Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
ИНГЭЭД Л БОЛОО ГЭЖ ҮҮ
Энэ сарын 26-нд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хүлээн авах тасагт гүн хордлоготой ирсэн гурван настай Т.Маралжингоо охин 30 цагийн турш эмнэлгийн тусламж авч чадаагүйн улмаас харамсалтайгаар амь насаа алдсан талаархи түүний ээжийн бичсэн захидлыг бид “Сайдад хаягласан зовлон нэвчсэн захидлын ард...” гэсэн гарчигтайгаар өчигдрийн дугаартаа нийтэлсэн билээ. Чухам яагаад “захидлын ард” хэмээн онцолсны учир гэвэл араас нь эрүүл мэндийн салбарынхан маань ахиад ийм гашуун явдлыг битгий давтаасай, нэгэн айлын, нэгэн гэр бүл төдийгүй ард түмэн тань та бүхэнд итгэл алдрах нь гэдгийг сануулж анхааруулахыг хүссэн юм.
Мөн Эрүүл мэндийн яамны бичиг хэрэгт очсон захидал гурваас дөрөв хоногийн дараа сайдын ширээнд очдог гэдгийг сэтгүүлч бид мэддэг учраас энэ удаад сониноороо дамжуулан шууд хүргэхийг хүссэн билээ. Тийм ч учраас “хаягласан эзэндээ хүрч амжаагүй захидал” гэж онцолсон шүү сайд аа. Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас энэ асуудлыг сураглахаар очоод амаа алгадуулаад л буцав.
Сайд дарга нар нь “аймаар” ажилтай байгаа учраас дуулаагүй, сонсоогүй гэнэ. 27-нд болсон хэргийн талаар юу ч сонсоогүй бас мэдээлэлгүй байгаа учраас асуултад хариулах боломжгүй гэлээ. Тиймээс Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвөөс лавла гэж зөвлөв. Үнэхээр харамсалтай л юм. Арван цэнгийн шижир алт аль нэг эмнэлгээс нь олджээ гэсэн мэдээ түгвэл аль хэдийнэ олоод уншчихсан, мөнгө болгоод зарцуулах зүйлээ магад тооцоолчихсон суух байлаа.
Эрүүл мэндийн яам энэ талаар тодорхой мэдээлэл өгтөл бид эмч, сувилагчид тооцсон хариуцлагын талаар нэхэн сурвалжлах болно.
Харин Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийнхэн буруугаа ойлгоод шөнө болтол хуралдаж, хэнд ямар хариуцлага тооцох талаараа зөвлөлдсөн дуулдлаа. Биднийг үдээс хойш очиход хурал хэдийнэ таржээ.
Энэ сарын 26-27-нд шилжих шөнө ээлжинд гарсан хоёр сувилагчийг гэмтнээр тодруулаад ажлаас халчихсан тухайгаа эмнэлгийн дарга М.Чимгээ ярьж сууна.
Сувилагч Л.Оюунгэрэл, Н.Сувд-Эрдэнэ нарыг ажлаас халж, алдаа гаргасан хүнд хариуцлага тооцож чаддаг гэдгээ харуулсан гэнэ. Харамсалтай нь, шөнийн жижүүртэй байтлаа орой ирсэн хүүхдээ эргэж үзээгүй, бас сэхээнд шилжүүлсэн эсэхэд нь анхаарал тавиагүй эмч нарт хариуцлага тооцоогүй байгаа юм. Мэдээж, энэ нь сайдын мэдэлд үлдсэн байх л даа. Эрүүл мэндийн нэгдлийн Ёс зүйн хороо хуралдаж, хуралдаж чаддагаараа хоёр сувилагчдаа л хариуцлага тооцож. Харин эмч нарын асуудлыг Нийслэлийн эрүүл мэндийн газар Эрүүүл мэндийн яаманд үлдээсэн бололтой.
Тэртэй тэргүй эмч сувилагч гэдэг эрэлт ихтэй мэргэжил учраас Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс халагдсан хоёр сувилагч маргааш гэхэд аль нэг хувийн эмнэлэгт амьтан хүн аашлаад сууж байх биз. Хатуухан хэлэхэд, хүүхдийн аминд шууд нөлөөлсөн эдгээр хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй юмаа гэхэд сувилагч гэх хүний амь насыг хариуцдаг өндөр хариуцлага шаардсан ажлыг хийх эрх ахиад олгомооргүй.
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн дарга бас л хариуцлагад татагдах нэг этгээд. Гэсэн хэдий ч ажилтны алдааг хүлээх даргын суудалд сууж байгаагийн хувьд М.Чимгээ “Ар гэрийнхэнд нь болон иргэдэд хандан чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Үнэхээр харамсалтай юм боллоо. Тэр шөнө хоносон эмчийг үнэхээрийн гарынхаа салаагаар юм гаргачихлаа даа, хянасангүй дээ гэж бодож байгаа нь үнэн. Манай эмч сувилагчийн хариуцлагагүй, өвчтөний биеийн байдлыг төгс үнэлж чадаагүйгээс ийм юм болсон. Өчигдөр бид 12 цаг хүртэл энэ талаар тунгаан ярилцсан. Өнөөдөр ч манай ёс зүйн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байна.
Сувилагч нарт хариуцлага тооцож байна. Яг ийм алдаа гаргавал бид хариуцлага тооцож болдог юм гэдгийг харуулъя гэж бодож байна. Би өнөөдөр хоёр сувилагчаа халлаа. Тасагт сувилагчгүй одоо яах билээ гэсэн бодол толгойд байна. Буруу юм хийсэн нь үнэн. Алдаа гаргасан нь үнэн. Гэхдээ бусад эмч эмнэлгийн байгууллагад хандан хэлэхэд жижиг ч гэсэн хариуцлага үүрнэ гэдэг хамгийн чухал юм шүү гэдгийг хүн бүртээ мэдрүүлж, ойлгуулж л байх хэрэгтэй” хэмээн албан ёсоор уучлал эрсэн.
Ингэлээ гээд эмч таниас, эмнэлгээс аврал эрсэн бяцхан охин бурхны орондоо амгалан байж чадна гэж үү.
2 sdag h u tg a s h a a saidtai n
2 pisdag ***** ***** saidtai ni *****
бүр удвал сайдыг эмч сувилагч гэх энрэх сэтгэлгүй алуурчидтай нь хамт үсдээд чирч бурхан болсон балчир охиныхоо дэргэд авч ирэх байсан юм цагаан нөмрөгтэй алуурчид өөр нэг газар очоод ахиад л хүн ***** охин минь үхлээ гээд эх хүн уйлаад байхад унтаад байдаг арилсан дотортой ярагчин
EEJ ni ter emchiig usdej bgaad avchirch huuhdee uzuuleh heregtei bsan yum Er ni manai emch nariig undseer ni shinechichlen dahin bolovsruulahgui bol bid nariin ovchin zovlong mongo gej haraad bgaa yum shig bgaan
Энэ сарын 26-нд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хүлээн авах тасагт гүн хордлоготой ирсэн гурван настай Т.Маралжингоо охин 30 цагийн турш эмнэлгийн тусламж авч чадаагүйн улмаас харамсалтайгаар амь насаа алдсан талаархи түүний ээжийн бичсэн захидлыг бид “Сайдад хаягласан зовлон нэвчсэн захидлын ард...” гэсэн гарчигтайгаар өчигдрийн дугаартаа нийтэлсэн билээ. Чухам яагаад “захидлын ард” хэмээн онцолсны учир гэвэл араас нь эрүүл мэндийн салбарынхан маань ахиад ийм гашуун явдлыг битгий давтаасай, нэгэн айлын, нэгэн гэр бүл төдийгүй ард түмэн тань та бүхэнд итгэл алдрах нь гэдгийг сануулж анхааруулахыг хүссэн юм. Мөн Эрүүл мэндийн яамны бичиг хэрэгт очсон захидал гурваас дөрөв хоногийн дараа сайдын ширээнд очдог гэдгийг сэтгүүлч бид мэддэг учраас энэ удаад сониноороо дамжуулан шууд хүргэхийг хүссэн билээ. Тийм ч учраас “хаягласан эзэндээ хүрч амжаагүй захидал” гэж онцолсон шүү сайд аа. Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас энэ асуудлыг сураглахаар очоод амаа алгадуулаад л буцав.
Сайд дарга нар нь “аймаар” ажилтай байгаа учраас дуулаагүй, сонсоогүй гэнэ. 27-нд болсон хэргийн талаар юу ч сонсоогүй бас мэдээлэлгүй байгаа учраас асуултад хариулах боломжгүй гэлээ. Тиймээс Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвөөс лавла гэж зөвлөв. Үнэхээр харамсалтай л юм. Арван цэнгийн шижир алт аль нэг эмнэлгээс нь олджээ гэсэн мэдээ түгвэл аль хэдийнэ олоод уншчихсан, мөнгө болгоод зарцуулах зүйлээ магад тооцоолчихсон суух байлаа.
Эрүүл мэндийн яам энэ талаар тодорхой мэдээлэл өгтөл бид эмч, сувилагчид тооцсон хариуцлагын талаар нэхэн сурвалжлах болно.
Харин Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийнхэн буруугаа ойлгоод шөнө болтол хуралдаж, хэнд ямар хариуцлага тооцох талаараа зөвлөлдсөн дуулдлаа. Биднийг үдээс хойш очиход хурал хэдийнэ таржээ.
Энэ сарын 26-27-нд шилжих шөнө ээлжинд гарсан хоёр сувилагчийг гэмтнээр тодруулаад ажлаас халчихсан тухайгаа эмнэлгийн дарга М.Чимгээ ярьж сууна.
Сувилагч Л.Оюунгэрэл, Н.Сувд-Эрдэнэ нарыг ажлаас халж, алдаа гаргасан хүнд хариуцлага тооцож чаддаг гэдгээ харуулсан гэнэ. Харамсалтай нь, шөнийн жижүүртэй байтлаа орой ирсэн хүүхдээ эргэж үзээгүй, бас сэхээнд шилжүүлсэн эсэхэд нь анхаарал тавиагүй эмч нарт хариуцлага тооцоогүй байгаа юм. Мэдээж, энэ нь сайдын мэдэлд үлдсэн байх л даа. Эрүүл мэндийн нэгдлийн Ёс зүйн хороо хуралдаж, хуралдаж чаддагаараа хоёр сувилагчдаа л хариуцлага тооцож. Харин эмч нарын асуудлыг Нийслэлийн эрүүл мэндийн газар Эрүүүл мэндийн яаманд үлдээсэн бололтой.
Тэртэй тэргүй эмч сувилагч гэдэг эрэлт ихтэй мэргэжил учраас Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс халагдсан хоёр сувилагч маргааш гэхэд аль нэг хувийн эмнэлэгт амьтан хүн аашлаад сууж байх биз. Хатуухан хэлэхэд, хүүхдийн аминд шууд нөлөөлсөн эдгээр хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй юмаа гэхэд сувилагч гэх хүний амь насыг хариуцдаг өндөр хариуцлага шаардсан ажлыг хийх эрх ахиад олгомооргүй.
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн дарга бас л хариуцлагад татагдах нэг этгээд. Гэсэн хэдий ч ажилтны алдааг хүлээх даргын суудалд сууж байгаагийн хувьд М.Чимгээ “Ар гэрийнхэнд нь болон иргэдэд хандан чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Үнэхээр харамсалтай юм боллоо. Тэр шөнө хоносон эмчийг үнэхээрийн гарынхаа салаагаар юм гаргачихлаа даа, хянасангүй дээ гэж бодож байгаа нь үнэн. Манай эмч сувилагчийн хариуцлагагүй, өвчтөний биеийн байдлыг төгс үнэлж чадаагүйгээс ийм юм болсон. Өчигдөр бид 12 цаг хүртэл энэ талаар тунгаан ярилцсан. Өнөөдөр ч манай ёс зүйн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байна.
Сувилагч нарт хариуцлага тооцож байна. Яг ийм алдаа гаргавал бид хариуцлага тооцож болдог юм гэдгийг харуулъя гэж бодож байна. Би өнөөдөр хоёр сувилагчаа халлаа. Тасагт сувилагчгүй одоо яах билээ гэсэн бодол толгойд байна. Буруу юм хийсэн нь үнэн. Алдаа гаргасан нь үнэн. Гэхдээ бусад эмч эмнэлгийн байгууллагад хандан хэлэхэд жижиг ч гэсэн хариуцлага үүрнэ гэдэг хамгийн чухал юм шүү гэдгийг хүн бүртээ мэдрүүлж, ойлгуулж л байх хэрэгтэй” хэмээн албан ёсоор уучлал эрсэн.
Ингэлээ гээд эмч таниас, эмнэлгээс аврал эрсэн бяцхан охин бурхны орондоо амгалан байж чадна гэж үү.
Н.Бат
0 Сэтгэгдэл
2013.10.02
2013.10.02
2013.10.02
2013.10.02
























