Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
ҮХАА-н сайд Х.Баттулга гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзлаа

ҮХАА-н сайд Х.Баттулга гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзаж, ирэх жил гурилын хүрэлцээ үнэ ханш, улаан буудайн нийлүүлэлт зэрэг сэдвээр нээлттэй ярилцлаа. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, тариаланчидтай уулзан мөн энэ сэдвээр ярилцсан юм. Тариаланчид тарьсан ургацаа өндөр үнээр нийлүүлэх хүсэлтэй байгаа бол гурил үйлдвэрлэгчид аль болох хямд үнээр улаан буудай худалдан авсан тохиолдолд л гурил хямд байх боломжтой хэмээн ярьж байна.
Өнгөрсөн жил нэгдүгээр гурилын бөөний үнийг 550 төгрөгт барьсан, үүний тулд Монголбанктай хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлж, гурил үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл, тариаланчдад нийлүүлсэн буудайн тонн тутамд нь урамшуулал олгосон. 2012 онд тариаланчид буудайгаа тонн-ыг нь 280 мянгаар худалдаж, тушаасан тонн буудай тутамдаа 100 мянган төгрөгийн урамшуулал авч байсан юм. Хэрэв энэ жил тариаланчдын хүсч байгаа шиг буудайн үнэ эрс өсвөл дагаад гурилын үнэ өснө, нөгөө талаараа ОХУ гэх мэт гадаадаас буудай гурил, аль аль нь орж ирж дотоодын зах зээлийг эзэлвэл тариаланчид ч, гурил үйлдвэрлэгчдэд ч эрсдэлтэй гэдийг уулзалтад оролцогчид дурдав.

0 Сэтгэгдэл