Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ХАЯНХЯРВАА: Н.БАТБАЯРЫГ ЭЗЭН ЧИНГИС ХАРАХГҮЙ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Төсвийн тухай хуульд тодотгол хийж байж тасалдсан орлогыг нөхөх боломжтой хэмээн Сангийн яамнаас үзэж хуулийн төсөл боловсруулсан гэсэн. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдээгүй хэмээн мэдэгдээд байгаа. Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд Монголын эдийн засаг өнөөдрийн байдлаар ямар төвшинд буйг манай уншигчдад хэлж өгөөч?
-Төсвийн тухай хуульд төсвийг ямар нөхцөлд хийх талаар тусгасан байдаг. Өнөөдрийн нөхцөл байдал нь Монгол Улсын төсөвт тодотгол хийх хэмжээнд хүрчихээд буйг харуулж байна. Тодотгол хийхгүй бол 1.5 их наяд төгрөгөөр тасалдаад байгаа төсвийн орлогоос болж ДНБ-ий алдагдлын хувь хоёр хувиас хэтэрнэ. Тиймээс төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай.  
-Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн мэдүүлээд буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй танилцсан. Энэ маш чухал хууль. Бид хөрөнгө оруулалтын орчноо тогтвортой болгохын тулд одоогийн мөрдөгдөж буй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа байх. Уг хуулийн төслийг олон талаас нь судалж, намын бүлгүүдээс ажлын хэсэг гарч ажиллахын зэрэгцээ гишүүд саналаа хэлж байна. Үүнийг дагаад сөрөг зүйл яригдаж байна. 15 тэрбум төгрөгийн босго тавиад өгөнгүүт үндэсний олигархиудыг дэмжсэн хууль болох нь гэсэн болгоомжлол ч гарч. Манайханд нэг буруу жишиг тогтчихож. Ард түмний ажил амьдралыг хувийн хэвшлийнхэн авч явдаг. Тиймээс бид хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлж өгье гэвэл гадаад, дотоодынхонд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Ингэхдээ хуулийн үйлчлэл тэгш байх нь чухал. Дөрвөн төрлийн татварыг тогтвортой байлгахаар хуулийн төсөлд тусгасан байна лээ. 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн хүн 5-10 жил татварын тогтвортой орчинд үйл ажиллагаагаа явуулахаар заасан байсан. Манайд татварын тогтвортой орчин хамгийн  их үгүйлэгдэж байна. Бид байсхийгээд татварын орчноороо оролддог. Өнгөрсөн парламентын төгсгөлд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд  өөрчлөлт оруулсан. Энэ нь сөрөг үр дагавар авчирч байсан. Одоо гадаадынхан биднээс зайгаа бариад эхэлсэн. Ийм тохиолдолд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар дэлхий нийтэд сигнал өгч буй хэрэг. Харин хөрөнгө оруулагчдыг татахад тодорхой хугацаа шаардагдах байх.
-Танай намынхан эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуулга тавихад Н.Батбаяр сайд “Бидний явуулж буй үйл ажиллагааг харлуулах гэж оролдож байна. Эдийн засаг хямраагүй, сайн байгаа” гэж байсан.
-Эрх баригчид бүх зүйлийг харлуулж байна гэдэг. Гэтэл бид бодит зүйл л ярьж байна. Ам.долларын ханшийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөн гэдэгтээ хэн ч маргахгүй. Эдийн засаг өсөлттэй байна гээд л байдаг. Тэгвэл бодит амьдралд айл гэрийн хаалгаар тэр өсөлт яагаад орохгүй байна вэ. Монгол Улс нийт хэрэгцээт зүйлсийнхээ 75-80 хувийг импортоор авдаг. Тэр бүхнийг валютаар авч байгаа. Валютын ханш өсчихсөн байхад инфляц хүний ажил амьдралд яагаад нөлөөлөөгүй байдаг юм бэ. Эдийн засгийн дүн шинжилгээ хийсэн мэдээллийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулахад болж буй зүйл нэг ч алга байна шүү дээ. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Бүх зүйл болж байгаа” гэж яриад байна. Би нэг л зүйлийг ойлгохгүй байгаа. Эдийн засаг, санхүүгийн хямрал биш юм бол одоо юу болоод байгааг тайлбарлах ёстой. Эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг зөв ойлгуулж байж хамтарч ажиллана. 2008 оны эдийн засгийн хямралыг давахын тулд УИХ хөтөлбөр баталж байлаа. УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд би Н.Батбаяр сайдаас “Эдийн засгийн хямрал манайх руу орж ирэх юм биш үү. УИХ-аар  хөтөлбөр оруулж ирж батлуулах төлөвлөгөө бий юү” гэхэд байхгүй гэсэн. Гэтэл одоо байдал ямар болчихоод байгааг хар л даа.
-Монгол Улсын эдийн засгийн бодлогыг зангидаж буй салбарын сайд нь бүх зүйл хэвийн гэхээс өөрөөр дорвитой хариулт хэлэхгүй байна. Гишүүдийн асуултад хариулж буй нь ч хангалтгүй санагдсан.
-Н.Батбаяр сайд бүх зүйлийг болж бүтэж байгаа мэтээр ард түмэнд ойлгуулж байна. Үнэн хэрэгтээ цээжээрээ ярихаас цаашгүй л байгаа. Бодит тооцоо судалгаа юу ч байхгүй. Түүний хэлдэг зүйл нь “Эзэн Чингис хаан та нарыг дээрээс харж байгаа” гэсэн үг. Гэтэл Н.Батбаярыг Эзэн Чингис харахгүй байгаа юм биш үү.
-Ерөнхий сайд Японд айлчлахдаа “Самурай” бонд гаргахаар яриа хэлэлцээр хийлээ. Энэ талаар та ямар бодолтой байна?
-“Самурай” бондтой хол­боотой асуудлыг өмнөх Засгийн газрын үед Японы талд тавьж байсан. Бид улсынхаа нэрээр дэнчин тавиад бонд босгож чадаж байв. Гэтэл бонд гаргах хүмүүс улсад маань итгэхгүй байна. Японы Хөгжлийн банк баталгаа гаргаж байж бондыг босгох талаар чиглэл өглөө. Энэ талаар судалгаа тооцоо хийж байж бидэнд өгөх байх.
-Алтны худалдааг ил тод байлгах тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон. Хуулийн төсөлтэй танилцаж амжсан уу?
-Ээлжит бус чуулганаар энэ хуулийн төслийг баталж амжихгүй. Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төслийн нэг зүйл заалтад нь их эмзэглэж байгаа. Өөрөөр хэлбэл, алтны өсөн нэмэгдэх рояалти нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 болгож буй юм билээ. Гэтэл Оюу толгойн тогтвортой байдлын гэрээнд энэ тоо тав гэж байгаа. Тэр нь 2.5 болно гэсэн үг. Ингэвэл бид хоёр тэрбум орчим ам.доллар алдах хэрэг гарна. Өсөн нэмэгдэх рояалтийг яагаад ийм бага болгож байгаа юм. Бусад оронд байгалийн нөөц ашигласны төлбөрийг өндөр авдаг. Ийм бага болгосонд л энэ хуулийн “но” байгаа байх.
-“Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах гэсэн нь багагүй хэл ам дагуулж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Ардчилсан улсад хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Гэхдээ буу шийдэм барьж болохгүй. Хууль гэж байдаг бол зохих ёсных нь ял шийтгэлийг тэр хүмүүст өгөх хэрэгтэй. Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй хараахан танилцаж амжаагүй байна. “Урт нэртэй” хуулийг манайхан хэрэгжүүлэхээсээ зайлсхийгээд байна. Үүний ач холбогдолтой хэн ч маргахгүй байх. Хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг арга зам хайхаасаа урьтаж, өөрчлөх ёстой гэсэн зарчмаар зарим гишүүн хандаж байна.
-Эдийн засгийн хямралаас гарахын тулд бид одоо ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Засгийн газар эдийн засгийн хямралаас хэрхэн гарах талаар арга саам эрэлхийлэх ёстой. Олон улсын байгууллагуудаар судалгаа шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулж авах хэрэгтэй. Монголын бизнесмэнүүдийг цуглуулж, саналыг нь авбал их үр дүнтэй. Учир нь, энэ хямралаас гарах арга замыг тэд мэднэ, олно. УИХ-ын гишүүд үүнийг хэлэлцсэнээс бизнесмэнүүдийн төвшинд хэлэлцүүлэг өрнүүлээд санаа оноог нь авсаны дараа гарах арга замын талаар ярилцвал бидэнд боломж бий. Сайд огцруулах нь тийм ч оновчтой арга биш. Ингэснээр Засгийн газар тогтворгүй болно. Ажлаа хийж чадахгүй байгаа хүний толгойг нь илээд байлгаад байх бас хэцүү. Гэхдээ бид одоохондоо олонхийг яаж өөрсдөдөө хариуцлага тооцох нь вэ гэдгийг хүлээж байна. Олны нүдэн дээр ажил төрөл нь явахгүй яам, тамгын газрууд байгаад байна шүү дээ. Үүнд олонхи хариуцлага тооцож чадах уу, үгүй юү гэдгийг харна. Н.Батбаяр сайд “Энэ Засгийн газар хөрөнгө оруулалтын орчинг муутгах ямар ч хууль эрхзүйн орчин гаргаагүй” гэж байна лээ. Хуучин байсан орчинг нь тогтворгүй болгож байна гэдэг Засгийн газрын үйл ажиллагааны алдаа шүү дээ.   


С.АЗ
0 Сэтгэгдэл
Хэлгий дүлий 2 ийн онигоо мэдэх үү
Үнэхээр үнэн хэлжээ. Аргаа барахдаал ингэж хэлж байгаа байхдаа. Хаянхярваа гишүүний хувьд мэдлэгтэй боловсролтой хүн. Дархан хотыг өдий зэргийн хөгжилтэй хот болохоод энэ хүний оруулсан хувь нэмэр их байгааг Дарханы ард түмэн мэднээ.
АЛЬ ХЭДИЙН ТАЛИЙГААЧ БОЛСОН ЧИНГЭСИЙГ ОРХИ.
ЭНЭ НӨХӨР ХУУЛЬ БУСААР УИХ-д ОРЖ ИРЧИХЭЭД БУСДЫГ БААЛАН ХУУЛЬ ЯРИХ НЬ ИНЭЭДЭМТЭЙ АГААД ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ
ЭНЭ НӨХӨР ХУУЛЬ БУСААР УИХ-д ОРЖ ИРЧИХЭЭД БУСДЫГ БААЛАН ХУУЛЬ ЯРИХ НЬ ИНЭЭДЭМТЭЙ АГААД ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ
ЭНЭ НӨХӨР ХУУЛЬ БУСААР УИХ-д ОРЖ ИРЧИХЭЭД БУСДЫГ БААЛАН ХУУЛЬ ЯРИХ НЬ ИНЭЭДЭМТЭЙ АГААД ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ
medleggui noxor medeelleer medemxiirxee bolivol taarna ene noxroos bolj darxan xogjloosoo uxarch bgashuu
ter batbayar said lab hebiin bish setehui ni tengert tulsan hursun deeree er buugaagui hun yum bilee norbegid ochij amidarbal ter hund setehuid ni yaag taarna
Hongor Hayan chi bitgii balait Darhand Amarsanaag dagaad daldagnaj yavhad chin Fortuna Ardchilaliin toloo yavj baisan yumshuu
Хамгийн их уншсан