Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Г.Нямдаваа хүүгийн зүрхний хагалгаа амжилттай болжээ
Одоогоос сарын өмнө зүрхний яаралтай хагалгаанд орох шаардлагатай хэмээн хэвлэл мэдээллээр монголчууддаа хандаж байсан Г.Нямдаваа хүү Энэтхэг улсад хагалгаагаа зуун хувь хийлгээд эх орондоо ирсэн байна. Түүний хувьд найман сарын хорин дөрвөнд зүрхний хэм алдалтыг зогсоох, хорин долоонд хавхлаг солиулах гэсэн хоёр хүнд хагалгаанд орсон аж. Хэдий хагалгаа сайн болсон ч нэгээс хоёр жилийн хугацаанд гам барих эмчилгээ хийлгэх шаардлагатай гэнэ. Түүний хагалгаанд шаардлагатай гучин сая төгрөгийн 25 саяыг “Делта Констракшн” компани хандивласан. Үлдсэн таван сая төгрөгөө “Зүрхний хайлан” хандивын тоглолт болон сайн санаат хүмүүсийн тусламжаар бүрдүүлжээ. Одоо дөнгөж арван найман настай хүүгийн хувьд Монгол түмнийхээ ач буянаар эрүүл саруул болж чадсан нь ирээдүйд ихийг хийж бүтээх урам зориг нэмсэн шүү хэмээн талархлаа илэрхийллээ. Мөн та бүгдийн дэмжлэг туслалцаа, сайн сайхан үр дүнд хүрч чадсан гэдгийг мэдэгдэхийг хүссэнээ уламжилж байв.
Одоогоос сарын өмнө зүрхний яаралтай хагалгаанд орох шаардлагатай хэмээн хэвлэл мэдээллээр монголчууддаа хандаж байсан Г.Нямдаваа хүү Энэтхэг улсад хагалгаагаа зуун хувь хийлгээд эх орондоо ирсэн байна. Түүний хувьд найман сарын хорин дөрвөнд зүрхний хэм алдалтыг зогсоох, хорин долоонд хавхлаг солиулах гэсэн хоёр хүнд хагалгаанд орсон аж. Хэдий хагалгаа сайн болсон ч нэгээс хоёр жилийн хугацаанд гам барих эмчилгээ хийлгэх шаардлагатай гэнэ. Түүний хагалгаанд шаардлагатай гучин сая төгрөгийн 25 саяыг “Делта Констракшн” компани хандивласан. Үлдсэн таван сая төгрөгөө “Зүрхний хайлан” хандивын тоглолт болон сайн санаат хүмүүсийн тусламжаар бүрдүүлжээ. Одоо дөнгөж арван найман настай хүүгийн хувьд Монгол түмнийхээ ач буянаар эрүүл саруул болж чадсан нь ирээдүйд ихийг хийж бүтээх урам зориг нэмсэн шүү хэмээн талархлаа илэрхийллээ. Мөн та бүгдийн дэмжлэг туслалцаа, сайн сайхан үр дүнд хүрч чадсан гэдгийг мэдэгдэхийг хүссэнээ уламжилж байв.Б.Бөхням
0 Сэтгэгдэл
























