Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Ц.Өрнөндэлгэр: Өнөөгийн чухал асуудал бол шүүхийн төсөв
Шүүхийн тухай багц хууль энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас эхэлж хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиудыг дагаж мөрдөх журам болон бэлтгэл ажлыг ирэх сарын 1 хүртэл хийж буй юм. Шүүхийн шинэчлэл, тулгамдаж байгаа зарим асуудлын талаар Нийслэлийн шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэртэй ярилцлаа.

-Шүүгчдийн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэхээр яригдаж байгаа. Цалин нэмэгдснээр таны амьдралд ямар өөрчлөлт гарах бол. Авлигаас ангид, хараат бус ажиллах нөхцөл үнэхээр бүрдэж чадах уу?
-Төрөөс шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах нь тухайн шүүгчийн хувь хүний эдийн засгийн баталгаа болохоос гадна шүүх эрх мэдлийг хамгаалж буй асуудал гэдэг утгаар авч үзэх хэрэгтэй. Шударга нийгэм тогтооно гэж үзэж байгаа бол шүүх бие даан ажиллах боломж бүхий төсөвтэй, шүүгч хараат бус ажиллах эдийн засгийн баталгаатай байх учиртай. Иймд шүүхийн түүхэнд анх удаа Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарын цалинг шинэчлэн тогтоолоо. Үүнийг шүүгч бид нар талархан хүлээж авч байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн цалинг тогтоож байгаа асуудал нь саяхан батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа ажиллагаа юм. Шүүгчийн цалин хангамжийг тогтоохын тулд өөрийн орны онцлог, инфляц, эдийн засгийн хөгжил,хувийн хэвшлийн хуульчдын авч байгаа цалин хангамж, гадаад орны шүүхийн шүүгч нарын цалингийн харьцуулалт зэрэг асуудлыг тал бүрээс нь судалж, эрдэмтдийн багийн судалгаа дүгнэлтэд суурилан шүүгчдийн цалин тогтоох үндэслэлийг гаргасан гэж ойлгож байгаа. Ер нь цалин хөлс хүний амьжиргааны эх үүсвэр. Тухайн айл өрхийн орлого нэмэгдсэнээр ардаа санаа зовох зүйлгүй ажлаа хийнэ шүү дээ. Нөгөөтэйгүүр төр шүүгчийн үйл ажиллагаанд олон төрлийн хязгаарлалт тавьж байгаагийн хэрээр эдийн засгийн баталгааг өгөх нь зүй ёсны асуудал. Энэ хэрээр өндөр хариуцлага шаардаж байна гэж үзэж, шүүгч бүр хичээж ажиллах эрмэлзэлтэй байна даа.
-Шүүхийн төсвийн талаар?
-Шүүхийн бие даасан байдлын гол баталгаа нь төсөв юм. Өмнө нь шүүхийн төсвийг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хянаж, танаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг байсан бол одоо Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн төсвийг өөрсдөө боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг боллоо. Энэ нь шүүхэд хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтын асуудал болон үйл ажиллагааны зардлаа өөрсдөө тооцож төлөвлөж байгаа бодит шаардлага юм. Улсын Их Хурал Шүүхийн тухай хууль батлахдаа Шүүхийн ерөнхий зөвлөл төсвөө өөрсдөө боловсруулж Их Хуралд шууд өргөн мэдүүлэхийг хуульчилж өглөө. Энэ бол төрийн эрх мэдлийг хуваарилах онолын асуудлыг зөв гольдрогтоо оруулсан чухал зохицуулалт гэж үзэж байна. Одоо Улсын Их хурал өөрийн баталсан хуулийн дагуу шүүхийн төсвийг хангалттай батлах асуудал үлдээд байна. Хэрхэн батлах талаас нь шүүгч нар ажиглаж, харж байгаа.
-Шүүгчийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд иргэдийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд шүүгчтэй адил эрх мэдэлтэй оролцохоор болсон байна лээ. Уг хуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Шинээр батлагдсан Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн төлөөлөгч нь шүүн таслах эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шүүх тогтоох асуудалд иргэдийн төлөөлөгч оролцоно гэсэн үг. Мөн иргэний хэргийг шийдвэрлэхэд ч оролцоно.
Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд эрүү, иргэний хэргийн процесын хуульд өөрчлөлт орох шаардлага тулгарч байна. Энэ асуудал шийдвэрлэгдвэл иргэдийн төлөөлөгч шийдвэр гаргах хэмжээнд шүүх хуралдаанд оролцоод явна. Хуулийн зорилгоос үзвэл шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлийг баримталсан гэж ойлгож байгаа.
-Үүнийг дагаад шүүхийн шийдвэрт иргэдийн хандах хандлага өөрчлөгдөх байх л даа.
-Иргэдийн төлөөлөгчөөр ямар хүн сонгогдох боломжтой эсэх талаар хуульд нарийвчлан тусгаж өгсөн. Иргэдийн төлөөлөгчөөр шударга хүмүүс сонгогдох асуудал чухал. Зарим иргэн шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байж, шүүхэд үл итгэх байдал гардаг. Харин шүүн таслах ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцож эхэлснээр энэ байдал арилах учиртай.
-Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсан. Уг хууль хэрэгжснээр хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх давуу талтай гэсэн.
-Япон улсын ЖАЙКА байгууллагын шугамаар манайд эвлэрүүлэн зуучлалын төсөл хэрэгжсэн. Энэ төсөл хууль болох ажлын хэсэгт миний бие орж ажиллаж байв. Эвлэрүүлэн зуучлал Япон улсад 100 гаруй жилийн түүхтэй юм билээ. Тус улсад иргэд маргалдлаа ч эвлэрлийн журмаар асуудлаа шийдэж сурсан байна. Манайд маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлэдэг тогтолцоо бий. Харин хөндлөнгийн этгээд буюу эвлэрүүлэн зуучлагийн тусламжтайгаар хэрэг маргааныг шийдвэрлэх асуудал хуулиар төдийлэн зохицуулагдаагүй байсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эвлэрүүлэх эрх зүйн зохицуулалт ч байгаа. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль гарахаас өмнө ЖАЙКА-гийн төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх, Дархан-Уул аймгийн сум дундын шүүх түшиц шүүхээр ажиллаж эвлэрүүлэн зуучлагч нарыг бэлтгэсэн. Уг ажлын хүрээнд эерэг үр дүн гарсан шүү. Хуульчаас гадна нарийн мэргэжлийн эмч, багш зэрэг хүн эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах боломжтой. Олон улсад тогтсон жишиг нь ч ийм юм билээ.
-Эвлэрүүлэн зуучлагч нарт ажлын байрны хүрэлцээ хэр байх бол?
-Өмгөөлөгчдийн холбооны дэргэд 2006 оноос хойш эвлэрүүлэн зуучлалын төв ажилласан. Одоо мөрдөгдөх Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар сайн дурын эвлэрүүлэн зуучлагч байж болохоор заасан. Мөн шүүхийн дэргэд ийм алба ажиллахаар болоод байгаа. Эвлэрүүлэн зуучлалд хандаад маргааныг шийдвэрлэх боломжгүй болвол шүүхэд хандах эрх нь иргэдэд нээлттэй. Мөн шүүхэд хандсан хэрэг маргаан эвлэрүүлэн зуучлалд хандах ч боломжтой.
-Шүүгчид өнгөрсөн зургадугаар сарын 10-наас нөлөөллийн мэдүүлэг бөглөж эхэлсэн гэсэн. Та ийм мэдүүлэг бөглөсөн үү?
-Шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангахад нөлөөллийн мэдүүлэг чухал үүрэгтэй. Би давж заалдах шатны шүүхийн шүүгч учраас хэргийн оролцогчтой тэр бүр уулзаад байх шаардлага байдаггүй. Анхан шатны шүүхийг бодвол манайх хэргийн оролцогчтой нүүр тулж уулздаггүй. Шүүгчид нөлөөлөх янз бүрийн оролдлого зарим шатны шүүхэд гардагийг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж шүүгчид нөлөөлөх гээд байдаг болсон байна. Давж заалдах шатанд ирж буй хэргүүдээс үзэхэд анхан шатны шүүхийн шүүгч нар нөлөөллийн мэдүүлэг үйлдэж, хавтаст хэрэгт баримтжуулсан байна. Одоогоор надад нөлөөлөх гэж оролдсон тохиолдол гараагүй байна.

0 Сэтгэгдэл
Ard tvmen
Sain shvvgch. Saihan heljee. Vneheer l huuliig n batlaad heregjvvlj baigaa deerh hvmvvsees ilvv ihiig medej awaad ard irgeded ene baidlaar hvrgeh heregtei bna. Ajliin amjilt
2013.10.03