Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч НҮБ-ын ерөнхий ассамблейд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  энэ сарын 22-27-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцохоор АНУ-ыг зорилоо. Энэ удаагийн чуулганд 102 улсын төрийн тэргүүний, 49 улсын Засгийн газрын тэргүүн, 42 улсын Гадаад хэргийн сайд оролцох юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч  чуулганы үеэр 23-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалт, “Хөгжлийн үйлсэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо ба  олон улсын болон бүс нутгийн  хамтын ажиллагаа, түншлэл” дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцох бол 25-нд Мянганы хөгжлийн зорилтуудыг эрчимжүүлэх асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай арга хэмжээ, 26-нд өдөр Олон улсын Энх тайвны хүрээлэнгээс зохион байгуулах арга хэмжээ, Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Бүгд хуралдаанд оролцож үг хэлэх ажээ.
Ерөнхийлөгч Нью Йорк хотод ажиллах хугацаандаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүнтэй уулзах, "Ардчилал хөгжиж байгаа  улсууд дахь иргэний нийгмийн байгууллагууд” сэдэвт хэлэлцүүлгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамтран удирдах,  Нью-Йоркт төвтэй Олон улсын Энх тайвны хүрээлэнгээс зохион байгуулах ”Ардчилал ба түншлэл” арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцохоор төлөвлөж байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан