Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Дүрэм зөрчсөн жолооч нарын 60.2 хувь нь торгуулиа төлжээ
2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс ЗХУТ-ийн хяналтын камерт илэрсэн
зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ.Замын хөдөлгөөний
удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны 09 дүгээр
сарын 18-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 18947
иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна.
Үүнээс гэрлэн дохионы зөрчил 5955, хурд хэтрүүлсэн зөрчил 12992
бүртгэгджээ. Торгууль төлөлтийн байдлыг авч үзвэл нийт зөрчлийн 60,2 %
буюу 102,450,000 төгрөгийг нийслэлийн Төрийн сангийн 200000985
дансанд төвлөрүүлсэн байна. Хэрэв зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл
эзэмшигч, өмчлөгчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон
тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн
мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч байна. “Монгол шуудан” ТӨХК нь торгуулийн
мэдэгдэх хуудас хүргэлтийн 95,2 %-ийг хүлээлгэн өгч, хамтран ажиллах
гэрээний үүргээ давуулан биелүүлж байгааг дурдахад таатай байна. Жолооч
та хурд хэтрүүлж, гэрлэн дохио зөрчсөн бол МУ-ын захиргааны хуулийн
дагуу 10,000 төгрөгөөр торгуулах тул замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс уриалж байна.

0 Сэтгэгдэл