Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Б.Бат-Эрдэнэ: Хөрөнгө оруулалттай холбоотой таван багц хуулийг яаруу сандруу баталж болохгүй
УИХ-ын ээлжит бус чуулганаар “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Засгийн газраас боловсруулсан энэ журамтай холбоотой маргаан нэлээд гараад байна. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-“Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахаар ярьж эхэллээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо гол усны ойн сан бүхий газарт алт олборлож буй уул уурхайн компаниудын болон бага агууламжтай шороон ордын үйл ажиллагааг зогсооно гэсэн амлалтыг ард түмэнд өгсөн. Нөгөөтэйгүүр иргэний нийгмийн байгууллагатай зөвшилцсөний дүнд “Урт нэртэй” хууль гарсан юм. Энэ хууль батлагдаад хэрэгжсэн өнгөрсөн гурван жилд тодорхой үр дүнд хүрсэн. Улсын хэмжээнд гол мөрнийхөө тооллогыг гурван удаа явуулсан. 2007 тооллого явуулан 2003 оныхтой харьцуулахад маш олон гол горхи ширгэж, их хэмжээгээр цөлжсөн байсан. Харин 2009 онд батлагдсан дээрх хуулийн хүрээнд 2011 онд явуулсан улсын хэмжээний гол мөрний тооллогоор байгаль орчин сэргэж буй дүн гараад байгаа. Уг хуулийн зорилт нь байгалийн тэнцвэрт байдлыг хамгаалж үлдэх, нөхөн сэргээлтийг бүрэн хэмжээнд хийх зорилготой.
Гэхдээ манайхан нөхөн сэргээлтийг бүрэн хэмжээнд хийж чадахгүй байгаа. Энэ хуулийн хүрээнд нөхөн олговор олгох тухай асуудал бий. Тэр нь төсөвт дарамт болоод байна гэж ярьж эхэлж байна. Нөхөн олговрыг хэрхэн олгох тухай хуульд нарийвчлан тусгаж өгсөн шүү дээ. Тухайлбал, байгаль орчны нөхөн сэргээлтийг бүрэн хэмжээнд хийсэн компанид л нөхөн олговор олгох юм. Мөн БОНХ, Эрчим хүч, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлал журам бий. Энэ журмаар ямар хэмжээний хохирол учирсныг тогтоосон. Өнгөрсөн хугацаанд 1.1 их наяд төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Гэтэл нөхөн олговорт шаардаж буй хэмжээ нь 222 тэрбум төгрөг. Үүнээс гадна МХЕГ 242 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийж, сүйтгэж орхисон газруудад нөхөн сэргээлт хийхэд 54 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо судалгаа гаргасан байна лээ. Энэ мөнгийг гаргаад нөхөн сэргээлт хийчихвэл тухайн орон нутгийн байгаль хуучин хэвэндээ орно.
Харин нөхөн олговрын хэмжээнээс байгаль орчинд учруулсан хохирол тав дахин их. УИХ ээлжит бус чуулган зарлаад эдийн засагт үүсээд буй хямралын бурууг зөвхөн нэг хууль руу чихээд өнгөрч болохгүй. Өргөн хүрээтэй асуудал учраас бодлогын төвшинд болон гадаад харилцаандаа ямар алдаа гаргав гэдгийг тооцож үзэх ёстой. Ингэж байж төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Хөрөнгө оруулалттай холбоотой таван багц хууль оруулж ирээд яаруу сандруу батлах нь төдийлэн оновчтой биш.
-“Урт нэртэй” хууль батлагдснаас хойш хэчнээн лиценз цуцалсан бэ?
-Уг хуулийн хүрээнд 1000 гаруй тусгай зөвшөөрөл хамрагдсаныг бүрэн болон хэсэгчилсэн давхцалтай гэж ангилж байгаа. Нөхөн олговор олгох ёстой 242 аж ахуйн нэгж байгаагаас 60 гаруй нь нөхөн олговор нэхэмжлэхгүй гэдгээ хэлсэн. Энэ тоо хасагдсаар өнөөдрийн байдлаар 98 аж ахуйн нэгжид нөхөн олговор олгохоор болоод байна.
-Уул уурхайн компаниуд нөхөн олговор авчихаад нөхөн сэргээлтээ хийнэ гэсэн тайлбар хэлж байгаа гэсэн. Үүнийг шийдвэрлэх боломж байгаа юу?
-Хуульд байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн нөхөн сэргээсэн аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгохыг шийдвэрлэнэ гэж заасан. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд 10 гаруй жил ярилцаж байж гаргасан шийдвэрээсээ бид ухрах болчихоод байна. “Уг хуулийн цаашид хэрэгжүүлж өгөөч” гэсэн санал хүсэлт надад маш олон иргэдээс ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр орон нутагт очиж ард иргэдтэй уулзаж байхад уул уурхай тэр дундаа Монгол орны байгаль экологийн тэнцвэрийг хадгалдаг Хангай, Хэнтий, Алтайн нурууны гол мөрний усны хагалбар газруудад үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниуд зогссоноос олон эерэг үр дүн гарсныг хэлж байсан. Энэ хуулиас болоод гадаадын хөрөнгө оруулалт зогсч, Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан гэж яриад байна. Энэ үндэслэлгүй зүйл юм. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тогтоохын өмнө Монгол Улс жилд 22 тонн алт олборлож байсан. Харин дээрх татварыг тогтоосноор Монголбанкинд алтаа тушаахгүйгээр далд наймааг бий болгосон юм. Өөрөөр хэлбэл, алтны олборлолт хэвээр хэр нь тушаалт нь жил ирэх тусам буурсаар байсан. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар болон Татварын тухай хууль баталсанг хуулийн хэрэгжилт хангалтгүй байсан. Хариуцлага тооцдог байгууллага нь ажлаа хийгээгүй. 2009 онд 470 сая ам.доллар байсан хөрөнгө оруулалт жил бүр нэмэгдсээр 2011 онд гэхэд 4.7 тэрбум ам.доллар болж байв. Харин энэ жил гадаадын хөрөнгө оруулалт 42 хувиар буураад байгаа тоо бий.
-Гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагааг “Урт нэртэй” хууль цэцэглүүлсэн гэдэг. Энэ асуудалд та ямар хариулт хэлэх вэ?
-Гар аргаар ашигт малтмал олборлогч болон “Урт нэртэй” хууль хоёр тусдаа асуудал. Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлогын хариуцлагагүй үйл ажиллагаанаас өмнө гар аргаар ашигт малтмал олборлогчдын асуудал бий болсон байсан. Энэ хуулийн хилийн бүс дотор гар аргаар ашигт малтмал олборлож буй хүмүүс олон биш. Уул уурхайн баялаг ихтэй газруудад ч байхгүй. Энэ мэт үр дүн гараад байхад уг хуулийг хүчингүй болгох гэж олон шалтаг шалтгаан тавьж болохгүй. Улс орны хэмжээнд бий болсон эдийн засгийн нөхцөл байдлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй.
-Ээлжит бус чуулганы хугацаанд хөрөнгө оруулалттай холбоотой таван хуульд нэмэлт өөрчлөлт орж батлагдсанаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлж чадах уу. Нөгөөтэйгүүр уг хуулийн төслүүд өнөө маргаашгүй хэлэлцэгдэх шаардлагатай юу?
-Эдийн засагт үүсэн нөхцөл байдлыг нэг бүрчлэн судлах хэрэгтэй. Ингэхгүйгээр таван хууль өөрчлөөд үүсээд буй асуудлаас гарч чадахгүй шүү дээ. Тухайлбал, “Урт нэртэй” хууль 2009 онд батлагдахад валютын ханш тогтвортой байсаар саяхныг хүрлээ.
УИХ-ын ээлжит бус чуулганаар “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Засгийн газраас боловсруулсан энэ журамтай холбоотой маргаан нэлээд гараад байна. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.-“Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахаар ярьж эхэллээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

0 Сэтгэгдэл