Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Татварын байцаагч эмэгтэй хөнөөсөн этгээдийг шүүх хурал хойшиллоо
Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Д.Батболдоос болж татварын байцаагч Ц.Туяа гэгч бүсгүй мэргэжил нэгт Э гэгчийг хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд нээлттэй хэлэлцэхээр эхэлсэн ч энэ сарын 11-нийг хүртэл хойшлууллаа.
Шүүх хурал хойшлуулах шалтгаан нь шүүгдэгч Ц.Туяагийн өмгөөлөгч эмнэлэгт хэвтэж байгаа гэх шалтгааныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч ийн хойшлуулсан юм. Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргах үед талийгаач Э-ийн ээж шүүгдэгч Ц.Туяа руу цүнхээ шидэж, “Энэ хүүхэн миний охины амийг авсан. Түүнд цаазын ял оноо. Амийг амиар солино, ална” хэмээн орилж, чаралж байв. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч, “энэ хувь хүний асуудал учир дараагийн шүүх хурлыг хаалттай хийх хүсэлтэй байна” гэдгээ шүүх бүрэлдэхүүнд хэлж байлаа.
Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур гэдэг шиг энэ хэрэг гарах үндэслэл нь болсон гэх Д.Батболд шүүх хуралд гэрчээр оролцохоор ирсэн ч хэвлэлд ярилцлага өгөхгүй хэмээн зугтан одсон юм.  

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан