Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Зуслангийн түр товчоо иргэдэд үйлчилж байна
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэхь Шаргаморьт чиглэлийн 26 аман дахь зуслангийн газрыг өмчлүүлэхээр болсон. Үүний дагуу Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоог дээрх зуслангийн зам дагуу байгуулж, холбогдох судалгааг хийж эхэлсэн бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай байна. Түр товчоо энэ сарын 25-ны өдрийг хүртэл ажиллах юм. Тухайн иргэн энэ товчоонд хандсанаар өөрийн зуслангийн газрыг өмчилж авах боломжтой эсэхийг мэдэхээс гадна ямар нэгэн хүндрэлгүй үйлчлүүлэх боломжтой. Хэрвээ энэ хугацаанд судалгааг бүрэн хийж чадвал иргэдийн өргөдлийг хүлээж авахад ямар нэгэн саад учрахгүй аж. Гэтэл цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан дээрх газраар үйлчлүүлэх иргэдийн тоо эрс цөөрчээ. Улмаар судалгааны ажил удаашрахад хүрээд байгаа гэнэ.
Дээр дурьдсан шинээр сууршлийн 52 бүсийн газрыг 2014-2016 оны хооронд олгоно. Энэ үеэс дүүргүүдийн газрын албаны ачаалал нэмэгдэх хандлагатай тул үүнээс урьтаж зуслангийн газар өмчлөх ажлыг эхлүүлэх цаашлаад бусад дүүргийн зуслангийн газрын судалгааг хийх шаардлага тулгарч байна. Тиймээс иргэн бүр өөрийн эрхээ эдэлж зуслангийн газраа өмчилж авахыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан