Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
WIN-WIN Д.ГАНХУЯГ САЙД АА
“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг өргөн барьснаараа Уул уурхайн сайд Д.Ганхуяг өмнөх парламентад гишүүн байхдаа хүч хөдөлмөрөө зарцуулан байж баталсан хуулиа үгүйсгэхэд хүрэв. Мөр зэрэгцэн хамт зүтгэж байсан УИХ-ын гишүүн, “Урт нэртэй” хуулийн эцэг Б.Бат-Эрдэнэ ч үүнд нь гомдож буйгаа илэрхийлэн өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр үг чулуудаж байгаа харагдсан.
Харин сайд Д.Ганхуяг өөрийн өргөн барьсан хуулийн төслөө ч тайлбарлаж чадахгүй дүлэгнэж, хажуу хавиргандаа байгаа хүмүүс рүү харц шидлэн, геологич мэргэжилтэй БОНХ-ийн сайд С.Оюунаас дэмжлэг авсан. Д.Ганхуяг сайдынхаар бол хуульд нэг ч үг үсгийн өөрчлөлт оруулахгүй, зөвхөн дагаж мөрдөх журмыг өөрчлөх гэнэ. Ингэснээр хүндэрсэн эдийн засгаа аварч, хөрөнгө оруулагчдаа даллана хэмээн тэрээр итгэжээ. Гэвч түүний төсөл анхны даваандаа бүдрэв. Ийнхүү Монголын төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар улсынхаа эдийн засгийг хүндрэлээс аварч, аажмаар унаж буй нэр төрөө сэргээх гэсэн нэгэн WIN-WIN нь бүтэлгүйтэв.
№1 WIN-WIN
Эхлээд “WIN-WIN”-ийн учрыг тайлья. Энэ бол хөрөнгө оруулалтын алтан зарчим хамтдаа хожих гэсэн үг гэнэ. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хувьд яриа болоод хэлсэн үгэндээ хамгийн их онцлох дуртай зарчмын нэг.
Д.Ганхуяг уул уурхайн салбарынхныг багагүй шүүмжилдэг, тэднээс эх оронч сэтгэлээ нэхдэг гишүүдийн нэг байлаа. Тэрээр өмнөх парламентад УИХ-ын гишүүн байхдаа Сү.Батболдын Засгийн газрын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах бичигт гурван ч удаа гарын үсэг зурагсдын нэг. Гол шалтгаан нь Оюу толгойн гэрээг шинэчлэх өөрчлөх. Уул уурхайн сайдаар томилогдсон даруйдаа Д.Ганхуяг мөн л энэ зорилгоо онцолж байсан. Манай зарим хэвлэлийнхэн Уул уурхайн сайд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй бол албан тушаалаасаа огцорно хэмээн албан бусаар мэдэгдсэн талаар нь мэдээлж, шинэхэн сайддаа дэм болохоо ч амласан. Гэвч Д.Ганхуяг сайд “Би гэрээг өөрчлөхгүй бол албан тушаалаасаа огцорно гэж огт хэлээгүй. Гэрээ ёсоор Монголын тал 34 хувийг эзэмшинэ, анхны хөрөнгө оруулалт хийгдэнгүүт 50 хүртэл хувийг эзэмшинэ гэж байгаа. Үүнийг л шаардсан” хэмээн бултсан.
Хэрвээ ингэж бултаагүй бол магадгүй өнөөдрийг хүртэл өөх ч биш булчирхай ч биш, эдийн засгийн түгжээ болчихоод буй Оюу толгойтой холбоотой асуудлаар өөрийг нь огцруулах бичигт тэртээ 2008-2012 он хүртэл мөр зэрэгцэн зүтгэж байсан “дайчин нөхдүүд” нь гарын үсэг зураад бариад гүйх байх байсан биз. Уг нь бид Оюу толгой төслийг хэрэгжүүлэхдээ Рио Тинтог WIN-WIN гээд угтсан харин Д.Ганхуяг сайд маань юу гэх бол...
№2 WIN-WIN
Шинэчлэлийн тодотголд Н.Алтанхуягийн Засгийн газар Уул уурхайн яамыг эрчим хүчнээс нь салган байж, энэ Засгийн газар хамгийн их мөнгө ол хэмээн үүрэг даалгавар өгч, үнэндээ томоос том сейф тэврүүлээд тусад нь гаргасан. Ашигт малтмалын газар, Газрын тосны газар гэсэн “охин компани”-ийг нь ч нэгтгээгүй. Уул уурхайн сайдаар томилогдсон Д.Ганхуяг “Эрдэс баялгийн салбар их олон жил бодлогогүй явжээ” хэмээн халаглан байж “WIN-WIN” болгохоо амласан. Ийнхүү зөвхөн уул уурхайг хөгжүүлэхийн тулд Уул уурхайн яам 62, Ашигт малтмалын газар 170, Газрын тосны газар 114 хүний бүрэлдэхүүнтэйгээр “WIN-WIN” гэсэн.
Мэдээж энэ үеэр “зуун ямаанд жаран ухна” гэдэг үг энэ салбарт хамгийн ихээр шүүмжлэл болж хүрч байлаа. Газрын тосны ажлыг хувийн хэвшлийнхэн, Ашигт малтмалын газрын ажлыг яам нь хийчихнэ. Энэ 300 хүнийхээ зардлыг хэмнэж, ядаж яамандаа шингээж болдоггүй юм уу гэх шүүмжлэл хаа сайгүй л сонсогдож байсан ч өнөөх л WIN-WIN гээд л өнгөрч байлаа. Гэвч харамсалтай нь нийт хөрөнгө оруулалтын 85 хувь нь цутгадаг энэ салбарын хөрөнгө оруулалт 32 хувиар буурсан төдийгүй гол экспортын ашигт малтмалуудынх нь үнэ 13-40 хувиар унасан. Ингээд сайдад шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж, хурдтай ажиллах шаардлага тулгараад байгаа юм өөрийнх нь хэлснээр.
№3 WIN-WIN
Уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудын ажил энэ жилийн хувьд тун бүтэл муутайхан байгаа гэхэд хилсдэхгүй. Ёстой л даарин дээр давс гэгч болоод байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын томилгооны араас төрийн өмчит компаниудын захирлуудын томилгоо ч дагалддаг. Үүний нэг нь Эрдэнэс Оюутолгой төрийн өмчит компанийн захирлаар АН-ын гишүүн Ц.Сэдванчиг томилогдож, Уул уурхайн сайдтайгаа “WIN-WIN” хэмээн гар нийлэн ажлаа эхэлсэн нь дамжиггүй. Гэвч УИХ-ын гишүүн байсан, төрийн албаны ажлын багагүй туршлагатай Ц.Сэдванчиг Оюу толгойн толгой компанид толгой мэдэн захиа илгээсэн шалтгаанаар өөрийн үндсэн төрхөмдөө өрх гэрийнхээ эзний ажилд шилжсэн. Яг үнэндээ гол хариуцлага хүлээх ёстой Ерөнхий сайд болон Уул уурхайн сайд хоёр “Хаа байгаа төрийн өмчит компанийн захирал Засгийн газрыг төлөөлдөггүй юм” гэсэн үгээр өөрсдийгөө хаацайлаад өнгөрснийг хэн хүнгүй мэднэ.
Ингээд Уул уурхайн сайд маань “WIN-WIN”-дээд байвал асуудал ар араасаа ундраад л байна. Харин сайд бүтэлгүй WIN-WIN болгоноо “Би хуулиа зөрчихгүй байх зарчмыг баримталдаг” хүн гэсэн өөр нэг зарчмаар аргалсаар байхдаг шүү.
Удахгүй WIN-WIN гээд “Алт”, “Жонш”, “Зэс”, “Төмөр”, “Геологийн судалгаа”, “Нүүрс” "Холимог металл" зэрэг хөтөлбөрийг боловсруулж байгаа дуулдсан. Гэвч үүнийх нь араас №4 WIN-WIN хэмээн бичих хэрэг гарах вий дээ.
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Энэ нохор унэхээр ажлаа хийж чадахгуй байнаа. Огцоруул.
“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг өргөн барьснаараа Уул уурхайн сайд Д.Ганхуяг өмнөх парламентад гишүүн байхдаа хүч хөдөлмөрөө зарцуулан байж баталсан хуулиа үгүйсгэхэд хүрэв. Мөр зэрэгцэн хамт зүтгэж байсан УИХ-ын гишүүн, “Урт нэртэй” хуулийн эцэг Б.Бат-Эрдэнэ ч үүнд нь гомдож буйгаа илэрхийлэн өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр үг чулуудаж байгаа харагдсан. Харин сайд Д.Ганхуяг өөрийн өргөн барьсан хуулийн төслөө ч тайлбарлаж чадахгүй дүлэгнэж, хажуу хавиргандаа байгаа хүмүүс рүү харц шидлэн, геологич мэргэжилтэй БОНХ-ийн сайд С.Оюунаас дэмжлэг авсан. Д.Ганхуяг сайдынхаар бол хуульд нэг ч үг үсгийн өөрчлөлт оруулахгүй, зөвхөн дагаж мөрдөх журмыг өөрчлөх гэнэ. Ингэснээр хүндэрсэн эдийн засгаа аварч, хөрөнгө оруулагчдаа даллана хэмээн тэрээр итгэжээ. Гэвч түүний төсөл анхны даваандаа бүдрэв. Ийнхүү Монголын төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар улсынхаа эдийн засгийг хүндрэлээс аварч, аажмаар унаж буй нэр төрөө сэргээх гэсэн нэгэн WIN-WIN нь бүтэлгүйтэв.
№1 WIN-WIN
Эхлээд “WIN-WIN”-ийн учрыг тайлья. Энэ бол хөрөнгө оруулалтын алтан зарчим хамтдаа хожих гэсэн үг гэнэ. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хувьд яриа болоод хэлсэн үгэндээ хамгийн их онцлох дуртай зарчмын нэг.
Д.Ганхуяг уул уурхайн салбарынхныг багагүй шүүмжилдэг, тэднээс эх оронч сэтгэлээ нэхдэг гишүүдийн нэг байлаа. Тэрээр өмнөх парламентад УИХ-ын гишүүн байхдаа Сү.Батболдын Засгийн газрын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах бичигт гурван ч удаа гарын үсэг зурагсдын нэг. Гол шалтгаан нь Оюу толгойн гэрээг шинэчлэх өөрчлөх. Уул уурхайн сайдаар томилогдсон даруйдаа Д.Ганхуяг мөн л энэ зорилгоо онцолж байсан. Манай зарим хэвлэлийнхэн Уул уурхайн сайд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй бол албан тушаалаасаа огцорно хэмээн албан бусаар мэдэгдсэн талаар нь мэдээлж, шинэхэн сайддаа дэм болохоо ч амласан. Гэвч Д.Ганхуяг сайд “Би гэрээг өөрчлөхгүй бол албан тушаалаасаа огцорно гэж огт хэлээгүй. Гэрээ ёсоор Монголын тал 34 хувийг эзэмшинэ, анхны хөрөнгө оруулалт хийгдэнгүүт 50 хүртэл хувийг эзэмшинэ гэж байгаа. Үүнийг л шаардсан” хэмээн бултсан.
Хэрвээ ингэж бултаагүй бол магадгүй өнөөдрийг хүртэл өөх ч биш булчирхай ч биш, эдийн засгийн түгжээ болчихоод буй Оюу толгойтой холбоотой асуудлаар өөрийг нь огцруулах бичигт тэртээ 2008-2012 он хүртэл мөр зэрэгцэн зүтгэж байсан “дайчин нөхдүүд” нь гарын үсэг зураад бариад гүйх байх байсан биз. Уг нь бид Оюу толгой төслийг хэрэгжүүлэхдээ Рио Тинтог WIN-WIN гээд угтсан харин Д.Ганхуяг сайд маань юу гэх бол...
№2 WIN-WIN
Шинэчлэлийн тодотголд Н.Алтанхуягийн Засгийн газар Уул уурхайн яамыг эрчим хүчнээс нь салган байж, энэ Засгийн газар хамгийн их мөнгө ол хэмээн үүрэг даалгавар өгч, үнэндээ томоос том сейф тэврүүлээд тусад нь гаргасан. Ашигт малтмалын газар, Газрын тосны газар гэсэн “охин компани”-ийг нь ч нэгтгээгүй. Уул уурхайн сайдаар томилогдсон Д.Ганхуяг “Эрдэс баялгийн салбар их олон жил бодлогогүй явжээ” хэмээн халаглан байж “WIN-WIN” болгохоо амласан. Ийнхүү зөвхөн уул уурхайг хөгжүүлэхийн тулд Уул уурхайн яам 62, Ашигт малтмалын газар 170, Газрын тосны газар 114 хүний бүрэлдэхүүнтэйгээр “WIN-WIN” гэсэн.
Мэдээж энэ үеэр “зуун ямаанд жаран ухна” гэдэг үг энэ салбарт хамгийн ихээр шүүмжлэл болж хүрч байлаа. Газрын тосны ажлыг хувийн хэвшлийнхэн, Ашигт малтмалын газрын ажлыг яам нь хийчихнэ. Энэ 300 хүнийхээ зардлыг хэмнэж, ядаж яамандаа шингээж болдоггүй юм уу гэх шүүмжлэл хаа сайгүй л сонсогдож байсан ч өнөөх л WIN-WIN гээд л өнгөрч байлаа. Гэвч харамсалтай нь нийт хөрөнгө оруулалтын 85 хувь нь цутгадаг энэ салбарын хөрөнгө оруулалт 32 хувиар буурсан төдийгүй гол экспортын ашигт малтмалуудынх нь үнэ 13-40 хувиар унасан. Ингээд сайдад шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж, хурдтай ажиллах шаардлага тулгараад байгаа юм өөрийнх нь хэлснээр.
№3 WIN-WIN
Уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудын ажил энэ жилийн хувьд тун бүтэл муутайхан байгаа гэхэд хилсдэхгүй. Ёстой л даарин дээр давс гэгч болоод байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын томилгооны араас төрийн өмчит компаниудын захирлуудын томилгоо ч дагалддаг. Үүний нэг нь Эрдэнэс Оюутолгой төрийн өмчит компанийн захирлаар АН-ын гишүүн Ц.Сэдванчиг томилогдож, Уул уурхайн сайдтайгаа “WIN-WIN” хэмээн гар нийлэн ажлаа эхэлсэн нь дамжиггүй. Гэвч УИХ-ын гишүүн байсан, төрийн албаны ажлын багагүй туршлагатай Ц.Сэдванчиг Оюу толгойн толгой компанид толгой мэдэн захиа илгээсэн шалтгаанаар өөрийн үндсэн төрхөмдөө өрх гэрийнхээ эзний ажилд шилжсэн. Яг үнэндээ гол хариуцлага хүлээх ёстой Ерөнхий сайд болон Уул уурхайн сайд хоёр “Хаа байгаа төрийн өмчит компанийн захирал Засгийн газрыг төлөөлдөггүй юм” гэсэн үгээр өөрсдийгөө хаацайлаад өнгөрснийг хэн хүнгүй мэднэ.
Ингээд Уул уурхайн сайд маань “WIN-WIN”-дээд байвал асуудал ар араасаа ундраад л байна. Харин сайд бүтэлгүй WIN-WIN болгоноо “Би хуулиа зөрчихгүй байх зарчмыг баримталдаг” хүн гэсэн өөр нэг зарчмаар аргалсаар байхдаг шүү.
Удахгүй WIN-WIN гээд “Алт”, “Жонш”, “Зэс”, “Төмөр”, “Геологийн судалгаа”, “Нүүрс” "Холимог металл" зэрэг хөтөлбөрийг боловсруулж байгаа дуулдсан. Гэвч үүнийх нь араас №4 WIN-WIN хэмээн бичих хэрэг гарах вий дээ.
Н.БАТ
0 Сэтгэгдэл
2013.09.19
2013.09.19
























