Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Бид яагаад найтаадаг вэ?
АНУ-ын Өмнөд Каролина мужийн Гринвил хотод орших Харшил болон багтраа өвчин судлалын төвөөс найтаахтай холбоотой анагаах ухаанаар батлагдсан 5 сонирхолтой баримтыг дэлгэжээ.
1.    Хүний мэдрэлийн системд ямар нэг  байдлаар мэдээлэл очсоноос болж найтаах гэдэг үйл явц эхэлдэг. Тухайлбал, таны хамарт ямар нэг гадны зүйл орсон учраас гаргах шаардлагатай гэсэн тархинаас ирж буй дохионы улмаас найтааж болно.
2.    Найтаах нь хүний биеийн аюулгүй байдлыг хангаж байдаг. Нэг үгээр энэ нь дархлаа гэдэг зүйлтэй нарийн холбогдож байдаг. Хүн найтаахын өмнө хамарт үүссэн нянг гадагшлуулахын тулд бага тархины эс  нүд, хоолой, болон урууланд шуурхай мэдээлэл өгснөөр цээжний булчин чангарч гүнзгий амьсгаа татахад бэлтгэдэг. Ингээд ялгарсан шүлс хамранд орсон нянгийн хамт агаарт гарна.
3.    Хөмсөг зулгаах, нүүрний шар үс авах зэрэг үед найтаах үйл явц идэвхждэг.
4.    Эрчимтэй дасгал, хөдөлгөөн нь ам хамрын орчныг хатаадаг учраас хамар загатнаж найтааж эхлэдэг.
5.    Гурван хүн тутмын нэг нь нарны гэрлийн өөдөөс хармагцаа найтаадаг. Учир нь найтаах үйл явц нь гэрлэнд мэдрэг байдаг.  Ийм хүмүүсийг анагаах ухаанд “photic” буюу эртний Грек хэлний “гэрэл” үгээр тэмдэглэдэг гэнэ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан