Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Номтойбаяр: Би өөрийгөө шалгуулах хүсэлтээ холбогдох газруудад нь өгсөн
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж өөртэй нь холбоотой, үүсээд байгаа асуудлаар тайлбар өглөө.
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрмийн 8.1.3-ын дагуу УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр голмол гаргасан тохиолдолд асуудлыг судалж, үнэлэлт дүгнэлт өгдөг. Үүний дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэгт хандаж, үүсээд байгаа асуудлаар үнэлэлт дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн байна.
Мөн есдүгээр сарын 25-нд Сүхбаатар дүүргийн 25-нд болсон үйл явдлын талаар бодит мэдээллийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст УИХ-ын гишүүний өнцгөөс бус хувь хүнийхээ өнцгөөс өгч, гомдол гаргасан гэнэ. Энэ мэдээлэлдээ, “Иргэн Г.Нямдорж миний амь насанд халдахыг завдсан хэмээж болсон үйл явдлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өөрийнхөө гарын үсэгтэй хамт өгсөн” гэв.
Харин цагдаагийн байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ирж мэдүүлэг өгөөч гэсэн зарлан дуудах хуудсыг УИХ-ын Тамгын газраар хүргүүлснийг хүлээн авсан байна. Тэрээр зарлан дуудах хуудсын дагуу мэдүүлгийг цаг тухайд нь өгнө гэсэн юм. Гэхдээ УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар хайцаалж цагдаагийн байгууллагын ажилд саад учруулахгүй, ил тод нээлттэй байж, асуудлыг үнэн зөвөөр нь шийдүүлэхийн тулд өөрийнхөө зүгээс хуулийн дагуу ажиллана гэв.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өгсөн юм.


-Цагдаагийн Ерөнхий газраас танд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээллийг албан ёсоор хийсэн. Гэтэл та үүнийг үгүйсгэж байна. Энэ хоёрын аль нь үнэн юм бэ?
-Үүнтэй холбогдуулж хоёр зүйлийг ярья. Нэгдүгээрт, цагдаагийн байгууллага хэвлэлд арай эрт гарсан болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт, цагдаагийн байгууллагаас мэдүүлэг өгнө үү гэсэн албан бичгийг өнөөдөр 13:00 цагийн орчим хүлээж авсан.
-Болсон явдлын талаар тодорхой мэдээлэл өгөөч. Иргэн Г.Нямдорж тантай найз байсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлсэн байсан. Асуудал үүссэн өдөр та яагаад баараар явж байсан юм бэ. Нэгэнт ийм асуудал үүссэн болохоор УИХ-ын гишүүнийхээ хувьд хариуцлага хүлээж чадах уу?
-Хэвлэлийнхэн хэт нэг талыг барьж, сургаар дуулснаа бичдэгээ болимоор байна. Би баар сав хэсээд, танхайраад явсан зүйл огтхон ч байхгүй. Тэр орой би Төрийн ордны хойно ресторанд МҮОНТ-ийн захирал асан Ариунбат, “Шинэ дэлхий” телевизийн захирал Энх-Эрдэнэ, сэтгүүлч Батзориг нартай ажил хэргийн уулзалт хийсэн.
Иргэн Нямдоржийг өмнө танина. Над руу дайрч, танхайрсан тэр үйлдлээс нь хойш би үнэхээр танихгүй юм билээ. Товчхондоо хэлэхэд нэг нь шоронд сууж, өөрийгөө хэрхэн хамгаалах, амар хялбар аргаар мөнгө олж амьдралаа зогоох уу гэдэг эрдэмд суралцсан. Харин миний хувьд 14 жилд хоёр их сургууль дүүргэж, төрийн байгууллагад долоон жил ажиллаж, төрийн төлөө зүтгэсэн. Өөрийгөө хөгжүүлж, өрөөл бусдад яаж хэрэг болох уу гэдэг эрдэмд суралцсан хүн. Ялгаа нь бол ердөө л энэ.
-Хохирсон гэдэг хүнтэй уулзсан уу. Мөн таныг гэмтэл авсан гэж хэлж байсан?
-Надад ямар нэгэн гэмтэл байхгүй. Хохирсон гээд байгаа хүний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас ав. Хариуцлагатайгаар хэлэхэд тийм зүйл болоогүй.
-Тэгэхээр хохирогч нь хэн юм бэ. Хэн гомдол гаргасан юм бол?
-Энэ тухай мэдээллийг шат дараатай мэдээллэнэ. Үнэн зөвийг тогтоолгохын тулд тууштай тэмцэнэ. Асуудал байгаа бол цагдаагийн газраас мэдээллэх байх. Би хүн хутгалаагүй. Цагдаагийн байгууллага шалгах байлгүй дээ" хэмээн хэвлэлийн хурлаа орхин зугтсан юм.

Түүний ярьснаар бол Н.Номтойбаяр руу иргэн Г.Нямдорж гэж орон шоронгоор олон жил "толгой хорогдсон" танхай этгээд хутга барин дайрсан юм байх. Ингэхэд нь, иргэн Б өөрөө орж ирээд Г.Нямдоржийн барьсан хутганд өртчихсөн гэнэ. Нөгөө "Би чамд хайртай" гэдэг кинонд "Баяраа өөрөө л уначихсан юм билээ ш дээ" гэдэг шиг хохирогч гэх Б л өөрөө хутганы үзүүр рүү гэдсээрээ очоод тулчихсан бололтой. Гэхдээ одоо болтол цагдаагийн байгууллагад гомдол гарсан хүнийг эрхэм түшээ мэдэхгүй байгаа шиг. Эсвэл нуугаад байгаа юм болов уу гэлтэй. Уг нь, бол бие хамгаалагч Баттулга гэх залуу гэмтсэн тухай мэдээлийг цагдаагийн байгууллага өгсөн. Тэгэхээр эрхэм төрийн түшээ маань бие хамгаалагчаа "аргалчихна" гэж бодсон юм болов уу. Юутай ч хохирогчгүй, үйлдэгчгүй хэргийн мөрөөр цагдаагийн байгууллага орсон бололтой дог оо.

Б.Галхүү



0 Сэтгэгдэл
"Цагдаагийн байгууллага хэвлэлд арай эрт хандсан болов уу" гэдэг чинь надад эхлээд хэлсэн бол хангалттай мөнгө өгөх байсан юм гэсэн үг үү. Одоо ч наадах чинь мөнгөөр цутгаад эхэлчихэж л дээ. Бүгдийг нь аргална, арганд орохгүйг нь дарамтална. Гэхдээ мунзайгийнхаа гараас гарахгүй болж дээ. Алуулж дээ, хөөрхий Ум ма ни бад ми хум
Ene luivarchin heden tugreg tulsen bol doo. Odoo huuliinhan, UIH2in gishuuded baruun solgoigui munge taraaj baigaad uldene l
Хамгийн их уншсан