Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын “Ёс зүйтэй” эрхэм гишүүн

Төр түшилцэхээр парла­мен­тад сонгогдсон бол эрх ямбыг нь эдэлдэг шигээ үүрэг, хариуцлагаа хамт үүрээд явах ёстой. Дөрвөн жилийн хуга­цаанд хууль тогтоох бай­гууллагын гишүүн болж ажиллахдаа учиргүй сайн хууль журам санаачилж, батлуулаад байдаггүй юм аа гэхэд ядаж муу талаараа алдаршчихгүй явах хэрэгтэй. Ер нь, үе үеийн парламентад УИХ-ын гишүүн хэ­мээх алдар нь хүнддэхээр биеэ авч явдаг хүмүүс байдаг. Одоогийн УИХ-д хийсэн бүтээснээрээ биш буруугаар нэрээ гаргадаг цөөн хэдэн гишүүн бий. Тэдний нэгийнх нь дэгдээсэн дуулиан өнгөрсөн долоо хоногоос одоог хүртэл намжаагүй байна.
УИХ-ын гишүүнээр сонгог­дохоосоо өмнө ч багагүй дуулианы эзэн болж, манаргаж явсан Н.Номтойбаярын адал явдал үргэлжилсээр. Найз нөхдийн хүрээнд болсон уулзалтын үеэр хамт явсан нэгнээ хутгалсан түүнд эрүү­гийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Харин УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавих гэж байгаа тухай мэдээлэл гарсан.

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэгээс энэ талаар тодруулахад “Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар ямар нэг мэдээлэл одоогоор Ёс зүйн хороонд ирээгүй. Хууль шүүхийн байгууллагад шалгаж байгаа тохиолдолд Ёс зүйн хороо асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж дүрэмдээ тусгасан байдаг” гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1.6-д “УИХ-ын гишүүн хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 2.1.7-д “ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх” гэж тусгажээ. Олон нийтийн газар танхайрч, хүн хутгалж байгааг лав ёс зүйтэй үйлдэл гэхгүй. Энэ дүрмээр бол үлгэр жишээ үзүүлэх бус харин ч эсрэгээр нь байж зөрчсөн юм биш үү. Эсвэл Төрийн ордон дотор ёс зүйгүй байвал энэ дүрэм үйлчилдэг юм болов уу. Мөрдөгддөггүй ёс зүйн дүрэмтэй байснаас энэ талаараа ярихгүй байсан нь дээр. Дүрмийг гишүүд ингэж биелүүлдэг юм байна.

Халдашгүй бүрэн эрхийн талаар УИХ-ын тухай хуульд ингэж заасан. “6.9.1-т гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор оруулах, УИХ үүнийг шийдэх ёстой гэсэн ганцхан заалт бий. Хэрэг гарах үеийн дүрс бичлэг, гэрчийн мэдүүлэг гээд баримт хангалттай байгаа учраас эрхэм гишүүнийг буруутай гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэхдээ баривчлаагүй болохоор бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шийдэж магадгүй гэж байгаа аж. Улсын Ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт одоогоор УИХ-д өгөөгүй байгаа. Энэ заалтыг өмнөх парламентын үед өөрчилсөн. Яагаад гэвэл түүнээс өмнөх буюу 2004-2008 оны парламентад УИХ-ын гурван ч гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт хэд хэдэн удаа тавиад дийлээгүй гашуун түүх бий. Тэгэхэд хууль өөр байсан ч УИХ-ын гурван гишүүний нэрийг оруулж ирэх тоолонд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Байнгын хороо, чуулганыг хаалттай хуралдуулж авч үлдэж байсан. Нэг биш хэд хэдэн удаа орж ирсэн боловч тэднийг авч үлдэж чадсан. Дээрх өөрчлөлтийг оруулахад хууль эрх зүйн зохицуулалт нь сул гэж үзээд өөрсдийгөө хамгаалах заалт нэмлээ гэсэн шүүмжлэл ч багагүй гарсан. Тэгвэл УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийж, үйлдэл дээрээ ба­ригдлаа. Тэгэхээр энэ заалтын дагуу бү­рэн эрхийг нь хөндөх асуудал оруулж ирэх ёстой баймаар. Одоо энэ хуулийн заал­тыг мөрдөх үгүйг харах цаг ирж байх шиг.

Зодоон цохион, хутга мэстэй хол­боотой хэргийг өдүүлсэн УИХ-ын эрхэм ги­шүүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэг­лэж танхайрсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэсэн. “Энэ  хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн ча­нартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хуга­цаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн ха­риуц­лага хүлээлгэдэг юм байна. Гэхдээ 181.1-т “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр занал­хийлж, нийгмийн хэв журмыг ноц­той зөрч­сөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэн­цэх хэмжээний төгрөгөөр торгох, гур­ваас дээш зургаан сар хүртэл хуга­цаагаар баривчлах, эсхүл гурван жил хүр­тэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Магадгүй эрхэм гишүүн Н.Ном­­­той­баярыг энэ удаад зүгээр торгоод өн­гөрч ч мэднэ.

Олон мянган иргэнээс итгэл хүлээж УИХ-ын гишүүн болон төрийн сүлдэнд мөргөж, “Ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ” хэмээн тангараг өргөснөө умартсан эрхэм гишүүн Н.Номтойбаярт хариуцлага тооцох ёстой.  Хууль хэнийг ч ялгахгүйгээр үйлчилдэг жишгийг яруу тодоор харуулах цаг болсон байлтай.
0 Сэтгэгдэл
gaar buudsan shigee tavargaj yvah biidee.....yanaa ter uyd ni l hol baihgui bol sumand ortoj hohirno shuu....shuuh hutagtai bayr gishuun ***** aldaj olon hun horooj gishuuniihee uurgiig ner tortei bieluulev ...geed l tsagaatagchihna...iim ym boloh geed baigaa ymuu haashaa ym....
tsalinga ch tavij chadahgui boltlo dosho orson bayan kompani bj bolhu, barag tsalinga tavihgui 2 sar bollo
olon myangan hunii itgel huleej songogdso yum biish l dee. Mungeer luivardaj garch ireee biz dee. ene luivarchin.
Munguur iltgelee bichuuldeg biz de 1 sayiig yu gej bodoj bn
Хамгийн их уншсан