Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
”Хөдөлмөрийн яармаг-2013” үзэсгэлэн нээлтээ хийлээ
"Start Your Career!" уриан дор “Монгол-Германы Гүүр” ТББ, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОНХ) хамтран өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй оюутан, мэргэжилтэн, төгсөгч залуусдаа зориулсан "ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ - 2013" үзэсгэлэнг BlueMon цамхагт өнөөдөр эхэллээ. Яармагийн гол зорилго нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн хөгжил, чиг хандлага, байгууллагуудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, нөгөө талаас өндөр хөгжилтэй оронд төгсөгчдийг ажлын байраар хангахад оршиж байгаа ажээ. Энэхүү үзэсгэлэн яармагт дотоод, гадаадын бизнесийн нэр хүндтэй 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцож 500 гаруй дунд болон дээд түвшний ажлын байруудыг санал болгох ажээ. Уг үзэсгэлэнд ирснээр өөрийн мэдлэг чадвар, давуу талаа ажил олгогчид таниулан, ирээдүйн ажлын байраа олж, ажлын гараа -амжилтаа эхлэх боломжтой юм байна. Түүнээс гадна зөвхөн гадаадад мэргэжил эзэмшсэн гэлтгүй ажил хайж байгаа залуус оролцох боломж нээлттэй ажээ. Гэхдээ ажил олгогч байгууллагууд англи хэлний өндөр мэдлэгтэй, туршлагатай хүн хайдаг болохоор байна. Дашрамд дуулгахад 2011 оны “Хөдөлмөрийн Яармаг”-аар ажил олгогчид 3000 орчим ажлын байруудыг зарлаж, давхардсан тоогоор 6000 ажил горилогчдын анкетыг хүлээн байна. Үүний үр дүнд 2011 оны 11 сарын байдлаар 54 хүн ажилд амжилттай зуучлагдаж, урт хугацааны гэрээ байгуулжээ.
0 Сэтгэгдэл
























