Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хамгийн урт нэртэй эмэгтэй зарга мэдүүлжээ

АНУ-ын Хавай мужийн нэгэн эмэгтэй 1992 онд гэрлэснээсээ хойш Жанис Локелани Кейханайкукауакахулихеекахаунаеле гэх нэрээр овоглох болжээ. Тус мужийн бүртгэлийн системд 35 тэмдэгтээс дээш нэр багтдаггүй/Жанисын нэр 36 үсэг, 19 үетэй/ учраас Жанисын жолооны болон иргэний үнэмлэх дээр түүний нэр товчилж бичигдсээр иржээ. Ингээд тэрээр түүний нэрийг багтаах чадвартай бүртгэлийн систем нэвтрүүлэх байх хэмээн 22 жил хүлээсэн ч тэсвэр алдаж улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан байна. Тэрээр энэ талаараа “Нэгэн өдөр намайг жолоо барьж байхад цагдаа зогсоож үнэмлэхээ үзүүлэхийг шаардаж үзээлтэл овог чинь байхгүй байна гэхэд миний буруу биш, бүртгэлийн системийн алдаа болохыг хэлсэн ч үл итгэсэн царай гаргаж, галзуу хүн харж байгаа юм шиг харахад нь би сэтгэлээр маш их унасан учраас энэ асуудлыг эцэслэхээр шийдсэн” хэмээн BBC телевизд ярьжээ. Гомдлын хариуд Хавай мужийн бүртгэлийн хэлтэс энэ жилийн эцэс гэхэд бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаараа мэдэгдсэн гэнэ.

0 Сэтгэгдэл