Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Д.БАТБИЛЭГ: ХАН-УУЛ ДҮҮРЭГ ИРГЭДИЙНХЭЭ ОРОЛЦООГ ДЭМЖИХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА
Хан-уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэгтэй “Орон нутгийн хөгжлийн сан” болон ойрын үед хийсэн ажлын талаар ярилцлаа.
-Төсвийн тухай шинэ хуулиар “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас дүүргүүдэд мөнгө хуваарилж өгсөн. Хан-Уул дүүргийн хувьд хэрхэн зарцуулсан бэ?
-Манай дүүргийн хэмжээнд “Орон нутгийн хөгжлийн сан”-д хоёр тэрбум 196 сая төгрөг хуваарилагдсан. Энэ мөнгийг хэрхэн хуваарилах талаар ИТХ-аар ярилцаад хороодынхоо хүн амын тооноос хамаарч 16 хороонд хуваарилах нь хамгийн зөв, шударга гэж шийдсэн.
-Тэгэхээр хороодод харилцан адилгүй мөнгө хуваарилсан гэсэн үг үү?
-Манай хороодын хүн ам харилцан адилгүй. Өлзийт хороо 4000 хүнтэй байхад, VIII хороо 10000 хүнтэй байх жишээтэй. Тиймээс 16 хорооны 34500 өрхөд нээлттэй санал асуулгын хуудас тарааж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг юунд зарцуулах тухай тавыг нь дугуйлах, гурвыг өөрсдөө бичих зарчмаар санал асуулга явуулсан. Ирсэн саналыг бид эрэмбэлж, иргэд өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцэж, санал гаргаж, хянаж, бүлэг болон ажлаа хийсэн анхны тохиолдол болсон нь энэ. Одоогийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, төсөл ажлыг хийж гүйцэтгээд байна.
Улс орон даяар өрнөж буй бүтээн байгуулалтад дүүргийн зүгээс гар бие оролцохын тулд иргэд өөрсдийн хүсэл сонирхлоор Иргэдийн бүлэг байгуулж нэн шаардлагатай авто машины зогсоол, явган хүний зам, камер, гэрэлтүүлэг, гүүр засвар, худаг хашаажуулах, усан сан, нийтийн бие засах газар зэргээс хороо бүрт 3-4 ажлыг нь хийж, гүйцэтгээд байгаа. Үүн дунд иргэдээс маш их санал хэлсэн Цагаан эргийн модон гүүрийг 12 дугаар хорооны иргэдийн “Чадавхи” бүлэг барьсан.
-Иргэд бүтээн байгуулалтаа өөрсдөө хийж байгаа хэрэг үү?
-Тийм. Иргэдийн бүлгээс санаачлан гүйцэтгэсэн бүтээн байгуулалтыг бид дүрсээр баримтжуулан “Хамтын эхлэл” гэдэг баримтат нэвтрүүлэг бүтээсэн. Иргэд өөрсдөө санаачлан, өөрсдийн гараар бүтээн байгуулалтыг хийж болдог юм гэдгийг бодитоор нь анх удаа манай дүүрэг харуулж чадлаа. Түүнчлэн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн дэргэд Иргэний оролцоо хяналтын хэлтэс байгуулан ажиллуулж хороо бүрт хуваарилагдсан төсвийг хэрхэн зарцуулж буйд хяналт тавьж ажиллаж байна.
-Танай дүүргийг “Шууд ардчилал, иргэний оролцоо”-г хамгийн сайн дэмжиж ажилладаг гэдэг?
-“Шууд ардчилал, иргэний оролцоо” хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн зар мэдээний журам”, “Орон нутгийн хөгжлийн сангийн журам”, “Хорооны үлгэрчилсэн дүрэм”, “Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын үлгэрчилсэн журам”, “Иргэдийн санаачилгаар санал асуулга явуулах журам”-ыг батлан 16 хороонд дагаж мөрдөж эхлээд байна. “Шууд ардчилал, иргэний оролцоо” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хэмжээнд 134 иргэнийг сургагч багшаар бэлтгэсэн.
Иргэдийн оролцооны эрх зүйг боловсронгуй болгох, шууд ардчилал, иргэдийн оролцооны бодлогын баримт бичиг, загвар төсөл, цахим санал асуулга, зайны сургалт, иргэдийг оролцоог “Иргэний танхим”-аар дамжуулан хангах. Мөн орон нутгийн төсвийн ил тод байдлыг хангах жишиг стандарт, нийтийн зар мэдээ түгээх журам, сумын болон орон нутгийн хурлын дүрэм, орон нутгийн хөгжлийн сан, иргэдийн оролцоотой худалдан авалт, шууд ардчилал, иргэдийн оролцоог дэмжин ажилладаг.
-Хан-Уул “Иргэний танхим”-ыг бусад дүүргээс анхлан байгуулж байсныг санаж байна. Үйл ажиллагаа байнга явуулж чадаж байна уу?
-Ерөнхийлөгчийн санаачилгаар 2009 онд “Иргэний танхим” Төрийн ордонд байгуулагдан иргэдийнхээ дуу хоолойг сонсч, тэдний үзэл бодол, оролцоог төрийн бодлого, шийдвэр гаргах төвшинд нэмэгдүүлэх зорилгоор нээж байсан. Нийслэлийн хэмжээнд анхлан Хан-Уул дүүргийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-ыг 2010 он арваннэгдүгээр сард дүүргийн Соёлын ордны байранд байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор манай “Иргэний танхим” ахлах мэргэжилтэн, арга зүйч, сэтгүүлч, найруулагч, зураглаач, жолооч гээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй, иргэдэд чиглэсэн “Явуулын иргэний танхим” болон студиэр үйлчилдэг. Энэ ч бас бусдаасаа түрүүлж хийсэн анхны ажил.
-Нийслэлийн ЗДТГ-аас дүүргүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг сануулж байгаа гэсэн. Танай дүүрэг хэр анхаарч чадаж байгаа бол?
-ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран цаг тухайд нь ажил зохион байгуулж ажилладаг. Өлзийт, Биокомбинат, Шувуун фабрик гээд алслагдсан хороололд хэсгийн ахлагч болон олон нийтийн байцаагчид ажиллуулж байна. Гэмт хэргийг гарсан хойно нь биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэхийг бид илүүтэй анхаарч байгаа. Мөн олон нийтийн байцаагч нартаа урамшуулал олгож ажилладаг.
-Дүүргийн гадаад харилцаа хэрхэн өргөжин тэлж байгаа талаар?
-Гадаад харилцааг хөгжүүлэхэд бид анхаарч ажиллаж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын төлөөлөгчид долдугаар сард манайд айлчилж ирсэн бол, өнгөрсөн наймдугаар сард ИТХ-ын төлөөлөгчид БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулагдсан гурван улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны “2013 он-Эрээн хот чуулга уулзалт”-д оролцоод ирлээ. Энэ үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнийхээ хүрээнд энэ сарын сүүлчээр Эрээн хотын соёлын өдрүүдийг манайд зохион байгуулахаар бэлтгэл ажил хийж байна.
archaagui buunii nohoi gudmand taarwal buudwal taarna iimerhuu gahainuudiig
Tatwar tulugchdiin mungiig idej bgaa gahainuudiin neg bna daa uhej dald orwol taarna
ЗӨВ ШҮҮ
Хан-уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэгтэй “Орон нутгийн хөгжлийн сан” болон ойрын үед хийсэн ажлын талаар ярилцлаа.-Төсвийн тухай шинэ хуулиар “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас дүүргүүдэд мөнгө хуваарилж өгсөн. Хан-Уул дүүргийн хувьд хэрхэн зарцуулсан бэ?

Л.Номин
0 Сэтгэгдэл
2014.02.27
2014.02.27
2013.09.26