Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхболд: Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв, энэ асуудлыг дахин тавина
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар ярилцжээ. Энэ талаар УИХ дахь бүлгийн дарга Н.Энхболд, гишүүн А.Тлейхан нар мэдээллэсэн юм.
Энэ удаагийн хуралдаанаар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Урт нэртэй хуулийн төсөл тухайд манай бүлгийн байр суурь тодорхой байгаа. Бид хамгийн түрүүнд бодлогын нэгдмэл чанар хангагдсан байх ёстой. Ашигт малтмалын бодлого УИХ-аар батлагдаж гарсан. Энэ хуулийн төслүүд байгаль орчинтой холбоотой. Мөнгөнөөсөө илүү байгаль орчин, амьдрах орчинд ээлтэй байх зарчмыг илүү барьсан байх ёстой. Энэ байр суурь дээр манай бүлэг хатуу зогсож байгаа. Ялангуяа Урт нэртэй хуулийн тухайд хууль хэрэгжиж байгаа газар дээр биечлэн очиж, танилцаж, нэгдсэн ойлголтод хүрэхгүй нь зөв.

Энэ хууль батлагдсан ч хэрэгжилт нь удаан явж байгаа. Ажлын хэсэгт зөвхөн УИХ-ын гишүүд ч бус сонирхогч бүх талын төлөөлөл оролцож байгаад шинэчилсэнтэй, хэрэгжих нөхцөл байдалтай холбоотой асуудлаар ярилцаж байж цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. УИХ-ын дарга энэ оны дөрөвдүгээр сард захирамж гарган, ажлын хэсэг байгуулаад эдийн засгийн гадаад, дотоод хөгжлийн байдал, цаашдын чиг хандлага, авч хэрэгжүүлэх ажлын талаар судалгаа хийсэн. Энэ судалгаа их бодитой дүгнэлт гаргасан юм билээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг гарсан даруйд нь УИХ-аар хэлэлцсэн бол бодлогын тодорхой асуудлаар шинэ зүйл хийгдэх байсан болов уу. Нөгөө талаар УИХ-ын зүгээс Монгол банкинд шалгалт оруулах гарцаагүй нөхцөл байдал үүсээд байна. НӨАТ-тай холбоотой, Засгийн газар, Монгол банк хоёрын хооронд тохиролцсоны дагуу хийж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явц, Чингис бондын төлөлт гээд хэд хэдэн зүйлийг тодруулах шаардлага байна. Тиймээс зөвхөн манай бүлгийн зүгээс бус УИХ дахь эвслийн бүлэг, бие даагчийн хамтарсан хүсэлт тавина хэмээн бүлгийн дарга Н.Энхболд мэдээллийн үеэр онцолсон юм.

Харин Хөрөнгө оруулалтын тухай хууль өрсөлдөх чадвартай байх ёстой. Нэг талаас татварын орчинг сайжруулж, нөгөө талаас хөрөнгө оруулагчдыг дэмжих, урамшуулах, шинэ бүлэг нэмэх ёстой юм. Хөрөнгө оруулагчдыг том жижиг гэж ялгахгүй адилхан нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг МАН-ын бүлгийн гишүүд илэрийлж байна. Хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна гэж хуулинд заасан байгаа. Харин энэ шинэ байгууллагыг байгуулах шаардлагагүй, төсвөө хэмнэе гэж тэд үзэж байгаа юм байна. Учир нь шинэ байгууллага, данхайсан бүтэцтэйгээр байгуулагдахаар төсвийн хөрөнгөөс ихээхэн зардал гарна гэж үзэж байгаа аж. Хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах үүднээс Ашигт малтмалын хуульд байгаа хугацааг хадгалах нь зүйтэй хэмээн сөрөг хүчнийхэн хэлж байна. Хөрөнгө оруулалт хөдөө орон нутаг руу чиглэсэн байвал урамшуулал, хөнгөлөлт үзүүлдэг байх санал бүлгийн гишүүдийн зүгээс гарчээ.
Мөн Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай хатуу зогсоно гэдгийг Н.Энхболд хэлсэн. Тэрээр хэлэхдээ, “Намын бүлгийн дүгнэлтэд ч энэ талаар тодорхой дурдсан. Урьд нь бид асуулга тавьж байсан. Одоо бид олонхид хандаж намын бүлгийн дүгнэлт, байр сууриа илэрхийлнэ. Эдийн засаг, хөрөнгө оруулалтыг ийм байдалд хүргэсэн хүмүүстэй олонхи хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн шаардлагыг тавьчихаад харж байна. Олонхийн зүгээс шаардлагыг хүлээж авахгүй бол бид өөрсдөө дахин энэ шаардлагаа тавина. Бидэнд хугацаа өг, хийх зүйлийг нь харъя гэж хэлдэг. Гэхдээ хангалттай хугацаа өнгөрлөө” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО МАН НАМД ХАРИУЦЛАГА ТООЦ
Хамгийн их уншсан