Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
М.Ням-Очир: Барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрлийг салбарын яам олгосон
Тэнгис” кинотеатрын зүүн урд баригдаж байгаа 16 давхар барилгын үйл ажиллагааг зогсоосон боловч барилгын ажил явагдсаар байна. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.НЯМ-ОЧИР-оос тодрууллаа.

- Тэнгис” кинотеатрын зүүн урд баригдаж байгаа 16 давхар барилгыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас акт тогтоож, өнгөрсөн онд үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ талаар тодруулбал?
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэн К.Пүрэвийн 30/24 хэмжээтэй 16 давхар барилга барих зөвшөөрөлтэй барилгын үйл ажиллагааг шалгаж,  2012 оны 9-р сард үйл ажиллагааг нь зогсоосон. Анх зөвшөөрөл авахдаа ногоон байгууламж, усан оргилууртай, тохижилт бүхий , одооныхоос 2 дахин бага хэмжээтэй үйлчилгээний зориулалттай 16 давхар байши барихаар төлөвлөж, зургаа хийсэн байсан. Гэвч ажлаа зургийн дагуу хийгээгүйгээс гадна хүний амь нас эрсдэж, шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн. Тиймээс манайхаас акт гаргаж, үйл ажиллагааг нь  зогсоосон.

- Өнөөдрийн байдлаар барилгын ажил эхэлсэн байна.Тэгэхээр энэ барилга зөрчлөө арилгасан гэж ойлгож болох уу?
Засгийн газрын 2012 оны 151-р тогтоол гарч, 16 давхар хүртэлх барилга байгууламжид Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж, ажлыг эхлүүлэх болон зогсооно. Түүнээс дээшхи барилга байгууламжийн зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас өгдөг болсон. “Тэнгис” кинотеатрын өмнөх барилгын хувьд анх 16 давхар оффисын барилга барихаар зөвшөөрөл авсан боловч өнөөдрийн байдлаар 22 давхар үйлчилгээний зориулалттай барилга болгож, 2013 оны 6 сарын 23-ны өдөр БХБЯ-аас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан байна. Тиймээс манай байгууллагын хувьд энэ барилгын үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй бөгөөд цаашид энэ барилгын үйл ажиллагаанд хяналт тавих, акт тогтоох, үйл ажиллагааг зогсоох эрхгүй болсон  гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан