Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажлуудын тухай мэдээлэл сонслоо
Долоо хоног бүрийн эхний өдөр нийслэлд болон улс оронд өрнөж буй бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл сонсдог “Бүтээн байгуулалтын цаг”-т Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим салбарын сайд нар, албан тушаалтнаас мэдээлэл авлаа. “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд А.Гансүх, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эрчим хүчний сайд М.Сономпил нар оролцов. Мөн нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Б.Батболд нар мэдээлэл өгсөн юм.
Өргөтгөж буй Яармагийн замыг энэ долоо хоногт ажлаа дуусгаж хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ. Нисэх-Шувуун фабрикийн чиглэлийн 22.5 км замын ажлын гүйцэтгэл сайн байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр энэ үеэр хэлэв.
Мэдээлэл сонсоод Ерөнхий сайд зарим зүйлийг лавлаж, тайлбар өгч байсан юм. Тухайлбал, дөрвөн жилийн хугацаанд барьсан авто замаас 400 км-ээр илүү замыг энэ жил тавьж байгаа. ТЭЦ-III хүчин чадлыг 148 мвт гэж үзэхэд ТЭЦ-III-ын өргөтгөлийн 50 мвт, Салхитын салхин станцын 40 мвт, ТЭЦ IV өргөтгөлийн 100 мвт-ыг нийлүүлбэл дахин нэг станцтай дүйцэхүйц хүчин чадал нэмэгдэж байна гэлээ. Харин “Гудамж” төслөөр гүйцэтгэсэн зарим уулзвар замын ус зайлуулах шугам муу байгааг Ерөнхий сайд холбогдох албаныханд анхаарууллаа. Саппорогийн уулзварт ус шингээх байгууламж тусад нь барихаар болсоныг тус төслийнхөн тайлбарлав.
Ингээд энэ долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар дээрх мэдээллүүдийг сонсч, асуудал, бэрхшээлийг хэрхэн шийдэж буйг лавлаж, бүтээн байгуулалтын ажилдаа илүү анхаарч ажиллахыг холбогдох албаныханд анхааруулснаар өндөрлөлөө.
Долоо хоног бүрийн эхний өдөр нийслэлд болон улс оронд өрнөж буй бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл сонсдог “Бүтээн байгуулалтын цаг”-т Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим салбарын сайд нар, албан тушаалтнаас мэдээлэл авлаа. “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд А.Гансүх, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эрчим хүчний сайд М.Сономпил нар оролцов. Мөн нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Б.Батболд нар мэдээлэл өгсөн юм. Өмнөговь, Хөвсгөлийг нийслэлтэй холбох зам удаашралтай байна
Зам тээврийн сайд А.Гансүх шинэ төмөр замын ажлын явцтай танилцаад ирсэн байна. Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төсөлд 1100 хүн, 600 техник ажиллаж байгаа аж. Оны эцэс гэхэд 900 орчим техниктэй ажиллахаа төслийн гүйцэтгэгч “Samsung C&T” компанийнхан хэлжээ. Гашуун сухайтын боомтод нарийн царигаар төмөр зам тавих учир цэгийг тодорхойлохоор гурван хувилбар гаргасан байна. Тухайн зам барих хэсэгт Дархан цаазтай газар нутаг хамарч байгаа учир судалгаа хийж, Хятадын талтай ярилцахаар болсон гэнэ. Энэ долоо хоногт уг боомтод очиж ажиллана гэдгээ салбарын сайд хэллээ. Төмөр замын трассын дагуу айлуудын өвөлжөө орсон учир нүүлгэж, шилжүүлэхийг аймаг, орон нутгийн удирдлагуудад дуулгажээ. Өнгөрсөн долоо хоногт Чойр-Сайншанд чиглэлийн авто замыг нээсэн бол удахгүй Замын-Үүд-Сайншандын авто замын ажлыг дуусгах юм байна. Үүний дараа Дундговийн авто замыг ашиглалтад оруулах аж. Тиймээс энэ сарын сүүлчээр зам засварын ажлуудыг явж шалгахаар болжээ. Нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдох аймгуудын нэг Өмнөговийн ажилд саад учраад байгаа аж. 40 км замын ажлыг 20, 20 км-ээр нь гүйцэтгэх хоёр компани хийж чадахгүй хэмээн мэдэгдэл хүргүүлсэн учир хариуцах эзэнгүй болжээ. Хөвсгөлийн замын ажилд Кувейтийн сантай зарим нэг зүйл ярилцах шаардлага гарсан учир хариу ирэхийг хүлээж байна гэв. Цонжин болдог хүртэлх авто замын 19 км-ийг хучсан бол 5 км нь дутуу байгаа ч гэрээнд заасан хугацаа болох энэ сарын 30-ндаа амжиж ажил дуусна гэдгийг хэллээ. Гэхдээ цаг агаар таатай байвал хучилтаа бүрэн хийгээд энэ сарын 15-ны үед хөдөлгөөнийг нээх боломжтой гэсэн юм. Сэлбэ голыг дагасан хурдны замын ажил 14 хоногийн дараа эхэлнэ
Уг төслөөр өргөтгөж, шинэчилсэн таван уулзварын ажил дууссан байна. Одоогоор Гэмтлийн эмнэлгийн уулзвар, 25 дугаар эмийн сангийн уулзвар, ТЭЦ III –Яармагийн зам, Циркийн арын уулзварыг засч байгаа гэлээ. Циркийн уулзварт өдөртөө ажил хийх боломжгүй байгаа учир удаашралтай яваа аж. Туул голын дагуух хурдны замын трасс батлагдсан бол Сэлбийн голын замынТЭЗҮ-ийг хийж буй гэнэ. 14 хоногийн дараа гэхэд ажлууд эхэлсэн байх болно гэж “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Б.Батболд хэлсэн юм. Өргөтгөж буй Яармагийн замыг энэ долоо хоногт ажлаа дуусгаж хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ. Нисэх-Шувуун фабрикийн чиглэлийн 22.5 км замын ажлын гүйцэтгэл сайн байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр энэ үеэр хэлэв.
ТЭЦ-3-ын өргөтгөл шинэ оноос өмнө ашиглалтад орно
Эрчим хүчний сайд М.Сономпил энэ сарын сүүлчээр хийсэн ажлуудаа нэгтгэж дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж мэдээллээ эхлэв. Энэ жил эрчим хүчний хэрэглээ 8-12 хувиар өссөн байна. Өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад орсон Салхитын салхин станц шөнөдөө хүчин чадалтай сайтай 32-42 мвт эрчим хүч үйлдвэрлэж байгаа гэнэ. ТЭЦ III-ыг өргөтгөх ажил хэвийн явж буй учир арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орох юм байна. Өргөтгөлийн ажил дуусахад 50 мвт-ын хүчин чадал нэмэгдэнэ. Ирэх жил ТЭЦ IV-ийг өргөтгөж 100 мвт-ын хүчин чадал нэмнэ гэж төлөвлөжээ. Харин V цахилгаан станцын газар чөлөөлөх ажил 30 хувьтай яваагаас гадна яндангийн суурийн цутгалт дуусч буйг сайд хэлэв. Амгаланд барьж буй дулааны станц ирэх намар гэхэд дуусч, ашиглалтад орох юм байна. Мөн Оюу толгойд Хятадаас цахилгаан авахаар болсоныг тэрээр хэлсэн юм. 2013-2014 онд нийтдээ 37 мянга орчим орон сууц ашиглалтад орно
Орон сууцны зээлтэй байсан 15 мянган хүнийг найман хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн байна. Харин 6304 хүн шинээр найман хувийн хүүтэй зээлд хамрагджээ. 2013-2014 онд нийтдээ 37 мянга орчим орон сууц ашиглалтад орно гэсэн тооцоо байгаа ч үүнээс илүү барилга баригдаж байгаа гэнэ. Тиймээс БХБЯ-наас ямар байршилд, хэдэн орон сууц, ямар үнээр баригдаж буй нарийвчилсан тоо гаргахаар ажиллаж байгаа гэж салбарын сайд Ц.Баярсайхан мэдээлэл өглөө. Түрээсийн орон сууцны талаар хөтөлбөр тус яамнаас боловсруулж байгаа аж. Мэдээлэл сонсоод Ерөнхий сайд зарим зүйлийг лавлаж, тайлбар өгч байсан юм. Тухайлбал, дөрвөн жилийн хугацаанд барьсан авто замаас 400 км-ээр илүү замыг энэ жил тавьж байгаа. ТЭЦ-III хүчин чадлыг 148 мвт гэж үзэхэд ТЭЦ-III-ын өргөтгөлийн 50 мвт, Салхитын салхин станцын 40 мвт, ТЭЦ IV өргөтгөлийн 100 мвт-ыг нийлүүлбэл дахин нэг станцтай дүйцэхүйц хүчин чадал нэмэгдэж байна гэлээ. Харин “Гудамж” төслөөр гүйцэтгэсэн зарим уулзвар замын ус зайлуулах шугам муу байгааг Ерөнхий сайд холбогдох албаныханд анхаарууллаа. Саппорогийн уулзварт ус шингээх байгууламж тусад нь барихаар болсоныг тус төслийнхөн тайлбарлав.
Ингээд энэ долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар дээрх мэдээллүүдийг сонсч, асуудал, бэрхшээлийг хэрхэн шийдэж буйг лавлаж, бүтээн байгуулалтын ажилдаа илүү анхаарч ажиллахыг холбогдох албаныханд анхааруулснаар өндөрлөлөө.
0 Сэтгэгдэл
АН-ын ҮЗХ
Яаг үнэнийг хэлвэл яс юман дээрээ хэргийн эзэн нь Элбэгдорж сонгуульд ялах гэж 1 сая төгрөг амлаад, зальтай шийдэмгий юу ч хийхээс буцахгүй С.Баяр 1.5 саяыг амлаад нийт хүн бүрт 2.5 САЯЫГ ӨГӨХӨӨР болж баларсан. Ингээд хамтарсан засаг масаг байгуулж, амлалт нэхэн холбооны өвчигнүүр пяздуунууд Уянга, Батцогт, Батцэрэг, Батзандан нар дарамталж, Сү.Батболд аргагүйн эрхэнд өр тавьж эхэлсэн. Ингээд 1 тэрбум доллар дэмий цацаж өрөнд хийсэн. Энэ хооронд жинхэнэ улс орноо хорлосон харийн гар хөл бологч 3 этгээд эдийн засгийг хорлох нийгмийн сэтгэлгээг үймүүлэх, дарамталж буруу зүйлд хөрөнгө оруулах, харийн гүрний эрх ашгийг гүйцэлдүүлэх ажил хийсэн .Энэ хүмүүс бол Женько, Батэрдэнэ,Ганбаатар гэдгийг бид хэзээч мартаж болохгүй. Хэзээ ч шүү. Занданшатар, Н.Энхболд, Батэрдэнэ, Д.Ганхуяг, З.Энхболд,С.Эрдэнэ, С.Ганбаатар,Фортуна нарын этгээдүүд сонгуулийн шоу болгож улс орныхоо хувь заяагаар тоглосон. Ингээд хамаг зовлонг үүрэх хэцүү ажил болох өр төлөх, хөрөнгө оруулагчийг татах, хэцүү хэлэлцээрт орох, хуулинд өөрчлөлт оруулах, урт нэртэй хуулийн алдааг засах гээд ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСАГ зовж явна. ХЭРГИЙН ЭЗЭД ЭЭБИЙ, БАЯР НАР НЭР ЦЭВЭР ҮЛДЭЖ хамаг зовлон, муу нэрийг нь СҮ.БАТБОЛД, АЛТАНХУЯГ НАР ҮҮРЭХ НЬ ШУДАРГА УУ ТАМИНЬ ЭЭ. Энэ чинь ариун явдал уу. Одоо энэ бүх алдааг засах боломж олгон засгаа дэмжих ёстой. Энэ бузар хуулийг санаачлан оролцсон З.ЭНХБОЛД их хурлын дарга, өрөнд оруулахад хүргэсэн ЭЛБЭГДОРЖ нар нэр цэвэр ГЭГЭЭНТЭН царайлаад засгаар оролдоод сууж байгааг бид мэдэрч байна. Ялангуяа ШОНХОР фракцийн З.Энхболд,С.Эрдэнэ нар. Хамаг бурууг ерөнхий сайддаа тохоод л хэвлэлээр гутаагаад үг яриагаар нь оролдоод л. Олон түмэн сохор биш шүү новшнуудаа. Юм хийх гэж зовж байгаа хүмүүсээ бид өмөөрөх сэтгэлтэй байх ёстой. Алдаагаа засах гэж яваа хүнээч уучлах ёстой. Хэрэг тарьчхаад ГЭГЭЭНТЭН царайлаад байгаа новшнуудыг нам дотроо амьдаар нь шарж идэх цаг ирж байна шүү.
2013.09.11
























