Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Бид нэгдэж, нийгмийг үлгэрлэх ёстой
Сэтгүүлч Б.Эрдэнэцогтын амьдрал цаг, минут бүрээр хэмжигдэж байгаа талаар бид түрүүчийн дугаартаа мэдээлж байсан. Тэгвэл мэс засал болох хүртэл хоёр өдөр хүрэхгүй хугацаа үлдээд байгаа ч шаардлагатай 30 мянган ам.долларын тал нь цуглаад байна. Гэхдээ бид нэг нөхрөө харсаар байж алдаж чадахгүй учраас хийж чадах бүхнээрээ нэгдэх хэрэгтэй байна. Нийгэмд хамгийн өнөр бүлийг бүрдүүлээд буй сэтгүүлзүйн салбарынхан нэгнийхээ төлөө хэрхэн нэгдэж, түүнийгээ аварч, үзэг нэгт андынхаа төлөө дуугарч чаддаг гэдгээ харуулах цаг иржээ. Өнөөдөр Б.Эрдэнэцогт маргааш та эсвэл би өвдөж, тэнгэр хол газар хатуу үе ирэх вий хэмээн зүрх түгшин бодож, нэгнийхээ халуун амийг аваръя. Ингэснээр бид нийгмийг хамгийн олон ам бүлтэйгээрээ манлайлсан шигээ хүн чанар, эв нэгдэлтэйгээрээ манлайлж чадна гэдэгт итгэж байгаа учраас үзэг нэгт нөхдөө сайхан сэтгэлийн аянд уриалсаар байгаа юм.
“Ардчилал” сонин, assa.mn сайт, С1 телевизийн хамт олны эхлүүлсэн сайхан сэтгэлийн аяныг бусад маань ч гэсэн түүчээлж, МҮОНР, “Монголын мэдээ” сонин, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр нар үргэлжлүүлж боломжоороо хандив өргөсөн. Мөн МҮОНТ-д хандивын хайрцагаа байрлуулсан учраас хамт олноороо сэтгэлийн өглөг өргөхөөр болсон. Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргал эгч хэдийгээр айлын ганц охин болж төрөөд, хамаатан садан цөөтэй ч түүний найз нь машинаа ББСБ-д барьцаалан долоон сая төгрөгийн зээл авч хандивласан байна. Энэ мэт сайхан сэтгэлтэй хүмүүсийн сайн үйлсийг үлгэрлэж бид нэгдэх шаардлага зайлшгүй тулгараад байгаа билээ. Нэгэнт л эмчилгээний зардлын тал хувийг босгож чадсан учраас замынхаа талаас буцахгүй байхад маань тусалж, сайхан сэтгэлээр нэгдэхийг үнэний эрэлд хамтдаа зүтгэж яваа нөхдөөсөө хүсч байна.
Сэтгүүлч Б.Эрдэнэцогтын амьдрал цаг, минут бүрээр хэмжигдэж байгаа талаар бид түрүүчийн дугаартаа мэдээлж байсан. Тэгвэл мэс засал болох хүртэл хоёр өдөр хүрэхгүй хугацаа үлдээд байгаа ч шаардлагатай 30 мянган ам.долларын тал нь цуглаад байна. Гэхдээ бид нэг нөхрөө харсаар байж алдаж чадахгүй учраас хийж чадах бүхнээрээ нэгдэх хэрэгтэй байна. Нийгэмд хамгийн өнөр бүлийг бүрдүүлээд буй сэтгүүлзүйн салбарынхан нэгнийхээ төлөө хэрхэн нэгдэж, түүнийгээ аварч, үзэг нэгт андынхаа төлөө дуугарч чаддаг гэдгээ харуулах цаг иржээ. Өнөөдөр Б.Эрдэнэцогт маргааш та эсвэл би өвдөж, тэнгэр хол газар хатуу үе ирэх вий хэмээн зүрх түгшин бодож, нэгнийхээ халуун амийг аваръя. Ингэснээр бид нийгмийг хамгийн олон ам бүлтэйгээрээ манлайлсан шигээ хүн чанар, эв нэгдэлтэйгээрээ манлайлж чадна гэдэгт итгэж байгаа учраас үзэг нэгт нөхдөө сайхан сэтгэлийн аянд уриалсаар байгаа юм.“Ардчилал” сонин, assa.mn сайт, С1 телевизийн хамт олны эхлүүлсэн сайхан сэтгэлийн аяныг бусад маань ч гэсэн түүчээлж, МҮОНР, “Монголын мэдээ” сонин, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр нар үргэлжлүүлж боломжоороо хандив өргөсөн. Мөн МҮОНТ-д хандивын хайрцагаа байрлуулсан учраас хамт олноороо сэтгэлийн өглөг өргөхөөр болсон. Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргал эгч хэдийгээр айлын ганц охин болж төрөөд, хамаатан садан цөөтэй ч түүний найз нь машинаа ББСБ-д барьцаалан долоон сая төгрөгийн зээл авч хандивласан байна. Энэ мэт сайхан сэтгэлтэй хүмүүсийн сайн үйлсийг үлгэрлэж бид нэгдэх шаардлага зайлшгүй тулгараад байгаа билээ. Нэгэнт л эмчилгээний зардлын тал хувийг босгож чадсан учраас замынхаа талаас буцахгүй байхад маань тусалж, сайхан сэтгэлээр нэгдэхийг үнэний эрэлд хамтдаа зүтгэж яваа нөхдөөсөө хүсч байна.
0 Сэтгэгдэл
























