Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мянганы сорилтын сан 5 жилийн хугацаанд 6 төсөл хэрэгжүүлжээ
Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа 2013 оны есдүгээр сарын 17-нд дуусгавар болж байгаатай холбогдуулан Монголын Мянганы сорилтын санг татан буулгалаа.
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2007 оны аравдугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-г хэрэгжүүлэхээр байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа 2008 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн юм. Удирдах зөвлөлийн даргаар Ерөнхий сайд, гишүүдэд Засгийн газрын зургаан гишүүн орж ажиллажээ.
“Мянганы сорилтын гэрээ”-ний дагуу нийт 284,911,363 ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээс 95 орчим хувь буюу 270,660,000 ам.долларыг Монгол Улсад бодитоор оруулаад байна.
Мянганы сорилтын сан нь 2013 оны есдүгээр сарын 17-ны өдөр хүртэлх таван жилийн хугацаанд хөрөнгийн эрхийн, хот орчмын бэлчээрийн, эрүүл мэндийн, цэвэр агаар, авто замын, мэргэжлийн боловсрол, сургалтын гээд нийт зургаан төслийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлжээ.


0 Сэтгэгдэл
ММССангийн ХЭТ-д шалгарч Ховд аймагт ажилласан Аэрогеодези ХХК нь өөрсдөө ажиллахгүй Чүлтэм гэдэг нэг луйварчинд 180,0сая төгрөг идэх боломжоор хангаж өгсөн ажил хиисэн хүнийхээ ажлын хөлсийг өгөөгүй гэсэн шүү шалгаарай АТГазрынхаан
яяяяя
ММСсангийн хөрөнгийн эрхийн төсөлд ялалт байгуулан ажиласан Аэрогеодези ХХК-ийн нэр дээр ажилласан ГЕОМЕП ХХК-ийн захирал Ю.Чүлтэм 130,0сая төгрөгийн санхүүжилтээ аваад Энэтхэг улсад очиж элэг шилжүүлэн суулгасан.Тэгээд ажлаа хийсэн хүмүүстээ ажлын хөлсиййг нь маш багаар аодож өгсөн.Чүлтэм өөрөө энэ ажилд нэг ч хуруу хүргээгүй гэсэн шүү.18 хүн ажиллуулухаар төсөл бичиж шалгарсан боловч 2 хүн л энэ их ажлыг нь хийж дуусгасан юм шүү.Тэр 2 хүнийг ММССангийнхан дурсах ч үгүй өнгөрлөө.Ховд аймагт хэрэгжсэн ХЭТ-д ердөө л40,0сая хүрэхгүй төгрөг зарцуулсан гэж байгаа юм.Энийг санхүүгийн хяналт шалгалт болон авлига шалгадаг байгууллагууд шалгамаар байнаа.Ихэнх мөнгөө авлигад өгсөн,тэгж байж л хэдэн таграг олж авлаа гэж Чүлтэм ярьдаг.Аэрогеодезийн захирал Суурьтогтох бас сайн л хүн шүү .Чүлтэмд 180,0сая төгрөг идэх боломжийг зүгээр л бэлдээд өгчихсөн,сайн хүн.Хариугий нь Чүлтэм яаж барьж байгаа юм бол доо.Аэро-г ч идэж дуусч байгаа байх шүү.
Хамгийн их уншсан