Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал
Нийслэлийн 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж, “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ” –ыг энэ жилээс эхлэн,  нийслэлийн өдрөөр олгож байхаар боллоо. Шагналыг тухайн жилд үйл ажиллагаа явуулж, ашиглалтад оруулсан Барилга, байгууламж, Дэд бүтэц, инженерийн байгууламж, Авто зам, автозамын байгууламж, Дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэрүүдээс  сонгон шалгаруулах юм. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагууд өөрийн дүүрэг болон салбарт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтаас  сонгон жил бүрийн 10-р сарын 15-ны дотор нэр дэвшүүлэх боломжтой. Нэр дэвшсэн бүтээн байгуулалт нь  Хөрөнгө оруулалтын хэмжээ, далайцаараа дэлхийн жишигт хүрсэн, техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, ажлын байрны тоо олноор бий болгосон, Эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан, нийслэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон байх зэрэг  шаардлагуудыг хангасан байна. Эцсийн шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба,  Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн,  эрдэм шинжилгээ судалгааны төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн  төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан