Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Үл хөдлөх хөрөнгийн тооллого хийнэ
Нийслэлийн Засаг дарга болон Татварын Ерөнхий газрын дарга нарын хамтарсан захирамж, тушаалаар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх” ажил энэ сарын 20-ноос эхэллээ.
Тооллого, бүртгэлжүүлэх ажлыг хоёр үе шаттай явуулах бөгөөд нэгдүгээр шат нь дүүргийн салбар комисс өөрийн нутаг дэвсгэртээ энэ сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1 хүртэл ажлын 30 хоногт явуулах юм. Харин хоёр үе шат болох хяналтын ажлыг “Нийслэлийн төв комисс” нийслэлийн хэмжээнд ирэх арваннэгдүгээр сарын 04-15-ны хооронд ажлын 10 хоногийн хугацаанд явуулахаар боллоо. Нийслэлийн хэмжээнд 2008 онд үл хөдлөх хөрөнгийн тооллогыг зохион байгуулж байсан ч татвар төлөгч иргэдийн нэгдсэн мэдээллийн сан байхгүй, хөрөнгийн бүртгэл нь зөрүүтэй байх зэрэг дутагдал байгаа юм. Тиймээс энэ жилийн үл хөдлөх хөрөнгийн тооллогыг зохион байгуулахдаа татвар төлөгч иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгож, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Тооллого, бүртгэлжүүлэх ажилд нийслэл, дүүрэгт бүртгэлтэй иргэд, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа бүх үл хөдлөх эд хөрөнгө /объектууд/, үйлдвэр, үйлчилгээ, худалдаа явагдаж байгаа ажлын байрууд, татвар төлөгч иргэд хамрагдана. Тооллого явуулах ажлын хэсэг хорооны нутаг дэвсгэрт байрлалтай бүх объектуудыг нэгбүрчлэн тоолж, маягтын дагуу бүртгэж, өгөгдсөн мэдээлэлтэй тулгаж баталгаажуулахаар удирдамжид заажээ.
Нийслэлийн Засаг дарга болон Татварын Ерөнхий газрын дарга нарын хамтарсан захирамж, тушаалаар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх” ажил энэ сарын 20-ноос эхэллээ.Тооллого, бүртгэлжүүлэх ажлыг хоёр үе шаттай явуулах бөгөөд нэгдүгээр шат нь дүүргийн салбар комисс өөрийн нутаг дэвсгэртээ энэ сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1 хүртэл ажлын 30 хоногт явуулах юм. Харин хоёр үе шат болох хяналтын ажлыг “Нийслэлийн төв комисс” нийслэлийн хэмжээнд ирэх арваннэгдүгээр сарын 04-15-ны хооронд ажлын 10 хоногийн хугацаанд явуулахаар боллоо. Нийслэлийн хэмжээнд 2008 онд үл хөдлөх хөрөнгийн тооллогыг зохион байгуулж байсан ч татвар төлөгч иргэдийн нэгдсэн мэдээллийн сан байхгүй, хөрөнгийн бүртгэл нь зөрүүтэй байх зэрэг дутагдал байгаа юм. Тиймээс энэ жилийн үл хөдлөх хөрөнгийн тооллогыг зохион байгуулахдаа татвар төлөгч иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгож, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Тооллого, бүртгэлжүүлэх ажилд нийслэл, дүүрэгт бүртгэлтэй иргэд, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа бүх үл хөдлөх эд хөрөнгө /объектууд/, үйлдвэр, үйлчилгээ, худалдаа явагдаж байгаа ажлын байрууд, татвар төлөгч иргэд хамрагдана. Тооллого явуулах ажлын хэсэг хорооны нутаг дэвсгэрт байрлалтай бүх объектуудыг нэгбүрчлэн тоолж, маягтын дагуу бүртгэж, өгөгдсөн мэдээлэлтэй тулгаж баталгаажуулахаар удирдамжид заажээ.
0 Сэтгэгдэл
























