Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Н.Болормаа: Хариуцлага алдсан эмчийг ажлаас нь халсан
Баянхонгор аймгийн төвд өнгөрсөн арванхоёрдугаар сард дөнгөж төрсөн нярайг сувилагч хариуцлага алдсаны улмаас халуун усаар түлсэн хэрэг гарч олныг цочирдуулсан. Тэгвэл Баян-Өлгий аймагт эх баригч эмчээс болж нярай хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн нярайг эх барихдаа эмч н.Сүрэнжав эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүйн улмаас тархинд нь хүнд гэмтэл учруулсан аж. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаагаас тодрууллаа.
-Баян-Өлгий аймагт эх барих эмчийн алдаагаас нярай тархиндаа хүнд гэмтэл авсан хэрэг гарлаа. Энэ үед ажлилласан хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ?
-Энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөхөөр ирсэн эхийн төрөх үе удаашралтай байсны улмаас эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болсон. Эх баригч эмч вакум татлага хэрэглэхдээ стандартынх нь дагуу хийлгүй алдаа гаргасан юм билээ. Хүүхэд толгойн тавилт бага зэрэг гэдийсэн байдалтай төрсөн гэсэн.
-Эх барих эмч нь согтуу байсан гэсэн. Үнэн үү?
-Эмч тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдсон. Иймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа, эрүүл мэндийн газрын чанарын албаны хурлаар хэлэлцээд хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан.
-Нярайн биеийн байдал ямар байгаа бол. Гэмтэл нь цаашдаа хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Нярайн биеийн байдал өчигдрөөс эхлэн дээрдэж байгаа. Одоо эмчийн хяналтад байна. Багажны ором арилж байна хэмээн мэдээлсэн. Гэхдээ цаашдаа тархинд хавдар үүсэх тохиолдол байдаг. Одоогоор онош тавихад эрт байна.
-Ер нь эмч нар алдаа гаргалаа гэсэн мэдээлэл тасрахаа байлаа. Салбарын яам үүнд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Эмч нарыг ёс зүйн болон бусад чиглэлээр байнга сургалтад хамруулж байна. Ийм алдаа дутагдал нь эмч хэмээн тангараг өргөснөө умартсан хувь хүний хариуцлагагүй байдлаас үүдэлтэй.
-Орон нутагт ялангуяа мэдлэг туршлагагүй ч ажиллъя гэсэн нь их юм гэх байдлаар эмч нарыг томилдгоос иймэрхүү алдаа гараад байна уу?
-Эмч нарын цалин хөлс гүйцэтгэж байгаа ажлын ачаалалтай нь харьцуулахад маш бага. Үүнтэй холбоотойгоор тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчин орон нутагт дутмаг. Гэхдээ эмч нарын ажлын ачаалал нь ихсээд нойр хоолгүй явж буйгаас энэ алдаа дутагдал гараагүй. Энэ бол ердөө хувь хүмүүсийн хариуцлагатай холбоотой.
-Эмчийн хариуцлагагүй үйлдлээс хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учирдаг. Гэтэл өнөөх эмчийг ажлаас нь халсан төдийгөөр хариуцлага тооцоод өнгөрдөг. Энэ байдлаар хэзээ болтол явах вэ?
-Зарим эрүүл мэндийн байгууллага өөрсдөө даатгалын байгууллагатай гэрээ хийдэг болсон. Манайх яам эмчийн хариуцлагын даатгалыг нэгдсэн байдлаар тусгай бодлого болгон гаргаж ирэхээр судалж байна.
chi sogtuu emchiig bitgii umuuruud baigaaray. Chinii khuukhdiig ingebel chii yah baisan be
Ene muu sanaatay uriabnkhauchuudaas bur aimaar yum garnaa. Ene bol yu ch bishee. Dandaa khalkh hasag 2 iin hoorond yas haij hagarduulkhaas uur yum mebedgui. Ene baidliig khalkhiin neg saykhan zaluu garch ireed neg l udur hab darndaa harjl baigaaraai.
нярайн бие сайн байгаа. Нарийн учрыг эмч нараас лавлах хэрэгтэйштэ. Сэтгэл хөдлөлөөр юманд хандаж уйлж бархирч байгаа хүмүүс юу ч гэж гүтгэж болно штэ. Мэдээллээ тэнцвэртэй нийтлээч ээ?
Баянхонгор аймгийн төвд өнгөрсөн арванхоёрдугаар сард дөнгөж төрсөн нярайг сувилагч хариуцлага алдсаны улмаас халуун усаар түлсэн хэрэг гарч олныг цочирдуулсан. Тэгвэл Баян-Өлгий аймагт эх баригч эмчээс болж нярай хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн нярайг эх барихдаа эмч н.Сүрэнжав эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүйн улмаас тархинд нь хүнд гэмтэл учруулсан аж. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаагаас тодрууллаа.
-Баян-Өлгий аймагт эх барих эмчийн алдаагаас нярай тархиндаа хүнд гэмтэл авсан хэрэг гарлаа. Энэ үед ажлилласан хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ?
-Энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөхөөр ирсэн эхийн төрөх үе удаашралтай байсны улмаас эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болсон. Эх баригч эмч вакум татлага хэрэглэхдээ стандартынх нь дагуу хийлгүй алдаа гаргасан юм билээ. Хүүхэд толгойн тавилт бага зэрэг гэдийсэн байдалтай төрсөн гэсэн.
-Эх барих эмч нь согтуу байсан гэсэн. Үнэн үү?
-Эмч тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдсон. Иймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа, эрүүл мэндийн газрын чанарын албаны хурлаар хэлэлцээд хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан.
-Нярайн биеийн байдал ямар байгаа бол. Гэмтэл нь цаашдаа хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Нярайн биеийн байдал өчигдрөөс эхлэн дээрдэж байгаа. Одоо эмчийн хяналтад байна. Багажны ором арилж байна хэмээн мэдээлсэн. Гэхдээ цаашдаа тархинд хавдар үүсэх тохиолдол байдаг. Одоогоор онош тавихад эрт байна.
-Ер нь эмч нар алдаа гаргалаа гэсэн мэдээлэл тасрахаа байлаа. Салбарын яам үүнд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Эмч нарыг ёс зүйн болон бусад чиглэлээр байнга сургалтад хамруулж байна. Ийм алдаа дутагдал нь эмч хэмээн тангараг өргөснөө умартсан хувь хүний хариуцлагагүй байдлаас үүдэлтэй.
-Орон нутагт ялангуяа мэдлэг туршлагагүй ч ажиллъя гэсэн нь их юм гэх байдлаар эмч нарыг томилдгоос иймэрхүү алдаа гараад байна уу?
-Эмч нарын цалин хөлс гүйцэтгэж байгаа ажлын ачаалалтай нь харьцуулахад маш бага. Үүнтэй холбоотойгоор тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчин орон нутагт дутмаг. Гэхдээ эмч нарын ажлын ачаалал нь ихсээд нойр хоолгүй явж буйгаас энэ алдаа дутагдал гараагүй. Энэ бол ердөө хувь хүмүүсийн хариуцлагатай холбоотой.
-Эмчийн хариуцлагагүй үйлдлээс хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учирдаг. Гэтэл өнөөх эмчийг ажлаас нь халсан төдийгөөр хариуцлага тооцоод өнгөрдөг. Энэ байдлаар хэзээ болтол явах вэ?
-Зарим эрүүл мэндийн байгууллага өөрсдөө даатгалын байгууллагатай гэрээ хийдэг болсон. Манайх яам эмчийн хариуцлагын даатгалыг нэгдсэн байдлаар тусгай бодлого болгон гаргаж ирэхээр судалж байна.
0 Сэтгэгдэл
dfgd
sdfds
2013.09.13
2013.09.13
2013.09.13
2013.09.11
























