Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Иргэдийн өргөдөл, гомдолд цахим хуудсаар хариу өглөө

“Газрын харилцаа, хот байгуулалт” сэдвээр  2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуудсан нээлттэй хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож, иргэдтэй уулзсан. Хэлэлцүүлгийн үеэр  иргэдээс 488 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлснийг шийдвэрлүүлэхээр холбогдох 17 байгууллагад Засаг даргын албан бичгийн хамт хүргүүлсэн юм. Эдгээрээс 10 байгууллага 396 өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн талаараа хариу өгчээ. Өргөдөл, гомдлын хариуг нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn хаягаар дамжуулан иргэдэд мэдээлж байна. Хэрэв та “Газрын харилцаа, хот байгуулалт” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр өргөдөл, гомдол хүргүүлсэн бол өөрийн асуудлын албан ёсны хариуг тус сайтын “Баннер” хэсгээс татаж үзнэ үү гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан