Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Мобиком Корпораци ХХК-аас барьцаа төлбөрөө аваарай
Үүрэн телефон холбооны оператор компаниудын дараа төлбөрт үйлчилгээг
сонгосон иргэдээс барьцаа төлбөр авдаг боловч уг мөнгөний үр шим нь
иргэдэд хүрдэггүй, тус үйлчилгээнийхээ мэдээллийг олон нийтэд ил тод
байлгадаггүй нь иргэдээс маш их гомдлыг дагуулж байсан. Тиймээс Шударга
өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн
эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд
дараа төлбөрт үйлчилгээний барьцаа мөнгөнд хүү тооцох, барьцаа
төлбөрийг ярианы төлбөрт суутгах замаар чөлөөлүүлэх ажлыг үүрэн холбооны
оператор компаниудтай ярилцаж шийдвэрт хүрсэн юм. Энэ ажлын хүрээнд
үүрэн телефон холбооны оператор компаниуд нийт хэрэглэгчдийнхээ дунд
судалгаа явуулан үе шаттайгаар барьцаа төлбөрийг чөлөөлөх ажлуудыг хийж
байгаа билээ. Тухайлбал Мобиком Корпораци ХХК дараа төлбөрт үйлчилгээг
10-аас дээш жилийн хугацаанд ашиглаж байсан хэрэглэгчдийн барьцаа
төлбөрийг 2012 оны 11 дүгээр сараас эхлэн шат дараатайгаар буцаан олгож
эхэлсэн ба хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг үндэслэн шалгуур үзүүлэлтээ
буулгаж 6-н жилээс дээш хугацаанд ашиглаж байгаа, тодорхой нөхцөл
хангасан, найдвартай хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг ярианы төлбөрт
суутгах замаар чөлөөлж эхэлсэн байна. Тус компани нь 2013 оны 9 дүгээр
сарын байдлаар дээрх шаардлагыг хангасан 9603 хэрэглэгч байгаагаас
одоогоор 3885 иргэний 326 сая төгрөгийн барьцааг чөлөөлөөд байгаа тухай
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт албан ёсоор мэдэгдлээ.
ene neeree davartsan company 1 shirheg bnaa

0 Сэтгэгдэл
aaa
sekund tutmar tarip togtoono gesen shudraga ursulduun hereglegchiin tuluu gazar Magnai yasan be jil bolchloo
2013.10.02
2013.10.02