Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хот хөгжүүлэх “Санхүүгийн төв” байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Английн ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Кристофер Стюарт, Лондон хотын Захирагч /Санхүү, Эдийн Засгийн асуудал хариуцсан/ Алдерман Рожер Гифорд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хот байгуулалт болон ногоон хөгжлийн талаархи төсөл хөтөлбөр, Хот хөгжүүлэх санхүүгийн үйл ажиллагааг мэргэшүүлэх, өргөжүүлэх боломжийн талаар харилцан ярилцаж, Улаанбаатар хотод “Санхүүгийн төв” байгуулах талаар санал солилцлоо. Хотын дарга уулзалтын эхэнд “Улаанбаатар хот дэлхийн бусад хотуудтай харьцуулбал хүн ам, үйлдвэрлэл төвлөрсөн хот. Бид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг анх удаа УИХ-аар батлуулсан. Энэ ажлын хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний дагуу метро барихаар болж, ТЭЗҮ-г гаргалаа. Энэ ажилд хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах хүсэлтэй байна. Мөн Улаанбаатар хотын 78 хувийг эзэлж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, тохилог орон сууцны хороолол болгохдоо сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг зорьж байна. Эхний 12 байршилд ажил эхэлсэн. Тиймээс та бүгдийн саналыг таатайгаар хүлээн авч, хамтран ажиллах болно” гэж хэллээ. Ноён Алдерман Рожер Гифорд хотын даргад хүлээн авч уулзсанд талархсанаа илэрхийлээд, “Аливаа санхүүгийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд “Хөрөнгийн бирж” чухал ач холбогдолтой байдаг. Мөн дотоод бондын зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн энэ их бүтээн байгуулалтыг хийхэд Улаанбаатар хотод “Санхүүгийг төв” зайлшгүй байгуулах шаардлагатай. Тиймээс бид Улаанбаатар хоттой хамтарч ажиллах төсөл, хөтөлбөрийнхөө талаар Элчин Сайдын Яамтайгаа ярилцах болно” гэлээ. Уулзалтын төгсгөлд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод Санхүүгийн төв байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, яг энэ асуудлаар та бүхэнтэй уулзаж байгаадаа олзуурхаж байна. Лондон хоттой хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэдгээ дуулгасан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл