Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Баянхонгорын залуус идэвх, санаачилгатай ажиллахаа илэрхийллээ

Монголын Залуучуудын Холбоо 21 аймгаа тойрч хөдөө орон нутгийн залуучуудтайгаа уулзаж, аймгуудын залуучуудын чуулганыг зохион байгуулж байгаа. Энэ удаа 9 сарын 18-19 ны өдрүүдэд Баянхонгор аймгийн залуус чуулж байгаа бөгөөд тус аймгийн 20 сумын 160 гаруй залуус оролцож, өөрсдийн санал, шүүмжлэлийг илэрхийлэхээс гадна санал, санаачлагыг дэвшүүлж, цаашид хэрхэн ажиллах талаар хоорондоо ярилцсан байна. Тус чуулганы үеэр аймгийн залуучуудын холбооны даргаар Э.Батзаяа сонгогдсон бөгөөд тэргүүлэгчдээр нь салбар бvрийн шилдэг 17 залуус сонгогджээ. Мөн чуулганы үеэр МЗХ-ны удирдлагууд Баянхонгор аймгийн засаг дарга Ш.Амгаланбаяр нар цаашид бүх талаар залуучуудаа дэмжин ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ үеэр орон нутгийн залуусын дуу хоолойг сонсон, тулгамдаж байгаа асуудлыг ил гарган, шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцэж байгаад аймгийн залуус талархаж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Дашрамд дуулгахад МЗХ өнгөрсөн 4-р сараас эхлэн 21 аймгийн залуучуудтай уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлын талаар газар дээр нь очиж танилцах зорилгоор Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Булган, Увс, Говь-Алтай зэрэг аймгуудын чуулганыг зохион байгуулсан билээ. Харин энэ 9-р сард Ховд, Говьсүмбэр, Дорнод, Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай зэрэг аймгийн залуучуудын чуулганыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

0 Сэтгэгдэл