Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-ын визийн хураамжийг чөлөөлөхөөр боллоо

Монгол Улс, БНСУ-ын хооронд визийн нөхцөл хөн­гөвчлөх хэлэлцээр ирэх сарын 26-наас хэрэгжиж, визийн хураамж чөлөөлөгдсөнтэй хол­­­бог­дуулан тус улсын ЭСЯ-наас хураамж төлсөн ч виз мэдүүлээгүй иргэдэд ху­­раамжийн төлбөрийг бу­цаан олгож байна.
Нийт 3000 гаруй иргэнд визийн хураам­жийн төлбөр буцааж олгох ёстойгоос энэ оны эхний есөн сарын байдлаар 360 гаруй иргэн хамрагдаад байгаа аж. Иймээс 2007 оны зургадугаар сарын 7-ноос хойш ХААН банк дахь тус ЭСЯ-ны дан­санд визийн хураамж тө­лөөд визээ мэдүүлээгүй орхи­сон иргэдийг  холбогдох мате­риа­­­­­­­­­лаа бүрдүүлэн хураам­жийн төлбөрөө буцаан ава­хыг тус улсын ЭСЯ-наас уриалж бай­­­­­­гаа аж. Бүрдүүлэх мате­риалд визийн хураамж төлсөн мэдүүлэг, гадаад паспорт, виз мэдүүлэгчийн нэр дээрх хад­галамжийн дансны хуулбар байх бөгөөд баримтаа бүр­дүүлж өгснөөс хойш дараа са­рын 15-ны дотор шийдэгдэх юм байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан