Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалт амжилттай болж өндөрлөлөө
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 13 дугаар хуралдаан Киргиз улсын Бишкек хотноо болж өндөрлөлөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Конгресс-Холл”-ын хуралдааны их танхимд болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож эх орноо төлөөлж үг хэллээ.
Тэрээр ШХАБ-ын даргын хүндтэй албыг амжилттай хашиж, ээлжит хуралдааныг эх нутагтаа зохион байгуулсан БНКУ-ын Ерөнхийлөгч Алмазбек Шаршеновичид талархал илэрхийлээд “Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхитэй оролцохыг эрмэлздэг. ШХАБ-ын дээд төвшний уулзалтад Монгол Улсын төрийн тэргүүн долоо дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сард Бишкек хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хурлаар баталсан 2012-2016 онд ШХАБ-ын хүрээн дэх төслийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний жагсаалтад анхаарал хандуулж, зарим төсөлд зохистой хэлбэрээр оролцохыг хүсч байна. ШХАБ-ын Эрчим хүчний клуб, ШХАБ-ын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм болон Онцгой байдлын үр дагаврыг арилгах, урьдчилан сэргийлэх ШХАБ-ын төв байгуулах чиглэлээр гишүүн орнууд ажиллаж буйд бид ач холбогдол өгч байна” гэлээ.
ШХАБ-ын энэ удаагийн дээд хэмжээний хуралдаанд оролцсон зургаан орны /ОХУ, БНХАУ, Киргиз, Тажикистан, Узбекистан, Казахстан/ төрийн тэргүүн гурван гол баримт бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, “Бишкекийн тунхаглал”, “2013-2017 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, “Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм. Мөн оролцсон ихэнх орнууд дэлхийд өрнөж буй улс төр болон эдийн засгийн томоохон асуудлын талаар санал солилцлоо. Тухайлбал ОХУ-аас гаргасан санаачилга болох Сирийн химийн зэвсгийг НҮБ-ын хяналтад авахаар шийдвэрлэж байгааг сайшааж байлаа. Мөн бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт даврах үзэл гэх халуун сэдвээр яриа өрнүүллээ.
Ингээд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан албан ёсны үйл ажиллагаагаа хааж, нийт оролцсон зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлж Киргиз улсын Ерөнхийлөгч А.Атамбаев хүндэтгэлийн зоог барив.
Дашрамд дурдахад, ирэх жилийн ШХАБ-ын 14 дүгээр хуралдааныг Тажикистан улсын нийслэл Душанбе хотноо зохион байгуулах ажээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 13 дугаар хуралдаан Киргиз улсын Бишкек хотноо болж өндөрлөлөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Конгресс-Холл”-ын хуралдааны их танхимд болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож эх орноо төлөөлж үг хэллээ. Тэрээр ШХАБ-ын даргын хүндтэй албыг амжилттай хашиж, ээлжит хуралдааныг эх нутагтаа зохион байгуулсан БНКУ-ын Ерөнхийлөгч Алмазбек Шаршеновичид талархал илэрхийлээд “Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхитэй оролцохыг эрмэлздэг. ШХАБ-ын дээд төвшний уулзалтад Монгол Улсын төрийн тэргүүн долоо дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сард Бишкек хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хурлаар баталсан 2012-2016 онд ШХАБ-ын хүрээн дэх төслийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний жагсаалтад анхаарал хандуулж, зарим төсөлд зохистой хэлбэрээр оролцохыг хүсч байна. ШХАБ-ын Эрчим хүчний клуб, ШХАБ-ын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм болон Онцгой байдлын үр дагаврыг арилгах, урьдчилан сэргийлэх ШХАБ-ын төв байгуулах чиглэлээр гишүүн орнууд ажиллаж буйд бид ач холбогдол өгч байна” гэлээ.

0 Сэтгэгдэл