Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Ц.Шижир: Зуслангийн долоон амны судалгааг бүрэн хийгээд дуусч байна

НИТХ-ын шийдвэрээр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх зуслангийн амуудыг өмчлүүлэхээр болсон. Энэ ажлыг хариуцаж буй “Зуслангийн газрыг өмчлүүлэх түр товчоо”-ны ажлын явцын талаар Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.

-Зуслангийн газрыг өмчлүүлэх судалгааны ажил 70 хувьтай байна гэсэн. Эхний ээлжинд аль бүсийнх нь судалгаа гарсан бэ?
-Өнөөгийн байдлаар зуслангийн бүсийн долоон амны судалгааг бүрэн хийгээд явж байна. Үүнд, Хуурай мухар, Зуун мод, Гоодойн ам, Ар, Өвөр Гүнт, Шарга морьт, Хандгайтын богинын ам орж байна. Дээр дурдсан зуслангийн бүсэд газар эзэмшиж байгаа иргэн “Зуслангийн газрыг өмчлүүлэх түр товчоо”-нд хандан өмчилж авах боломжтой эсэхээ шүүлгэж харж болно. Ямар нэгэн асуудалгүй бол газраа өмчлөх эрхтэй.

-Өмчлөх эрх нь нээлттэй болбол ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Газар өмчлөхөд ямар бичиг баримт бүрдүүлдэг билээ дээ. Тэрийгээ л бүрдүүлж өгнө.

 -Өнөөгийн байдлаар “Зуслангийн газрыг өмчлүүлэх түр товчоо”-нд иргэд хэр хандаж байна. Ямар зөрчилтэйн улмаас буцаж байна вэ?
-Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй  газарт хийсэн урьдчилсан тооллогоор 47943 газрын 60 орчим хувийг нь буюу 24793 нэгжийг хувьчлах боломжтой гэж үзсэн. Харин үлдсэн газрууд нь ойн болон усан сан бүхий газар, тусгай хэрэгцээний болон зам шугам сүлжээний зэрэг газрууд дайрсан байсан. Ийм зөрчилтэй газруудын эзэд буцаж байгаа. Зарим нэгэнд нь зөрчлөө арилгахыг сануулсан. Иргэд хууль дүрмээ сайн нягталж, судалж байх хэрэгтэй.

 -Энэ сарын 25-ны дотор зуслангийн бү­сийн судалгааг дуусгаад өмч­лүүлэх ажилдаа орно гэж мэдээлсэн. Амжих бол уу?
-Амжина аа. Судалгаагаа энэ сарын 25-нд дуусгавал дараагийн ажил болох өмчлөл эхлэх учиртай. Харин зуслангийн газраа өмчилж авах боломжтой иргэд Өмчийн харилцааны газарт хандах ёстой.

- 0,7 га газраа өмчилсөн иргэнд зуслангийн газраа өмчлөх эрх үүсэх үү. Энэ талаар олон иргэн асуудаг л даа?
-Үгүй. Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн нэг л удаа газар өмчлөх эрхтэй. Тиймээс өмнө нь нийслэлээс газар өмчилж авсан бол гэр бүлийнхээ бусад гишүүний нэр дээр зуслангийн газраа өмчилж авч болно.
0 Сэтгэгдэл
Энэ судалгааны материалтай танилцаж болох уу? яаж танилцах вэ?
Хамгийн их уншсан