Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
300 гаруй залуусыг ажлын байранд зуучилжээ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж “ Хүний нөөц бүрдүүлэлтийн аян”-ыг 9 сарын 16-22-ны хооронд амжилттай зохион байгуулжээ. Энэхүү аян нь долоо хоногийн хугацаанд өрнөсөн бөгөөд ажил олгогч байгууллагуудаас ирсэн байнгын болон цагийн ажлын байранд залуусыг зуучилж, тэднийг ажлын байраар ханган, залуучуудын хөдөлмөрийн төв биржийнхээ хүний нөөцөд бүртгэсэн байна. Аяны хүрээнд нийт 1300 орчим хүн хамрагдаж анкет бөглөж, залуучуудын хөдөлмөрийн төв биржийн хүний нөөцөд бүртгүүлжээ. Цагийн ажлын байранд 600 орчим хүн бүртгүүлснээс 150 нь ажилтай болсон бол байнгын ажлын байранд 700 хүн бүртгүүлснээс 200 гаруй нь ажлын байраар хангагдсан байна. Залуучуудын хөдөлмөрийн төв бирж долоо хоногийн хугацаанд 300 гаруй хүнийг ажлын байраар хангаж, мянга гаруйг хүний нөөцдөө бүртгэжээ. Цаашид ч бүртгүүлсэн иргэдийг ажлын байранд зуучлахаас гадна ажилд орж чадахгүй байгаа залуучууддаа мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөхөөр болжээ.

0 Сэтгэгдэл