Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аравийн Эмиратад авлигачны гарыг цавчиж, БНХАУ-д буудах ял оноодог

Авлига гээч адармаатай үзэгдэл төр бий болсон цагаас эхтэй гэдэг. Тэр цагаас хойш энэ талаар хэлсэн бичсэн хүмүүсийн тоо нь уншсан, сонссон хүний адилаар тоймоо алдсан. Үүнээс өдийг хүртэл гарсан ганц үр дүн нь аман дээрээ бүгд авлигыг нэг нүдээр үздэггүй, үнэрийг нь авч чаддаггүй, сонсохоос ой гутдаг гэх болсон. Харин бодит байдал дээр өөр. Тиймээс ч орон болгон өөр өөрийн онцлогт тохируулан эдгэж өгдөггүй энэ лайтай тэмцэх гэж хууль боловсруулж, авлигачдыг янз бүрээр шийтгэдэг. Яаж шийтгэдэг талаар нь бага зэрэг тодруулъя.
АНУ
Энэ улс дэлхийн №1 ардчилсан орон гэгддэг болохоор авлигатай тэмцэх бодлого нь лут. Америкт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг авлига гэсэн ойлголт нь илүү өргөн хүрээтэй. Хуулийн дагуу энэ улсад идэвхтэй ба идэвхгүй хахууль авсны төлөө авсан хэмжээг гурав нугалсан торгууль ноогдуулж эсвэл 15 жил хүртэл хорих ял оноодог. Шүүгч шаардлагатай гэж үзвэл энэ хоёр ялыг хавсран ноогдуулж ч болно. Гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгүүлэхийн төлөө урамшуулал өгсөн авсан, өөрөөр хэлбэл “хоол цайнд орох мөнгө” авсаны төлөө торгууль төлж эсвэл хоёр хүртэл жил хорих ял авна. Цаашилбал, аль нэгэн банкийг хянадаг, шалгадаг хянагчид зээл, эсвэл мөнгөн шагнал өгсөн банкны удирдлагад эрүүгийн хариуцлага ногдуулдаг заалттай. Шалгагч ч бас хариуцлага хүлээнэ.
Ингэснээр банк, санхүүгийн салбарт авлига газар авахаас урьдчилан сэргийлдэг. Мөн төрийн албанд ажилд оруулахын төлөө мөнгө, эд зүйлс нэхэх, авах нь эрүүгийн хэрэг болдог. Ийм үйлдэл хийгээд илчлэгдсэн хүнийг жил хүртэл хорих, авсан эсвэл нэхсэн мөнгөний хэмжээгээр торгодог.
Канад
Канадын шүүх эсвэл хууль тогтоох байгууллагад алба хашдаг төрийн албан хаагчийг зөвхөн шан харамж авахыг зөвшөөрснийх нь төлөө 14 жил хүртэл хорих ял ногдуулдаг. Ийм хэмжээний шийтгэлийг хууль хяналтын байгууллагын ажилтнууд ч дээрхтэй адил үйлдэл хийснийхээ төлөө авна. Өөрөөр хэлбэл “Байцаагчаа та хоолондоо ороогүй байгаа бол энэ ойрхон цайны газар орох уу” гэсэн асуултын хариуд “Ок” гээд л 14 жил биш юм гэхэд ганц хоёр жил хэцүү нэртэд сууна гэсэн үг.
Франц
Францын хуулиар үйлдвэр эсвэл арилжааны байгууллагын ажилтан, удирдлагыг авлигын хэрэгт холбогдсоны төлөө долоо хүртэлх жилээр хорьж шийтгэдэг бол төрийн албан тушаалтанд 10 хүртэл жилээр хорих ял ногдуулдаг. Үүний дээр албан тушаалд байхдаа авсан бэлэгний үнэ хэд байхаас үл хамаараад 2-10 жил хүртэл хорих эсвэл өндөр торгууль ногдуулж шийтгэдэг. Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан албан тушаалтныг тав хүртэл жил хорих эсвэл өндөр торгуулиар гэсгээнэ.
Хэрэв эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь ямар нэгэн үр дагаварт хүргэвэл хоёр нугалсан шийтгэл ногдуулдаг.
Герман
Энэ улсад одоо болон ирээдүйд ямар нэгэн үйлдэл хийх эсхүл хийхийг амласны төлөө эд хөрөнгийн болон бусад төрлийн ашиг шаардсан албан тушаалтныг гурав хүртэлх жилээр хорих, эсвэл их хэмжээний торгууль ногдуулж шийтгэдэг. Албан тушаалаар хүлээсэн үүргээ зөрчихийн төлөө шан харамж шаардсан албан тушаалтныг зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар шийтгэнэ. Харин шүүгчийн хийсэн энэ төрлийн хэрэгт 10 хүртэл жил хорих ялаар шийтгэдэг.
Их Британи
Их Британид авлигатай холбоотой хэргийг хоёр хуулиар зохицуулдаг. 1889 онд батлагдсан эхний хуулийн дагуу албан тушаалтныг ямар нэг зүйл хийх эсвэл хийхгүй байхын төлөө шан харамж нэхэх, авбал шоронд хорих, авсан бэлэгний үнийн дүнгээр торгож долоо хүртэл жилээр олон нийтийн сонгуульт албан тушаал хашихыг хориглодог. Үйлдэл нь давтагдвал бүх насаар нь олон нийтийн сонгуульт албан тушаал эрхлэхийг хориглоод тухайн албан тушаалыг хашиж байсантай холбоотой тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор авах эрхгүй болгодог.
1916 онд батлагдсан дараагийн хуулиар төв Засгийн газар, Төрийн албадуудтай холбоотойгоор дээр дурдагдсан үйлдэл хийсэн хүмүүст 3-7 жил хүртэл хорих ял ногдуулдаг.
Үүний дээр шүүгч, шүүхийн албан тушаалтнуудын авлигын хэргийг тусад нь авч үзнэ. Үүнд харьяалагдах хэрэг үйлдсэн хүмүүст хоёр жил хүртэл хорих ял ногдуулна.
Итали
Италийн хуулийн дагуу өөрөө албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, шан харамж авсан эсвэл гуравдагч этгээдэд өгөхийг албадсан хүнд 4-12 жил хорих ял ногдуулдаг. Ял ногдуулахдаа албан үүргээ гүйцэтгэхийн төлөө шан харамж авсангүй, гүйцэтгэхгүйн төлөө авсан, шүүхэд хахууль өгсөн гэж гурав ангилан авч үздэг.
Финлянд
Финляндад авлигын хэрэг үйлдсэн төрийн албан хаагчийг торгохоос эхлээд хоёр жилийн хугацаагаар хорьдог. Төрийн албанд орох эрхийг нь хоёр сараас дөрвөн жил хугацаагаар хасдаг.
Ази тивийн орнууд нь авлигын эсрэг хамгийн хатуу хуультай гэдгээрээ алдартай.
Наад захын жишээ нь манай урд хөрш. Энэ талаар хуулийг уншиж судалсан хүн цөөн. Гэхдээ дийлэнх эх сурвалжууд 1980-аад оны эхнээс буюу одоогийн зах зээлийн систем рүү дөнгөж шилжиж эхэлж байх үеэс л хуулиндаа авлига авсан нь нотлогдсон албан тушаалтныг цаазаар авч байх тухай заалт анх оруулсан гэдэг. Ийм хэрэгт холбогдоод дээд хэмжээ авсан хүнийг олны нүдэн дээр буудаж хороодог. Жилдээ мянга гаруй хүн ял авдаг гэсэн статистик мэдээ байдаг болохоор сүүлийн 10 гаруй жилийн дотор Хятадад авлигын хэргээр 10 мянга гаруй албан тушаалтан цаазаар авахуулсан болж таарч байна. Төрийн өмчийн том компани, корпорациудын дээд түвшний менежерүүд ч авлига өгсөн, авсан хэрэгт холбогдвол адил шийтгэл авдаг. Ингэхдээ авлига авсан хэрэгтний бүх өмч хөрөнгийг хураан аваад ар гэрээр нь сумны мөнгө болох найман юанийг төлүүлдэг гэнэ.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Саудын Аравид авлига авсан албан тушаалтныг хулгайчид ноодуулдаг ялаар шийтгэн гарыг нь тас цавчдаг аж.
Хойд Солонгост мөн л авлигын хэрэгт холбогдсон нь нотлогдсон албан тушаалтныг ялын дээд хэмжээ хүлээж байдаг. Куба ч мөн адил аж.
Энд гарсан жишээнээс харахад орон болгонд “авлига” гэсэн ойлголт нэлээд ялгаатай, ногдуулдаг шийтгэл ч эрс ялгаатай байна. Финляндад хоёр жилийн ял авч болох байсан албан тушаалтан яг адил үйлдлийг Канадад хийвэл 14 жил шоронд хоригдох ялаар шийтгүүлж байгаа нь үүний жишээ. Шийтгэл ийм ялгаатай байвч олон тооны судалгаагаар өрнөд Европын орнууд жил дараалан авлигын хэмжээ хамгийн багатай гэж гарсан нь анхаарал татаж буй зүйл юм.
Авлигачдыг энэ мэтээр орон болгонд үзэн ядаж, янз бүрээр шийтгээд байхад л нян шиг устаж өгдөггүй туйлын амь бөхтэй.
Авлигын тархалт, хэмжээнд нөлөөлдөг нэг зүйл нь тухайн орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал юм. Тухайлбал, олон орныг дайран өнгөрсөн “Аравийн хавар” нэртэй эсэргүүцлийн бослого хөдөлгөөний дараагаар Египет, Тунис, Морокко зэрэг орны иргэний дийлэнх хэсэг авлигын түвшин хувьсгалын дараагаар эрс нэмэгдсэн гэж мэдэгдэж байсан байна. 2008 онд дэлхийг бүрхсэн эдийн засгийн хямралын дараа мөн л зарим орнын авлигын төвшин нэмэгдэж байж.
Цаашлаад, авторитар дэглэм, төрийн албадын үйл ажиллагааны нууцлагдмал байдал, төрөл садны сүлжээ бий болгох, хяналт шалгалт сул байх, хуулийн заалт ойлгомжгүй бүрхэг байх зэрэг нь авлигын тархалт, хэмжээнд маш ихээр нөлөөлдөг.
Жишээлэхэд, Пакистаны Ерөнхий сайд агсан Б.Бхуттогийн нөхөр нь эхнэрээ дээд албан тушаал хашиж байх үед компаниудад төрийн захиалга авч өгөхдөө зуучилсны төлөө захиалгын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг урамшуулал болгон авдаг “зарчимтай” байсан гэдэг. Манай хойд хөршид мөн л адил. Төрийн эсвэл хувийн компани байна уу хамаагүй тендерт ялахын тулд албан тушаалтанд тендерийн мөнгөний 20 хувийг урамшуулал болгож өгдөг. 2012 онд Орост эрх барьж байгаа “Нэгдсэн орос“ намын гишүүн Денис Соломатин гэгчийг 500 сая рублийн авлига авсан гэж буруутган 7,5 жил хорих ял оноож байсан нь үүний нэг жишээ.
2010 онд орчин үеийн дэлхийн түүхэнд гарч байсан хамгийн том авлигын хэргийн нэгийг АНУ-д шийдсэн байдаг. Хэргийн эзэн буюу авлига өглөө гэж Америкт шийтгэгдсэн хүн нь Жеймс Гиффен гэгч бизнесмэн. Авлига авсан буруутан нь Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев. Авлигын хэмжээ нь 84 сая ам.доллар. Гиффен нь 1990-ээд онд Назарбаевын зөвлөхөөр ажиллаж байхдаа Казахстанд илэрсэн газрын тосны орд газрыг ашиглах сонирхолтой байсан “Мобил”, “Тексако”, “Филипс Петролеум” зэрэг Америкийн компаниудад зөвлөгөө өгдөг байжээ. Авлига өгөх болсон шалтгаан нь өөрийнх нь удирддаг компанид илүү зөөлөн, нааштай ханддаг болгох. Америкийн шүүх Назарбаевыг авлигач гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн ч өөр улсын төрийн тэргүүний хувьд халдашгүй дархан эрхтэй гэдгийг нь харгалзан үзээд эрүү үүсгэн мөрдөөгүй байдаг.
Авлигад их бага гэж байдаггүй гэдэг ч ингэж их мөнгө авч, өгч байгаа болохоор авлигатай тэмцэнэ гэдэг ч тун ярвигтай зүйл.
Toriin ordond darga bolhoos zugtdag boltol haryutslaga huleedeg huulitai boloh heregtei. Iim huuliin zaaltuudiig sanaachilaad Ard tumen sanaachilaad UIHd batlahiig tulgan shaarddag boloh heregtei. Ur dungeer ni sanal ogdog baidal ruu orbol goyo bolno doo.

Otgonbayaraas ehleed barij abaad gariig ni tas tsabchih heregtei. Tor ni huulia batalj mordoj chaddaggui yum bol ard tumen ni todorhoi huuliin zaalt oruulahiig shaardaj temtseh heregtei. Shaardlagiig bieluulsen uls toriin huchind sanal ogoh geh met yanz buriin mehanizm bna shuu. Setgeed sanaachlaga gargabal ard tumen demjine
Avilvgalchin otgnbayr tanhimd suuj l bh umdaa. Hezee garaa ulsad uguh v
Дээрх 2 сэтгэгдэл яг голыг олж бичсэн байна бид бага байхдаа даалууг босгож өрөөд эхнийхыг ньтүлхэхэд бүгд нурж унадаг байлаа монголд эхнийхыг нь гарыг цавчина гэвэл бусдыгаа бүгдийг нь чирч төрийн ордонд нь 2 гартай хүнгүй болох байлгүй
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
манайд хууль баталж байгаа хүмүүс нь бүгд авилгачид юм чинь хэзээ ч өөрсдийнхөө эсрэг хууль гаргахгүй ш дээ
манайд хууль баталж байгаа хүмүүс нь бүгд авилгачид юм чинь хэзээ ч өөрсдийнхөө эсрэг хууль гаргахгүй ш дээ

Авлига гээч адармаатай үзэгдэл төр бий болсон цагаас эхтэй гэдэг. Тэр цагаас хойш энэ талаар хэлсэн бичсэн хүмүүсийн тоо нь уншсан, сонссон хүний адилаар тоймоо алдсан. Үүнээс өдийг хүртэл гарсан ганц үр дүн нь аман дээрээ бүгд авлигыг нэг нүдээр үздэггүй, үнэрийг нь авч чаддаггүй, сонсохоос ой гутдаг гэх болсон. Харин бодит байдал дээр өөр. Тиймээс ч орон болгон өөр өөрийн онцлогт тохируулан эдгэж өгдөггүй энэ лайтай тэмцэх гэж хууль боловсруулж, авлигачдыг янз бүрээр шийтгэдэг. Яаж шийтгэдэг талаар нь бага зэрэг тодруулъя.
АНУ
Энэ улс дэлхийн №1 ардчилсан орон гэгддэг болохоор авлигатай тэмцэх бодлого нь лут. Америкт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг авлига гэсэн ойлголт нь илүү өргөн хүрээтэй. Хуулийн дагуу энэ улсад идэвхтэй ба идэвхгүй хахууль авсны төлөө авсан хэмжээг гурав нугалсан торгууль ноогдуулж эсвэл 15 жил хүртэл хорих ял оноодог. Шүүгч шаардлагатай гэж үзвэл энэ хоёр ялыг хавсран ноогдуулж ч болно. Гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгүүлэхийн төлөө урамшуулал өгсөн авсан, өөрөөр хэлбэл “хоол цайнд орох мөнгө” авсаны төлөө торгууль төлж эсвэл хоёр хүртэл жил хорих ял авна. Цаашилбал, аль нэгэн банкийг хянадаг, шалгадаг хянагчид зээл, эсвэл мөнгөн шагнал өгсөн банкны удирдлагад эрүүгийн хариуцлага ногдуулдаг заалттай. Шалгагч ч бас хариуцлага хүлээнэ.
Ингэснээр банк, санхүүгийн салбарт авлига газар авахаас урьдчилан сэргийлдэг. Мөн төрийн албанд ажилд оруулахын төлөө мөнгө, эд зүйлс нэхэх, авах нь эрүүгийн хэрэг болдог. Ийм үйлдэл хийгээд илчлэгдсэн хүнийг жил хүртэл хорих, авсан эсвэл нэхсэн мөнгөний хэмжээгээр торгодог.
Канад
Канадын шүүх эсвэл хууль тогтоох байгууллагад алба хашдаг төрийн албан хаагчийг зөвхөн шан харамж авахыг зөвшөөрснийх нь төлөө 14 жил хүртэл хорих ял ногдуулдаг. Ийм хэмжээний шийтгэлийг хууль хяналтын байгууллагын ажилтнууд ч дээрхтэй адил үйлдэл хийснийхээ төлөө авна. Өөрөөр хэлбэл “Байцаагчаа та хоолондоо ороогүй байгаа бол энэ ойрхон цайны газар орох уу” гэсэн асуултын хариуд “Ок” гээд л 14 жил биш юм гэхэд ганц хоёр жил хэцүү нэртэд сууна гэсэн үг.
Франц
Францын хуулиар үйлдвэр эсвэл арилжааны байгууллагын ажилтан, удирдлагыг авлигын хэрэгт холбогдсоны төлөө долоо хүртэлх жилээр хорьж шийтгэдэг бол төрийн албан тушаалтанд 10 хүртэл жилээр хорих ял ногдуулдаг. Үүний дээр албан тушаалд байхдаа авсан бэлэгний үнэ хэд байхаас үл хамаараад 2-10 жил хүртэл хорих эсвэл өндөр торгууль ногдуулж шийтгэдэг. Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан албан тушаалтныг тав хүртэл жил хорих эсвэл өндөр торгуулиар гэсгээнэ.
Хэрэв эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь ямар нэгэн үр дагаварт хүргэвэл хоёр нугалсан шийтгэл ногдуулдаг.
Герман
Энэ улсад одоо болон ирээдүйд ямар нэгэн үйлдэл хийх эсхүл хийхийг амласны төлөө эд хөрөнгийн болон бусад төрлийн ашиг шаардсан албан тушаалтныг гурав хүртэлх жилээр хорих, эсвэл их хэмжээний торгууль ногдуулж шийтгэдэг. Албан тушаалаар хүлээсэн үүргээ зөрчихийн төлөө шан харамж шаардсан албан тушаалтныг зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар шийтгэнэ. Харин шүүгчийн хийсэн энэ төрлийн хэрэгт 10 хүртэл жил хорих ялаар шийтгэдэг.
Их Британи
Их Британид авлигатай холбоотой хэргийг хоёр хуулиар зохицуулдаг. 1889 онд батлагдсан эхний хуулийн дагуу албан тушаалтныг ямар нэг зүйл хийх эсвэл хийхгүй байхын төлөө шан харамж нэхэх, авбал шоронд хорих, авсан бэлэгний үнийн дүнгээр торгож долоо хүртэл жилээр олон нийтийн сонгуульт албан тушаал хашихыг хориглодог. Үйлдэл нь давтагдвал бүх насаар нь олон нийтийн сонгуульт албан тушаал эрхлэхийг хориглоод тухайн албан тушаалыг хашиж байсантай холбоотой тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор авах эрхгүй болгодог.
1916 онд батлагдсан дараагийн хуулиар төв Засгийн газар, Төрийн албадуудтай холбоотойгоор дээр дурдагдсан үйлдэл хийсэн хүмүүст 3-7 жил хүртэл хорих ял ногдуулдаг.
Үүний дээр шүүгч, шүүхийн албан тушаалтнуудын авлигын хэргийг тусад нь авч үзнэ. Үүнд харьяалагдах хэрэг үйлдсэн хүмүүст хоёр жил хүртэл хорих ял ногдуулна.
Итали
Италийн хуулийн дагуу өөрөө албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, шан харамж авсан эсвэл гуравдагч этгээдэд өгөхийг албадсан хүнд 4-12 жил хорих ял ногдуулдаг. Ял ногдуулахдаа албан үүргээ гүйцэтгэхийн төлөө шан харамж авсангүй, гүйцэтгэхгүйн төлөө авсан, шүүхэд хахууль өгсөн гэж гурав ангилан авч үздэг.
Финлянд
Финляндад авлигын хэрэг үйлдсэн төрийн албан хаагчийг торгохоос эхлээд хоёр жилийн хугацаагаар хорьдог. Төрийн албанд орох эрхийг нь хоёр сараас дөрвөн жил хугацаагаар хасдаг.
Ази тивийн орнууд нь авлигын эсрэг хамгийн хатуу хуультай гэдгээрээ алдартай.
Наад захын жишээ нь манай урд хөрш. Энэ талаар хуулийг уншиж судалсан хүн цөөн. Гэхдээ дийлэнх эх сурвалжууд 1980-аад оны эхнээс буюу одоогийн зах зээлийн систем рүү дөнгөж шилжиж эхэлж байх үеэс л хуулиндаа авлига авсан нь нотлогдсон албан тушаалтныг цаазаар авч байх тухай заалт анх оруулсан гэдэг. Ийм хэрэгт холбогдоод дээд хэмжээ авсан хүнийг олны нүдэн дээр буудаж хороодог. Жилдээ мянга гаруй хүн ял авдаг гэсэн статистик мэдээ байдаг болохоор сүүлийн 10 гаруй жилийн дотор Хятадад авлигын хэргээр 10 мянга гаруй албан тушаалтан цаазаар авахуулсан болж таарч байна. Төрийн өмчийн том компани, корпорациудын дээд түвшний менежерүүд ч авлига өгсөн, авсан хэрэгт холбогдвол адил шийтгэл авдаг. Ингэхдээ авлига авсан хэрэгтний бүх өмч хөрөнгийг хураан аваад ар гэрээр нь сумны мөнгө болох найман юанийг төлүүлдэг гэнэ.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Саудын Аравид авлига авсан албан тушаалтныг хулгайчид ноодуулдаг ялаар шийтгэн гарыг нь тас цавчдаг аж.
Хойд Солонгост мөн л авлигын хэрэгт холбогдсон нь нотлогдсон албан тушаалтныг ялын дээд хэмжээ хүлээж байдаг. Куба ч мөн адил аж.
Энд гарсан жишээнээс харахад орон болгонд “авлига” гэсэн ойлголт нэлээд ялгаатай, ногдуулдаг шийтгэл ч эрс ялгаатай байна. Финляндад хоёр жилийн ял авч болох байсан албан тушаалтан яг адил үйлдлийг Канадад хийвэл 14 жил шоронд хоригдох ялаар шийтгүүлж байгаа нь үүний жишээ. Шийтгэл ийм ялгаатай байвч олон тооны судалгаагаар өрнөд Европын орнууд жил дараалан авлигын хэмжээ хамгийн багатай гэж гарсан нь анхаарал татаж буй зүйл юм.
Авлигачдыг энэ мэтээр орон болгонд үзэн ядаж, янз бүрээр шийтгээд байхад л нян шиг устаж өгдөггүй туйлын амь бөхтэй.
Авлигын тархалт, хэмжээнд нөлөөлдөг нэг зүйл нь тухайн орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал юм. Тухайлбал, олон орныг дайран өнгөрсөн “Аравийн хавар” нэртэй эсэргүүцлийн бослого хөдөлгөөний дараагаар Египет, Тунис, Морокко зэрэг орны иргэний дийлэнх хэсэг авлигын түвшин хувьсгалын дараагаар эрс нэмэгдсэн гэж мэдэгдэж байсан байна. 2008 онд дэлхийг бүрхсэн эдийн засгийн хямралын дараа мөн л зарим орнын авлигын төвшин нэмэгдэж байж.
Цаашлаад, авторитар дэглэм, төрийн албадын үйл ажиллагааны нууцлагдмал байдал, төрөл садны сүлжээ бий болгох, хяналт шалгалт сул байх, хуулийн заалт ойлгомжгүй бүрхэг байх зэрэг нь авлигын тархалт, хэмжээнд маш ихээр нөлөөлдөг.
Жишээлэхэд, Пакистаны Ерөнхий сайд агсан Б.Бхуттогийн нөхөр нь эхнэрээ дээд албан тушаал хашиж байх үед компаниудад төрийн захиалга авч өгөхдөө зуучилсны төлөө захиалгын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг урамшуулал болгон авдаг “зарчимтай” байсан гэдэг. Манай хойд хөршид мөн л адил. Төрийн эсвэл хувийн компани байна уу хамаагүй тендерт ялахын тулд албан тушаалтанд тендерийн мөнгөний 20 хувийг урамшуулал болгож өгдөг. 2012 онд Орост эрх барьж байгаа “Нэгдсэн орос“ намын гишүүн Денис Соломатин гэгчийг 500 сая рублийн авлига авсан гэж буруутган 7,5 жил хорих ял оноож байсан нь үүний нэг жишээ.
2010 онд орчин үеийн дэлхийн түүхэнд гарч байсан хамгийн том авлигын хэргийн нэгийг АНУ-д шийдсэн байдаг. Хэргийн эзэн буюу авлига өглөө гэж Америкт шийтгэгдсэн хүн нь Жеймс Гиффен гэгч бизнесмэн. Авлига авсан буруутан нь Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев. Авлигын хэмжээ нь 84 сая ам.доллар. Гиффен нь 1990-ээд онд Назарбаевын зөвлөхөөр ажиллаж байхдаа Казахстанд илэрсэн газрын тосны орд газрыг ашиглах сонирхолтой байсан “Мобил”, “Тексако”, “Филипс Петролеум” зэрэг Америкийн компаниудад зөвлөгөө өгдөг байжээ. Авлига өгөх болсон шалтгаан нь өөрийнх нь удирддаг компанид илүү зөөлөн, нааштай ханддаг болгох. Америкийн шүүх Назарбаевыг авлигач гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн ч өөр улсын төрийн тэргүүний хувьд халдашгүй дархан эрхтэй гэдгийг нь харгалзан үзээд эрүү үүсгэн мөрдөөгүй байдаг.
Авлигад их бага гэж байдаггүй гэдэг ч ингэж их мөнгө авч, өгч байгаа болохоор авлигатай тэмцэнэ гэдэг ч тун ярвигтай зүйл.
0 Сэтгэгдэл
2013.09.22
2013.09.22
2013.09.22
2013.09.22
2013.09.20
2013.09.20
2013.09.20
2013.09.20
2013.09.20