Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатын гадаад томилолтын зардлын тайлан
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат 2013-оны 9-р сарын 11-15-ны өдрүүдэд Сингапур улсад томилолтоор ажиллалаа. Монгол Улсын Сангийн яам, Сингапурын Хөгжлийн Агентлаг хоорондын төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, холбогдох мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банк болон Сингапурын TEMASEK хөрөнгө оруулалтын сангаас мэдээлэл солилцох, туршлага судлах зорилгоор айлчлалыг зохион  зохион байгуулжээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад  зам хоногийн зардал болох 250 /Хоёр зуун тавь/ ам.долларыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад арга хэмжээний зардлаас гаргасан бөгөөд бусад зардлыг Сингапурын TEMASEK хөрөнгө оруулалтын сан хариуцсан байна. Нийслэлийн Засаг дарга “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 дугаар захирамжийг 2012 оны 10 сарын 08-нд гаргасан бөгөөд захирамжийн дагуу хотын удирдлагын гаргаж байгаа аливаа шийдвэр болон гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлдэг болсон юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан