Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Бүсээ чангалсан ч бодлогоо шинэчилсэн “Үндэсний тээвэрлэгч”

“Үндэсний агаарын тээвэрлэгчийн шинэчлэл-хөгжил” зөвлөлгөөнөөр “МИАТ” компанийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, үйл ажиллагаандаа хийх шинэчлэл өөрчлөлт болон ирээдүйн хөгжлийг шүүн хэлэлцэв. “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан “Манай компани албан ёсоор “Үндэсний агаарын тээвэрлэгч компани” гэсэн статустай болж агаарын тээвэрт Монгол Улсыг төлөөлөх нүүр царай илэрхийлж буй нь нэр хүндийн хэрэг. Иймд манай компанийн иргэний нисэхийн салбарт эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр нэн түрүүнд бүхий л талаар олон улсын стандартыг хангасан үйлчилгээ үзүүлэх, цаашлаад бүс нутаг, дэлхийд тэргүүлэх авиа компани болохын тулд олон зүйлийг сайжруулан шинэчилж хөгжих шаардлагатай байна” гэж уг зөвлөгөөний нээлт дээр хэлсэн үгэндээ онцоллоо. Зөвлөгөөний үеэр нислэг, үйлчилгээ, хүний нөөц, санхүү, аюулгүй ажиллагаа гэх мэтчилэн чиглэл тус бүрээр “МИАТ” компанийн удирдах ажилтнууд илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Өнөөдөр дэлхийд ч Монголд ч эдийн засгийн таагүй байдал нүүрлээд буй билээ. Үүнтэй зэрэгцээд “МИАТ” компани ч эдийн засгийн хүнд байдалд байна. Тухайлбал энэ оны эхний хагас жилийн байдлаар найман тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Тэгэхээр тус компани бүсээ чангалж зардлаа танаад, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн дохио.
“Аэробус-310” онгоцоо зарна
“МИАТ” компани онгоцны үнэ, түрээсийн төлбөрт сард чамгүй мөнгө төлдөг. Одоо шинэ онгоцныхоо үнэд сард 1.4, түрээсийн дөрвөн онгоцондоо 1.6 сая ам.доллар төлдөг аж. Тус компани дахин шинэ онгоц авна гэж байгаа. Ингээд хүчин чадал сайтай, аюулгүй байдал, зорчигчдын тав тухыг бүрэн хангасан хөлгүүдээр нислэгийн шинэ чиглэлүүд нээх, хуучин онгоцоо гадны авиа компанид түрээслүүлэн нэмэлт орлого олох, алдагдлаа бууруулах олон арга хэмжээ авахаар төлөвлөж, зарим бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Тухайлбал шинэ онгоцоо ашиглаж Австрали, Америкийн чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөж буй аж. Үүнээс гадна ойрын хугацаанд агаарын худалдаа хийх юм.
Агаарын худалдаагаар мэргэшсэн Хонконгийн “KPT” компанитай гэрээ хийн олон улсын стандартыг нэвтрүүлэх болжээ. Энэ шинэ үйлчилгээгээр жилд 100 гаруй сая төгрөгийн ашиг олох урьдчилсан тооцоо гараад байна. Мөн Бангладеш Улсын “Биман Эйрлайнс” агаарын тээврийн компанитай “JU-1011” бүртгэлийн дугаартай “Боинг 767-300” агаарын хөлгийг нойтон түрээсийн нөхцлөөр түрээслүүлэх тухай гэрээ байгуулав. Гэрээ ёсоор уг онгоцоо он дуустал түрээслэх аж.
Нисгэгч, инженер, техникч, нислэг зохицуулалтын диспетчер, агаарын хөлгийн үйлчлэгч нараас бүрдсэн 55 хүнтэй баг уг онгоцоор нислэг хийж байгаа юм. МИАТ компанийн удирдлагууд “Бид онгоцоо түрээсэлж нэмэлт орлого олохоос гадна ажилтнууддаа шинэ мэдлэг туршлага суух, компанийн нэр хүнд өсөх зэрэг ололтууд бий. Иймээс нойтон түрээсийг цаашид ч ашигтай нөхцөлөөр дахин хийх нь зүйтэй юм” гэж үзэж байгаа юм. Энэ түрээсийн орлогоос гадна “Аэробус-310” онгоцоо зарчихвал алдагдлаа нөхөх бололцоо бий ажээ.
Нэг тонн шатахуун тутмаас 200 ам.доллар хэмнэж байна
Дотоод нөөц бололцоогоо ашиглаад зардал хэмнэх арга хэмжээ авч буй. Жишээлбэл нийт зардлынх нь 33 хувийг шатахуун эзэлдэг байна. Өмнө нь ганцхан ОХУ-ын “Роснефть” компаниас шатахуун авдаг байж.
Энэ нь өндөр үнэтэй шатахуун авах нөхцөл бүрдүүлж байсан гэдэг. Ингээд Зам тээврийн яамны дэмжлэгээр Солонгос, Хятадаас онгоцны шатахуун авах гэрээ хийжээ. Одоогоор эхний ээлжинд 200 тонн шатахуун Солонгосоос авсан байна. Ийнхүү шатахууны хоёр, гуравдагч нийлүүлэгч гарч ирснээр чамгүй мөнгө хэмнэх болов.
Зургадугаар хойш шатахууны нэг тонн тутмаас 200 ам.доллар хэмнэж байгаа тооцоо гарлаа. Үүнээс гадна тус компанийн ажилчдын цалин нийт зардлын 10 хувийг эзэлдэг гэнэ. Тэгээд гадаад төлөөлөгчийн болон бусад газрын илүүдэл орон тооны 46 хүнийг цомхотгожээ. Ингэснээр нэг тэрбум төгрөгийн хэмнэлт гарах болсон байна.
Аюулгүйн шалгалтаар “ок” үнэлгээ авчээ
Агаарын тээврийн тулгуур баганы нэг бол нислэгийн аюулгүй байдлыг хангах явдал байдаг. Олон улсын агаарын тээврийн холбоо /ИАТА/-ны аудитын шалгалтыг АНУ-ын “ARGUS PROS” компани “МИАТ” компанид саяхан хийжээ.
Уг хамтарсан шалгалтаар бүх шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж “IOSA”-гийн гэрчилгээний хүчинтэй хугацаагаа сунгуулах боломжтой болсон байна.
Цаашид сүүлийн үеийн дэвшилтэт техник технологид суурилсан аюулгүй байдлын болон бусад хяналтын систем, програм хангамж нэвтрүүлэх, нислэгийн шинэ чиглэл нээхэд шаардлагатай аюулгүй ажиллагаа, техник үйлчилгээний гэрчилгээнүүдээ авах зорилт тавьжээ.

0 Сэтгэгдэл