Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
1000 айлын орон сууц барих шав тавилаа
Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон Өмнөговь аймгийг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд ард иргэдийг орон сууцжуулах талаар тодорхой заалтууд тусгасан байдаг. Мөн Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тойрогтоо энэ чиглэлээр олон ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн юм.
Сүүлийн жилүүдэд хүн ам өсөн нэмэгдэж байгаа тус аймагт ард иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлд нь анхаарах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Тиймээс орон нутгийн удирдлагууд энэ дөрвөн жилд аймагтаа 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна. Энэ жилийн хувьд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод хувийн хэвшлийн байгууллагын гүйцэтгэж байгаа орон сууцанд орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаар дэмжлэг үзүүлж 200 гаруй айлыг орон сууцжуулах ажил үргэлжилж байна. 2013-2016 оны хугацаанд Өмнөговь аймагт нийт 1000 айл орон сууцаар хангагдсан байх бөгөөд энэ ажлын албан ёсны шав тавих ёслолын ажиллагаа энэ сарын 18-ны өдөр Даланзадгад хотод боллоо. Шинэ орон сууц нь Даланзадгад сумын нутаг дэвсгэрт төлөвлөгдсөн “Шинэ Даланзадгад” хороололд баригдаж эхэлнэ. 1000 айлын орон сууцны шав тавих ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун тэргүүтэй албаныхан оролцсон юм. Энэхүү орон сууцыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор барьж гүйцэтгэх юм. Төр, хувийн хэвшлийн оролцоог хослуулан гүйцэтгэх 1000 айлын орон сууц нь Өмнөговь аймагт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтуудын нэг бөгөөд бусад аймагтай харьцуулахад Өмнөговьд анх удаа хэрэгжиж байгаагаараа онцлог болж байна.

0 Сэтгэгдэл