Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
О.ЧУЛУУНБАТ: ТӨРИЙН ӨМЧ ТҮШМЭЛ ДАРГА НАРЫНХ БОЛЧИХООД БАЙГААГ Л БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Чингис” бондын зарцуулалтын талаар та мэдээлэл өгөөч. Бондын үнэ цэнэ өдөр ирэх тусам буурч байна гэж мэргэжилтнүүд ярьж эхэлжээ. Энэ асуудалд та ямар хариулт өгөх бол?
-Монголын Засгийн газар дэлхийн зах зээлээс арилжааны хэлбэрээр их хэмжээний мөнгө босголоо. “Чингис” бондын талыг нь төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулж байгаа бол үлдсэн нь Засгийн газрын дансанд байгаа. Засгийн газар бондыг гаргасан гол шалтгаан нь дэлхийн зах зээлд зээлжих зэрэглэлээ тогтоолгох байсан юм. Өөрөөр хэлбэл, бондын хүү эхний таван жил жилийн 4.25 хувь. Ийм бага үнэлгээгээр тогтоож өгсөн нь Монголыг найдвартай, итгэл даах орон гэх мэдээллийг дэлхий дахинд өгсөн. Тиймээс ч хувийн хэвшлийнхэн болон банкууд дэлхийн зах зээлд оролцож болох нь гэсэн багагүй хүлээлттэй байсан юм. Гэтэл байдал өөрөөр эргэлээ. Манай улсын хөрөнгө оруулалтын орчинг гадаадын бизнесмэнүүд голж байна. Арилжааны банкуудыг ч хүлээж авахгүй байгаа. Зээлийн шугам нээх асуудлаа ч хойшлуулаад эхэлчихэж. Энэ байдлыг өөрчлөх үүднээс хөрөнгө оруулалттай холбоотой хуулийн төслүүд боловсруулж УИХ-д өргөн мэдүүллээ. Монголын эдийн засгийн нөхцөл байдалд таван сарын турш судалгаа хийж, тайлан боловсруулсан юм. Уг тайланг хэлэлцсэнээр үүнээс хэрхэн гарах талаархи арга замыг эрэлхийлэх учиртай. Эдийн засгийн нөхцөл байдал зарим хүний яриад буй юм шиг шалдаа буусан зүйл алга. Гэхдээ хүнд болсонтой санал нийлж байна. Төсвийн орлого тасалдаж, валютын ханш унасан зэргээс энэ бүхнийг харж болно. Үүнийг дагаад инфляц өсөх хандлагатай болчихлоо. Валютын ханш өсөхөөр инфляц 2-3 сарын дараа барааны үнэд мэдэгдэхүйц өөрчлөлтийг бий болгодог. Мөн бид худалдааны том алдагдалтай болоод байна.
Хөгжлийн банкнаас гаргасан бондын жилийн хүү нь 5.75 хувь. Анх зээлийн зэрэглэлийн үнэлгээг бид сайн тогтоосон. Үүний дараа арилжааны банк болон компаниуд дэлхийн зах зээлд гарвал томоохон компаниуд Засгийн газар нь тав орчим хувийн хүүтэй авч байгаа юм чинь аж ахуйн нэгжүүдэд нь 6-8 хувийн хүүтэй зээл өгч болох юм байна гэсэн ойлголттой болгохыг зорьсон. Харамсалтай нь, байдал эсрэгээрээ байна. Дээрх компаниуд зах зээл рүү орж чадахгүй байгаа.
-Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Уг хуулийн төсөлд та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар болон “Урт нэртэй” хуультай холбоотойгоор алтны худалдаа далд хэлбэрт шилжсэн. Жилд хэдэн тонн алт олборлож байгаа нь төр засагт мэдэгдэхгүй байна. Олборлосон алтаа хаана зарж, борлуулж буй нь ч тодорхойгүй болчихож. Энэ үүднээс алтны худалдааг ил тод нээлттэй болгохоор хуулийн төсөл боловсруулсан юм. Манай улсад алтны худалдаа 2006 он хүртэл нээлттэй, ил тод байсан. Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгж Монголбанкинд алтаа өгдөг байв. Тэр алтыг хаанаас олборлосон, хэн гэдэг хүн тушааж буй эсэх, татвараа төлсөн үү хэмээн байцаадаг газар нь Төв банк биш. Тэд зөвхөн алт цуглуулах үүрэгтэй. Тэр үед Монгол Улс жилд 20 тонн алт худалдаж аваад дэлхийн зах зээл рүү гаргадаг байсан. Гэтэл сүүлийн 2-3 жилийн дотор энэ тоо хэд дахин багасч байгаа нь буруу бодлогоор ажиллаж буйн шинж шүү дээ. Тиймээс хуучин шиг алтны худалдааг ил тод болгоё гэж байгаа юм. Иргэн Дорж, Дулмаагаас эхлээд аж ахуйн нэгж нь ирээд Төв банкиндаа алтаа тушаах боломжийг бий болгохоор хуулийн төсөлд тусгасан. Монголбанк хууль хяналтын байгууллага биш гэдгийг дахин хэлье. Татвар, цагдаагийн байгууллага тус тусдаа ажлаа хийх ёстой. Төв банк алтаа хангалттай цуглуулж чадвал Монголын мөнгөн дэвсгэртийн баталгаат чанар сайн байна гэсэн үг.
-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр эдийн засаг өсөлттэй гарч байна хэмээн хэлж байгаа. Гэтэл нөхцөл байдал хүнд буйг дээр дооргүй ярьж байна шүү дээ. Та бүхний боловсруулсан эдийн засгийн байдалтай холбоотой дүгнэлттэй С.Дэмбэрэл гишүүн танилцаад санаа авч болох 14 хуудас зүйл бичиж өгсөн ч хүлээж аваагүй гэж байсан.
-С.Дэмбэрэл гишүүний өгсөн бичиг өөрийнх нь санаа бодол. Түүн дотор авах зүйл их бий. Ажлын хэсгийн бэлтгэсэн тайлантай холбогдуулан өгсөн түүний саналыг хүлээж авах эсэх нь Байнгын хорооны эрхлэх хүрээний асуудал юм. Би энэ асуудлаар С.Дэмбэрэл гишүүнтэй олон удаа ярилцаж байсан. Анхааралдаа авч, хэрэгжүүлэхээр санал олон байна лээ. Үүнийг хэлэлцэх л ёстой.
-Улс төр, ашиг сонирхлын зөрчил байгаа учраас эдийн засаг явуургүй болчихоод байна гэж та хэлсэн. Энэ тухайгаа тодотгохгүй юу?
-Бүх зүйлд төрийн оролцоо их болж. Төрийн өмч ихэсч байгаа нь сайхан санагдаж буй ч эцсийн дүндээ энэ нь хэдхэн улс төрчийнх л байдаг. Хэдэн дарга нар бизнес хийгээд байна шүү дээ. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, МИАТ гээд ярьвал их зүйл бий. Төрийн өмч түшмэл дарга нарынх болчихоод буйг л болиулах хэрэгтэй байгаа юм.
-Монголбанк валютын нөөцгүй болж байгаа гэх боллоо. Төв банк ойр ойрхон интервенц хийх нь хэр оновчтой вэ?
-Энэ ажил Монголбанкны өөрийнх нь үйл ажиллагааны бодлогын зохицуулалтын арга хэмжээ. Богино хугацаанд өдөр тутам интервенц хийж болно. Харин ханшаа тогтворжуулъя гэвэл урт хугацаанд далайцтай арга хэмжээ авах ёстой байх.
-Хөрөнгө оруулалттай холбоотой хуулиудыг баталснаар гадаадын хөрөнгө оруулагчдыг бид татаж чадах уу?
-Хөрөнгө оруулалтыг татах байх гэж үзээд эдгээр хуулийн төслийг хэлэлцэж байна. Манайх Вьетнам улсын туршлага судлан загварыг нь авч, энэ хуулийн төслүүдийг боловсруулсан. Вьетнам өнгөрсөн жил БНХАУ-аас илүү гадаадын хөрөнгө оруулалтыг татлаа. Хятад хэчнээн хүн амтай, ямар зах зээлтэй орон билээ. Ингээд харьцуулаад үзэхэд томоохон өөрчлөлт гарах нь харагдаж байгаа биз.
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.-“Чингис” бондын зарцуулалтын талаар та мэдээлэл өгөөч. Бондын үнэ цэнэ өдөр ирэх тусам буурч байна гэж мэргэжилтнүүд ярьж эхэлжээ. Энэ асуудалд та ямар хариулт өгөх бол?

С.Заяа
0 Сэтгэгдэл