Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Судалгаанд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлнэ
Улаанбаатар хотын аялал жуулчлалыг судалгаа, мэдлэгт тулгуурласан,
эрдэмтэн судлаачдын саналд үндэслэсэн, тогтвортой хөгжлийн зарчимд
нийцсэн бодлого төлөвлөлттэйгөөр хөгжүүлэхээр нийслэлийн Аялал
жуулчлалын газраас зорьж байна. Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Их
Сургуулийн Газарзүй, геологийн сургуультай Улаанбаатар хотод аялал
жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Аялал
жуулчлалын хөгжлийн бодлого төлөвлөлтөд багш судлаачдын санал, судалгаа
шинжилгээний дүнг тусгах, багш, судлаачид, оюутнуудын эрдэм шинжилгээ,
судалгааны ажил, санаачилсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сурталчлахад
нь дэмжлэг үзүүлэх, сургалтын материал, сурах бичиг, гарын авлагыг олон
улсын түвшинд хүргэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, шилдэг
оюутнуудыг НАЖГ-т үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, тэднийг цаашид
тогтвортой ажлын байраар хангахыг дэмжин ажиллах, аялал жуулчлалын
салбарт эерэг нөлөөтэй, нийгэмд чиглэсэн, ашгийн бус үйл ажиллагаанд
оюутнуудыг татан оролцуулах, тэдний гаргасан санал санаачлагыг дэмжин
ажиллах юм. Энэхүү хамтын ажиллагаа нь аялал жуулчлалын салбарын хувьд
цоо шинэ хуудсыг нээж байгаа бөгөөд нэг талаас судалгаа, шинжилгээнд
суурилсан бодлого төлөвлөлтөөр аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх,
нөгөө талаас манай улсын аялал жуулчлалын шилдэг багш, оюутнуудын эрдэм
шинжилгээний ажлыг дэмжих ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл