Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
’’Хувийн хэвшлийнхэн засаглалаа өөрсдөө үнэлэх нь’’ сэдэвт ярилцлага болно
""Хувийн хэвшлийнхэн засаглалаа өөрсдөө үнэлэх нь"" сэдэвт дугуй ширээний ярилцлага өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд болно.
Монголд компанийн засаглал гэж улиг болтол ярьж байгаа ч аль ч байгууллага засаглал дээрээ анхаарч үнэлгээ өгч чадахгүй байгаа юм. Харин үнэлгээг хийх аргачлал нэгэнт боловсруулагдан гарсан тул ялангуяа хувийн бизнесүүд өөрийн засаглалаа үнэлэх нь Монголын эдийн засаг унаж байгаа энэ үед таатай үр дүн авчрахад түлхэц болох нь гарцаагүй. Засаглалаа үнэлэн, дутагдалтай талаа сайжруулж, улмаар тайлан балансаа ил тод болгох нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх том боломж юм. Дугуй ширээний ярилцлагад АНУ-ын ОУХА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Франк Донован,
Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ж. Үнэнбат, Олон улсын санхүүгийн корпорацийн компанийн засаглалыг бэхжүүлэх төслийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Анар Алиев, Хувийн хэвшлийн төлөөлөл М. Чанцалмаа, ХААН банкны засаглал хариуцсан нарийн бичгийн дарга нар оролцох юм байна. Ярилцлага өнөөдөр 11 цагт болно.

0 Сэтгэгдэл