнэ. Энэ ажилд та бүхний оролцоо ихээхэн чухал учраас чин сэтгэлээсээ хандаж, идэвхитэй ажиллана гэдэгт найдаж байна” гэж онцлон дурдлаа гэж Улаанбаатар-Цэвэр агаар төслөөс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан