Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
А.Тлейхан: Хөрөнгө оруулалт буурсан нь Засгийн газрын үйл ажиллагаа, улс төржилттэй холбоотой
Монгол улс стратегийн ордын тухай хуулийг цуцалж болохгvй. Ингэвэл тусгаар байдлаа алдлаа гэсэн vг. Монгол улсад стратегийн орд заавал "Торийн мэдэлд" байх хэрэгтэй. Оросууд хvртэл стратегийн ордтой байхад бид стратегийн ордгvй байж болохгvй. Ингэвэл Монгол улс Хятадын хоол боллоо гэсэн vг. "Орос, Чилид терийн эзэмшил" байж болоод байхад "Тор муу менежир" гэсэн зориудын бичсэн тархи угаалт их явж байгаа. Элбэгдорж, Гарамгайбаатар, Ганхуяг, З. Энхболд, О.Чулуунбат нар хоронго оруулалт буурлаа гэдгээр биднийг айлгах болов. Рио- Тинто, Дэлхийн банк болон бусад банкууд хамтран зориуд дэлхий нийтэд хямралыг vvсгэн Оюу- Толгойн луйварын гэрээгээ хэрэгжvvлэх гэж Монгол улсад шахалт vзvvлж байгаа юм. " Волстеритийг эзлье" ходолгоонийхон энэ луйварчидийг илчилсэн. Тийм учраас Монголчууд энэ зориудын шантаажнаас айх хэрэггvй. Харин Элбэгдорж vvнийг хэрэгжvvлж шинэ ашигт малтмалын хуулинд "Торийн эзэмшлыг "0" болгож, стратегийн 39- н ордыг хассан заалт оруулах гээд яваад байгаа юм. Омнох буцаагдсан хуулин дээр нь энэ заалт байсан. Одоо ч vvнийгээ хэрэгжvvлхээр явж байна. Брайн Фишер гэдэг гадаад хvнээр хуулиа хийлгvvлсэн. Энэ санаа "34%-иа зараад татвараа аваад явахад болно" гэсэн зориудын бичсэн сэтгэгдэлvvдээр явж байгаа. "Ашгийг татвар толсоний дараа тооцдогийг 10 ангийн хvvхэд ч мэднэ. Одоо хоронго оруулалтын тухай хуулийг баталж "Стратегийн ордын тухай" хуулийг цуцлах гэж байна. МАНАН дахиад идвэхжиж эхэллээ. Тэмvvжин емнех vзэл баримтлалаасаа татгалзаж Монгол улсын эрх ашгийг гаргуунд гаргаж байгаа юм байхдаа. Элбэгдорж Монгол улсад хорлонтой зvйл хийгээд байна. Тэгээд эх орныхоо толоо явсан хvмvvсийг сонин, сайтуудаар зориуд гутааж бичиж байна.
Энэ алт олборолтыг зогсоох хэрэгтэй. Зэс цухуйсан Оюу- толгойн гэрээг еерчлехед Монгол улсыг хангалттай тэжээнэ. Олигтой vйлдвэр байхгvй манайх шиг улс нэг зэрэг энэ олон уул уурхайн олборлолт хэрэггvй. Бодлогоор дэс дараатай олборлох хэрэгтэй. Яг vнэн чанартай цэвэр технологийн дагуу алтыг монголчууд олборлож чаддагvй. Тийм учраас олборлож чаддаг болсон цагтаа дэс дараатай олборлох хэрэгтэй. Ингэж ашиглахдаа улсын мэдэлд олборлож олсон херенгеер баялаг бvтээх салбарт херенге оруулж байх хэрэгтэй. Тэгэхгvй бол Мянганбаяр мэтийн ноходуудын хоол болоод хvvхэн, казинод зарцуулаад дуусна. Юу гэсэн vг вэ? Шинэ Зиландаас нэг нехер ирээд Баянхонгорт алтны vйлдвэр ажлуулж байх жишээтэй. Монголчууд XXI зуунд алтаа дандаа гадныхнаар олборлуулсаар суухуу? Ийм арчаагvй байж болхгvй. Онгорсон "Урт нэртэй" хуулиар зогсоохоор яригдаж байсан алтны vйлдвэрvvд дийнх нь Хятад хоронго оруулалттай байсан. Хvний хэрэгцээ хангах неец дэлхийж байгаа, харин шуналыг хангах неец байхгvй.
УИХ-ын гишүүн А.Тлейхан ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд МАН-аас байгуулсан ажлын хэсгийг ахалж байгаа юм. Түүнтэй уг хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд МАН-ын бүлэг ямар саналууд түлхүү оруулж ирж байна вэ?
-МАН-ын бүлгээс зарчмын дөрвөн санал оруулж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хууль өрсөлдөх чадвартай байх ёстой. Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлсэн улсад л хөрөнгө оруулалт хийнэ. Дэлхийн практикаас харахад хоёр зүйлийг гол болгодог юм байна. Нэг нь татварын таатай орчин, нөгөө нь урамшуулал, дэмжлэг. Тэгэхээр Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд дөрвөн төрлийн татварыг тогтворжуулна гэж оруулж ирсэн. Бусад дэмжлэг, урамшуулал, сонирхол татах хөшүүрэг тусгаагүй. Хүнээр жиших юм бол доголон хууль гэж үзэж байгаа юм. Тиймээс татварын тогтворжуулалтаас гадна, хөрөнгө оруулалтын урамшуулал гэсэн том бүлэг оруулах ёстой гэж үзсэн. Бусад орны жишгийг харж, хөрөнгө оруулалтын тухай хуулийг судалж байгаад аль боломжтой Монголын хөрсөнд буух санааг нь тусгая гэж томъёоллуудыг оруулж байгаа.
-Хөдөө орон нутаг, нийслэл гэж хөрөнгө оруулалтыг ялгаж өгнө гэж байсан?
-15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол 5-10 жил татварын тогтвортой орчноор хангана гэж заасан. Татвар тогтворжуулах нь зүйтэй. Гэхдээ жижиг хөрөнгө оруулагчдыг хуульд оруулах ёстой. Нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа бол татварын хөнгөлөлт, урамшуулал олгох ёстой. Тэгэхээр зөвхөн 15 тэрбум төгрөг гэж тогтоох нь өрөөсгөл байна. Нэг талаас жижиг хөрөнгө оруулагчдыг дэмжье. Нөгөө талдаа том хөрөнгө оруулалтын хугацаа нь 10-15 жил гэвэл багадна. Оюу толгойд бид 30 жилээр тогтворжуулсан. Тийм байтал бусад нь яахаараа 15 жил байдаг юм. Хөрөнгө оруулж байгаа хэмжээ, салбараас нь хамаарч ялгавартай байя. Том хөрөнгө оруулагчдад 15 тэрбумаас дээш байж, жижиг бол гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас эхэлж тооцох нь зөв. Орон нутаг, хот төвлөрсөн газар гэж ялгая. Хөрөнгө оруулалт дандаа төвлөрсөн газарт ордог. Орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалт цөөхөн учраас нэмж урамшуулал олгох хэрэгтэй гэсэн заалтууд оруулж байна.
-Өмнө нь хөрөнгө оруулсан компаниуд энэ хуульд хамрагдах боломжтой юу?
-Хууль гарахаас өмнө хөрөнгө оруулсан бол яах вэ гэдэг асуудал гарна. Үүнийг ч бас хамруулж, татварын орчинг нь тогтворжуулах ёстой юм. Хуулиа дагаж мөрдөх журам гаргаад өмнөх таван жилд хөрөнгө оруулсан, тавигдах шаардлагыг хангасан бол тогтворжуулалтад хамруулъя гэсэн санал ажлын хэсэг дээр яригдсан.
-Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах шаардлагагүй гэж МАН-ын бүлэг үзсэн тухайд?
-Шинэ Засгийн газар байгуулагдаад төрийн захиргааны асар том данхар бүтэцтэй болсон. Орон тоо нэмэгдэж, төсвөө даахгүй байна шүү дээ. Төсөв хэтэрлээ гэдэг чинь захиргааны зардал нэмэгдсэнтэй холбоотой. Тиймээс тусад нь агентлаг байгуулах шаардлагагүй. Байгаа орон тоондоо багтаад яамандаа шингээн газар гэж нэрлэнэ үү, ямар нэг байдлаар шийдэх хэрэгтэй. Эдийн засаг хөгжлийн сайд ”Бид орон тоо нэмэхгүй, зардал ч нэмэгдэхгүй” гэж байгаа. Нэгэнт бид энэ хуулийг хэлэлцэхээр шийдсэн учраас идэвхтэй оролцоно. Ямар ч байсан сайн хууль гарах ёстой. Ажлын хэсэг өчигдөр /уржигдар/ 22 цаг хүртэл хуралдлаа, өнөөдөр /өчигдөр/ бүлгүүддээ танилцуулаад дахиж хуралдана. Ярих тусам хууль чангарч, сайжирдаг болохоор тал талаасаа сайн ярьж, өрсөлдөх чадвартай, гадаадынхан Монголд хөрөнгө оруулах эрх зүйн орчин бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
-Урамшуулал, дэмжлэгийн хувьд ямар арга замыг сонгох талаар саналууд гарч байгаа вэ?
-Хөрөнгө оруулагчдад наад зах нь үйлчилгээний дэмжлэг байх ёстой. Гадаадынхан орж ирээд хаашаа, хэнд хандах вэ гэхээр нэг цонхны үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байгаа юм. Нэг төсөлд ажиллалаа гэж үзэхэд гадаадаас оруулж ирэх тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх эсвэл төлөх хугацааг нь хойшлуулах. Хуулиар газрыг 60 жилээр эзэмшүүлдэг. Энэ хугацааг дахиад 40 жилээр сунгах ч юм уу. Татвар төлөх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах. Үйлдвэр, үйлчилгээ нь жигдэрсэн үед нь татвар төлүүлдэг байх зэрэг аль болох дэмжих санаа оруулахыг хэлэлцүүлгийн явцад хэлж байна. Хөрөнгө оруулалт татаж чадаж байгаа Вьетнамын туршлагыг судалж байна.
-Дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжинэ гэсэн боловч хуулийн төсөлд байгаа заалт сул гэсэн шүүмжлэл байсан?
-Засгийн газар төслөө оруулж ирэхдээ дотоод гадаад гэж ялгахгүй гэсэн. Энэ нь зөв. Гэхдээ дотоодын хөрөнгө оруулагчиддаа ч ялгаагүй татварын хөнгөлөлт үзүүлж, дэмжих ёстой. Түрүүн миний ярьсан зүйлүүд дотоодынхонд илүү хамаатай. Дотоодын том компаниуд нь улс орноо авч явдаг. Гадаадынхан хийгээд байгаа монголчуудын чаддаг зүйлийг гүйцэтгүүлэх боломжийг монголчууддаа олгох ёстой гэсэн байр суурь хуулийн төсөлд тусгаж байгаа.
-Энэ хуулийн төслийг баталснаар гадаадын хөрөнгө оруулалт бодитоор нэмэгдэх боломж хэр зэрэг байгаа бол?
-Ямар ч байсан хууль эрх зүйн орчин сайжирна. Энэ хууль гарснаар гадаадын хөрөнгө оруулалт шууд ороод ирнэ гэж үзэхгүй байна. Цаг хугацааны асуудал бий. Ирэх хавраас л хөрөнгө оруулалт орж ирэх болов уу. Хамгийн гол нь, улс төрийн тогтвортой байдал. Монголын эдийн засаг хүндэрч байгаа нь хууль эрх зүйн орчноос болсон гэж би хувьдаа үзэхгүй байна. Энэ бол шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой. Улс төрийн тогтворгүй байдал нөлөөлсөн. Парламентын 76 гишүүн, бүлгүүд хоорондоо хэл амаа олохгүй байхад хөрөнгө оруулалт орж ирэхгүй нь ойлгомжтой. Улс төрийн тогтвортой байдал гэдэг парламентын төвшинд зөвшилцөх шүү дээ. Улс төрийн зөвшилцлийн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Дандаа олонхи гэдгээрээ түрий барьж шийдвэр битгий гаргаасай. Олонхиороо түрий барьж шийдвэр гаргасны гор нь одоо гарч байна. Төсвийн хуулийг цөөнхийн саналыг сонсохгүй, тооцохгүй баталсан. Гэтэл төсвийн алдагдал 720 тэрбум төгрөг болсон байна. Оны эцэс гэхэд төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасрахаар тооцоо гарсан. Зөвшилцөж байж шийдвэл улс төр тогтвортой болно. Улс төр тогтворжсоноор хөрөнгө оруулалт орж ирж, эдийн засаг сайжирна.
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналыг авсан байх ёстой гэсэн заалтыг ажлын хэсэг юу гэж үзэв?
-Хуулийг тогтвортой байлгах гэсэн санаа юм. Гадаадынхан хуулийн тогтвортой байдлыг чухалчилдаг. Өөрчлөлт оруулах босгыг өндөрсгөж байгаа нь буруу зүйл биш. Гэхдээ ажлын хэсгийн хуралд бид ярилцаад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналыг авах ёстой гэж оруулах боллоо. Нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авахгүй гэсэн үг. Гуравны хоёрын санал авна гэдэг хуулийг тогтвортой байлгаж, баталгаажуулж өгнө гэж ойлгох хэрэгтэй.
-УИХ-д хуулийн төслөө анх оруулж ирэхдээ хэр боловсруулсан байсан бэ?
-Хуулийн төсөл их тааруу орж ирсэн. Дутуу дулимаг тооцоологдсон, зарим санаа олон газар давхардсан хариуцлагагүй зүйл байсан. Өчигдөр /уржигдар/-ийн ажлын хэсгийн хуралд 60 гаруй зарчмын зөрүүтэй санал орж ирсэн. Энэ бол хуулийн төслийг тааруухан боловсруулсны жишээ.
-УИХ-ын ээлжит бус чуулган энэ баасан гарагт завсарлана. Үлдэж байгаа хугацаанд маш шахуу хуралдаж хуулиа батлах болох нь. Амжих болов уу?
-Ээлжит бус чуулганд таван хуулийн төсөл оруулж ирсэн. Үүнээс Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж баталъя гэж дэмжсэн. Алтны худалдааны тухай, “урт нэртэй” хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөлд ажлын хэсэг байгуулаад намрын чуулганаар хэлэлцье гэж тохирсон. Хугацаа ер нь давчуу байгаа. Батлахын төлөө ажиллаж байна. Ажлын хэсэг дээр гарсан саналуудыг бүлгүүдэд танилцуулж, гишүүдийн саналыг дахин авч, хэлэлцэнэ. Хоорондоо зөрчилдөхгүй санал нийлэх юм бол батлагдчих магадлал бий.

0 Сэтгэгдэл
Zochin
Наад 5 хуулиа болио Н. Батбаяраа. 15 тэрбум тогрогийг 5-10 жил татварыг тогтворжуулж яах гэсэн юм. Ийм хоронго чинь Монгол улсад жулдаж байгаа. Мон бас л Оюу-толгойн алтанд хонгололт эдлvvлэх гээд байх юм. Vvний оронд Оюу-толгой, Таван-толгойгоо "Vндсэн хууль"-тайгаа нийцvvл. Баахан жижиг алтны vйлдвэрvvд байгаль сvйтгээд. Алтан-дорнодын Т. Ганболд дулаарлаас болж байгаль сvйдэж байгаа гэж худлаа яриад байх юм. Тэр Швейцари улс тэгвэл яагаад ногооноороо байгаа юм. УИХ уул уурхайн бvтээгдэхvvнийг ондор тооцож "Тосов" бvрдvvлчихээд "Тосов" 1.5 их наядын алдагдал орчихлоо гэж ард тvмнийг хуурч байгаад наад хогын хуулиудаа батлах гээд байх юм. Онгорсон "Тосвийг АН, МАН" хоеулаа хийсэн. Сум болгонд "200-300" сая тогорго тосовлосоноо зогсоо. Хvн амьдрахгvй энэ олон "Сумдыг нэгтгэ". Тэр оюутануудад хавтгайруулан огдог 70000- аа зогсоо. Ямар улсад ингэж хавтгайруулж огж байна. Энэ гишvvд ийм утгагvй эдийн засгийн бодлого явуулахаа болиоч. Элбэгдорж анх орон нутагт эрхийг шилжvvл гэж энэ тосвийг УИХ-аар батлуулсан. Тэгээд бас эдийн засаг ярих гээд байх юм. Юун алтны уурхайд нохон олговор огох. Наадуул чинь олгиархиудтай хуйвалдаж ийм хуулиа зориуд гаргуулсан. Ард тvмнээс асуугаагvй хуйвалдааны хуульд нохон олговор огох шаардлагагvй. Тэр хууль гаргуулж огсон хvмvvсээр нь толvvлэхгvй юу. Оюу-толгойн гэрээг батлах vед Дэмбэрэл УИХ-ын дарга байхдаа "хэрэв энэ гэрээнд зэс цухуйвал оорчлоно шvv" гэсэн. Одоо"Зэс" цухуйсан учир заавал оорчлох хэрэгтэй. Ж: "Оюу-толгой Хятадад бvтээгдэхvvнээ хэдээр зарах нь тодорхой биш, орлогоо гадаадад байршуулах, зарлагын 6%- иар менежментийн баг цалинжуулах, гэх мэт энэ бохир заалтуудыг оорчлох хэрэгтэй. Мон 30 жилийн гэрээг 5 жил болго. Дээрс нь Монголчуудыг дахин "Зээлийн дарамтанд оруулах" байдлыг хэрхэвч зовшоорч болохгvй. Алтны татварыг 2.5% болгож Оюу-толгойд 5.7 тэрбум долларын хонголт огохоо гэж байгаагаа болиоч. Элбэгдорж, З. Энхболд, Дамба, О.Чудуунбат та нар " Зэс" цухуйсан Оюу-толгойн гэрээгээ ярихгvй "худлаа хоронго оруулалт буурлаа гээд ард тvмний анхааралыг сарьнуулж байна. О.Чулуунбат илт луйварчин Рио- Тинтог омгоолж ярив. О.Чудуунбат Монгол улсын эрх ашигийг vл тоож байна. Тэр юмыг зовхон зоосны нvхээр хардаг нь онгорсон хугцаанд харагдсан. Ийм эдийн засагч Монгол улсад хэрэггvй. Тэгэхээр гол нь Оюу-Толгойн луйврын гэрээг оорчлох хэрэгтэй. Тvvнээс биш тэр олон "Бохир хоронго оруулалт" бидэнд хэрэггvй. Тэгээд ч жижиг зах зээлтэй улсад энэ олон хоронго оруулалт хэрэггvй. Монгол улс бараг бvх бараагаа юанаар Хятад улсаас авдаг учир долларын хэрэгцээ бараг байхгvй. Хэдэн машин зоодог хvмvvст л хэрэгтэй байх. Харин их хэмээний доллар Оросоос шатхуун авахад л хэрэглэж байгаа. Vvнийгээ засгийн газар Оросуудтай ярьж байгаад рублиэр авдаг болох хэрэгтэй. Тиймээс доллар манай улсад нэг их хэрэгцээ байдаггvй. Тэгэхээр долларын ханшийг Монгол банк Засгийн газартай хуйвалдаж осгож байгаа юм. Сая Яроноос еэнээр зээл авсан шиг долларын хамаарлыг арилгах хэрэгтэй. Хоронго оруулалтын хуулийг анх зовшоорсон 19 гишvvний нэрээ ард тvмэд ил болгоорой, хаалттай хуралдаж байгаа чинь ард тvмнээс хулгайгаа нууж байна.
2013.09.25
2013.09.25
2013.09.25