Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Сэтгүүлчид Ерөнхий сайдын жилийн ажлын төлөвлөгөөтэй танилцлаа
Долоо хоног тутам сэтгүүлчдэд мэдээлэл өгч, цаг үеийн асуултуудад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр Ерөнхий сайдын ажлын өрөөнд болж, Шинэчлэлийн Засгийн газрын ажил хэрхэн төлөвлөгдөж, яаж өрнөдгийг сэтгүүлчдэд тайлбарласнаар эхэллээ.
Ерөнхий сайдын ажил өглөө найман цагт ажлын албаны шуурхай хурлаар эхэлж, өглөө бүр ажил хэрэгч, оновчтой санал санаачилга дэвшүүлсэн хүмүүстэй уулзаж, хийж бүтээх шинэ санаа оноотой танилцдагаа сэтгүүлчдэд дуулгасан. Өнөө өглөө л гэхэд Засгийн газар яамдын явуулж байгаа үйл ажиллагааны гүйцэтгэлийг хэрхэн хянах, багаар ажиллах зарчмыг яам, тамгын газар, аймаг сумдын үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх, аймаг суманд чанарын удирдлагын тогтолцоог яаж бий болгох гэсэн гурван сэдвээр танилцуулга сонссоноо онцоллоо.
Дараа нь Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газар хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг тухайгаа 2013 оны календарчилсан төлөвлөгөөн дээр тайлбарлалаа.
2013 оны төлөвлөгөөний дагуу хийсэн ажлаа танилцуулж үлдсэн гурван сард хийхээр төлөвлөсөн ажлуудаа тоймлон хэлснээс Хөдлөх хөрөнгө, эрхийн барьцааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа нь сэтгүүлчдийн анхаарлыг татсан юм. Орон сууцны зээлийн хүү буурч найман хувь болсон боловч бусад зээлийн хүү буурахгүй байна. Бусад зээлийн хүүг бууруулахын тулд иргэн бизнес эрхлэхээр эд хөрөнгөө барьцаанд тавьсан тохиолдолд ямар нэгэн асуудал үүсвэл банк шүүхтэй маргалдахгүйгээр хөрөнгийг борлуулдаг тогтолцоонд шилжих юм. Ингэснээр банкны эрсдэл багасч, иргэнд очих зээлийн хүү буурах боломжтой болно гэлээ. Ийм хуулийн төслийг 10 дугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх юм. Ерөнхий сайд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Mongolcnuudin dundaj tsalin 900000 gej bnlee eronhi said aa bagsh narin tsalin 350000 bid yah be bagsh narig tsalingaa nemuulhin toloo temtsehig urialj bn URAGSHAA
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
Долоо хоног тутам сэтгүүлчдэд мэдээлэл өгч, цаг үеийн асуултуудад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр Ерөнхий сайдын ажлын өрөөнд болж, Шинэчлэлийн Засгийн газрын ажил хэрхэн төлөвлөгдөж, яаж өрнөдгийг сэтгүүлчдэд тайлбарласнаар эхэллээ.Ерөнхий сайдын ажил өглөө найман цагт ажлын албаны шуурхай хурлаар эхэлж, өглөө бүр ажил хэрэгч, оновчтой санал санаачилга дэвшүүлсэн хүмүүстэй уулзаж, хийж бүтээх шинэ санаа оноотой танилцдагаа сэтгүүлчдэд дуулгасан. Өнөө өглөө л гэхэд Засгийн газар яамдын явуулж байгаа үйл ажиллагааны гүйцэтгэлийг хэрхэн хянах, багаар ажиллах зарчмыг яам, тамгын газар, аймаг сумдын үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх, аймаг суманд чанарын удирдлагын тогтолцоог яаж бий болгох гэсэн гурван сэдвээр танилцуулга сонссоноо онцоллоо.
Дараа нь Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газар хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг тухайгаа 2013 оны календарчилсан төлөвлөгөөн дээр тайлбарлалаа.
2013 оны төлөвлөгөөний дагуу хийсэн ажлаа танилцуулж үлдсэн гурван сард хийхээр төлөвлөсөн ажлуудаа тоймлон хэлснээс Хөдлөх хөрөнгө, эрхийн барьцааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа нь сэтгүүлчдийн анхаарлыг татсан юм. Орон сууцны зээлийн хүү буурч найман хувь болсон боловч бусад зээлийн хүү буурахгүй байна. Бусад зээлийн хүүг бууруулахын тулд иргэн бизнес эрхлэхээр эд хөрөнгөө барьцаанд тавьсан тохиолдолд ямар нэгэн асуудал үүсвэл банк шүүхтэй маргалдахгүйгээр хөрөнгийг борлуулдаг тогтолцоонд шилжих юм. Ингэснээр банкны эрсдэл багасч, иргэнд очих зээлийн хүү буурах боломжтой болно гэлээ. Ийм хуулийн төслийг 10 дугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх юм. Ерөнхий сайд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
BAGSH
TEMTSI BAGSH NARAA DEMJEEREI UILVERCNINII EVLELEEEEEEEEEEEEEEEEE
2013.09.26
2013.09.26
2013.09.26
























